Tuesday, December 31, 2013

Эртний монголчууд

XIII-XIV зууны үеийн Персийн түүхийн сурвалж бичигт үлдсэн эртний монголчуудын зарим нэг зурагнуудыг та бүхэнд толилуулж байна.

Coronation Of Ogodei 1229


Prisoners

Thursday, December 5, 2013

Калашниковын автомат буу





Энэхүү автомат бууг зохиогч нэрт зохион бүтээгч Михайл Тимофиевич Калашников 1919 оны 10 сарын 10-нд Алтайн хязгаарын Куря тосгонд тариачны гэр бүлд төржээ.  1938 онд анх цэрэгт татагдан удалгүй эх орны дайнд оролцжээ. Төрөлхийн  шинийг санаачлагч тэрээр олон зүйлийг шинээр хийсэн нь амьдралд нь ихээхэн урам болсон гэдэг.
Гэтэл 1941 оны намар Брянскийн орчимд болсон танкийн тулалдаанд хүнд шархдан Алма-Атад эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байх хугацаандаа анхны автомат бууныхаа санааг олсон гэдэг. Ингээд 1944 онд Зержинскийн нэрэмжит их бууны академийн дэмжлэгтэйгээр олон сумаар шүршигч буу хийх ажилдаа орж 1947 онд анхныхаа АК-47-г үйлдвэрлэж эхэлсэн юм.

Кракатау галт уулын дэлбэрэлт




Индонезийн Зондын хоолойд аймшигт галт уулын дэлбэрэлт болсноос хойш зуу гаруй жил өнгөрчээ. Энэхүү аймшигт явдлын цуурай одоо хүртэл хүмүүсийн аман яриа, ном зохиолууд болон кинонд байсаар байна. Ява болон Суматрын арлуудын оршин суугчид түүнийг хэзээ ч мартдаггүй. Тэдгээр аймшигт өдрүүдийн гэрч нарын үр хүүхдүүд, ач зээ нар 1945 оны Хирошима, Нагасакигийн аймшигт явдлын гэрчүүдийн үзэж туулсан зовлон гамшгийн талаар үр хүүхдүүддээ ярьдгийн адилаар бас л ярьдаг билээ.

Wednesday, November 6, 2013

Сар


Сарны үндсэн хэмжигдэхүүн:
Масс - 0,0123 дэлхийн масс буюу 7,35х10 -ын 22 зэрэг кг
Диаметр - 3476 км буюу дэлхийн диаметрийн 1х0,273
Нягт - 3,342 г/см куб
Дэлхийгээс алслах дундаж зай - 384400 км
Тэнхлэгээ эргэх хугацаа - 27,3 хоног
Битүүнээс битүүн хүртэл 29,5 хоног
Хүндийн хүч - Дэлхийн хүндийн хүчний 1х0,1653
Гадаргын дундаж температур - 155 хэм-+105 хэм
Дэлхийн дагуул сар нь нарны аймгийн мэдэгдэж байгаа 50 дагуулын нэг юм.
Дэлхийгээс гэрэл 1,28 секунд туулах зайд оршдог, манай дэлхийд хамгийн ойр тэнгэрийн эрхэс юм.

Monday, November 4, 2013

World Top Ten


Дэлхийн хамгийн баян улсууд "Нэг хүнд ногдох ДНБ-ээр"


Дэлхийн хамгийн ядуу улсууд "Нэг хүнд ногдох ДНБ-ээр"

Wednesday, October 30, 2013

Нэгдсэн Герман улс байгуулагдсан түүхээс



1860-аад он гартал Германы ард түмэн хэдийгээр нэг хэлтэй, бусад олон зүйлийн талаар нийтлэг шинжтэй боловч том жижиг олон ванлигууд болон бутарсан байлаа.
Тэр үед Габсбургийн Австри олон зуун жилийн турш германы голлох гүрэн болж байжээ. Дараа нь Прусс гарч ирж, тэр хоёр улс Германд тэргүүн байр эзлэхийн төлөө өрсөлджээ.
Зууны дунд орчим үед зөвхөн Германд төдийгүй, нийт европын бодлогод он удтал давамгайлах нэг хүн Прусст бий болжээ.


Тэр бол юнкер, өөрөөр хэлбэл Пруссийн газрын өмчтөн Отто фон Бисмарк байлаа. Тэр Ватерлоогийн тулалдаан болсон жил буюу 1815 онд төрж, янз бүрийн ордны үед олон жил дипломат төлөөлөгчийн албан хаажээ.
1862 онд Пруссийн ерөнхий сайд болж нөлөө нь мэдэгдэхүйц ахижээ.
Тэр ерөнхий сайд болоод дөнгөж долоо хоносны дараа нэг хэлсэн үгэндээ: «Орчин үеийн том асуудлыг ихэвчлэн үг яриа, тогтоол шийдвэрээр биш, харин «жад сэлмийн» хүчээр л  шийдвэрлэх болно» хэмээн хэлж байжээ.

Monday, October 28, 2013

Хүн орхоодой




                                                                       "Эмийн гурван бүлгийг ялгаж сурах хэрэгтэй — амьдрал тэтгэгч, хамгаалагч, сэргээгч. Бидний дайснуудад дөрөв дэх бүлгийг орхие — сүйтгэгч чанар. Гол анхаарлаа амьдруулах чадварт хандуулцгаая, учир нь эдгээр төрлийн ургамал мэдрэлийн системд нөлөө үзүүлдэг...", - гэж эртний хятадын сургаальд бичсэн байдаг.

Амьдралыг тэтгэгч өвс ургамлыг уламжлалт хятадын анагаах ухаанд дээд зэргийн анагаах бодисод хамааруулдаг.

Тэдгээр ургамал нь бие организмын эрч хүчийг тэтгэж хамгаалалтыг нь сэлбэх, эрүүл мэндийг бэхжүүлж, урт наслах боломжийг олгож байдаг. Өвс ургамлын дундад анги нь эрч хүчний тэнцвэрийн алдагдлыг засч залруулан, харин доод шатных нь өвчинг хөөн зайлуулдаг.

Sunday, October 27, 2013

Токиогийн цамхаг




Японы газар нутаг дээр жилд дунджаар 1000 гаруй удаа газар хөдлөлт болдог байсан нь ХХ зууны дунд үе хүртэл өндөр барилга барихаас болгоомжлоход хүргэж байжээ. 

Иймээс тэр үеийн Япон улсын дүр төрх нь 1-2 давхар жижиг байшингууд тасралтгүй үргэлжлэх агаад 1-р давхарт нь голдуу дэлгүүр, мухлаг, агуулах, жижиг үйлдвэр завод хүртэл байрлан газарт наалдсан навтгар байшингуудаар дүүрсэн тун энгийн байдалтай байв. 
Мэдээж Токио мэтийн томхон хотуудын төв гудамжинд 4-5 давхар байшин үзэгдэнэ.

Ийнхүү газарт "наалдах" нь байнгын хүчтэй шуурга, газар хөдлөлттэй холбоотой байсан нь мэдээж. Мэйжигийн /1868-1912 он/ үед баригдсан ихэнх барилгууд /2-3 давхар/ нь байнгын газар хөдлөлтийг тэсэлгүй оршин суугчдаа дарж унадаг байв.

Friday, April 26, 2013

Ла Маншийн хоолой доогуурх төмөр зам



Өмнө дэлхийн хамгийн уртад тооцогдох Сибирийн төмөр замын талаар мэдээлэл хүргэж байсан бол энэ удаа хамгийн олон жилийн хугацаанд яригдаж нээлтээ хийсэн Ла Маншийн хоолой доогуурх төмөр замын талаар мэдээлэл хүргэж байна. Францыг Англи улстай тэнгисээр холбох төслийг боловсруулсан хүнд тусгай шагнал олгох тухай зарлалыг Амьений их сургуулиас 1750 онд анх  гаргаж байжээ. Хоолой барих үзэл санааг Францын инженер Демаре 1773 онд анх дэвшүүлсэн тэр үеэс энэхүү туйлын сонирхолтой төслийн баялаг түүх эхэлжээ.

Ирвэс





Амьтан судлаачид нийтдээ 20 гаран зүйлийн ирвэсийг бүртгэсэн байгаагаас Алс Дорнодын ирвэс /Panthera pardus orientalis / нь хамгийн томд орно.
Одоо тэдний төрөл зүйлээс дөнгөж 9 нь л үлджээ.

Monday, April 22, 2013

Стресс гэж юу вэ? Түүнээс гарах арга зам


                                             
  1. Стресс гэж юу вэ?

Стрессийн хамгийн үнэнд ойртсон тодорхойлолт нь
Стресс гэдэг нь организмд ямар нэг гадаад болон дотоод цочроогчоос үүсч байгаа нөлөөллийн бие болон оюун санааны хариу үйлдэл юм. 
 Өөрөөр хэлбэл стресс нь хэрэгцээ нь хувь хүний дайчилж болох хувийн болон нийгмийн нөөцөөс хэтэрлээ гэдгийг ухамсарлах мэдрэмж эсвэл нөхцөл юм. 
Шинж тэмдэг нь ерөнхийдөө бие махбодь, сэтгэлийн хувьд тайван бус байх явдал.

Гэхдээ стресс нь заавал сөрөг үзэгдэл байх албагүй. Учир нь зарим стресс нь хүнийг хөгжүүлж, амжилттай ажиллахад нь нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл та түүнийг хэрхэн хүлээж авч байгаагаас шалтгаалдаг.

Saturday, April 20, 2013

Сибирийн төмөр зам



Транссибирийн төмөр зам тавигдаж байгаа тухай анхлан Парис хотноо 1900 онд зохиогдсон үзэсгэлэнгийн үеэр Европ даяар мэдэж авсан байна. Энэ үед Оросууд анх удаа Сибирьт төмөр зам барьж эхэлсэн тухай дуулгажээ. Сибирийн төмөр зам нь техникийн хувьд асар том барилга бөгөөд дэлхий дээрх хамгийн урт зам болон хувирчээ.


Тухайн цаг үедээ 8000 км үргэлжлэх Сибирийн төмөр замыг их түргэн хугацаанд буюу ойролцоогоор 15 жилийн дотор барьж байгуулсан. Зам тавихад ийм бага хугацаа зарцуулж болдог талаар дэлхий мэддэггүй байсан юм. 

Мөн уг төмөр зам тавигдсанаар хүн хүрэхэд хүнд газрууд Оросын эдийн засгийн амьдралд татагдан оролцох боломжтой болсон билээ. Иймд Транссибирийн төмөр зам нь Оросын хамгийн чухал зам болон хувирсан байна.

Фернандо Магелланы дэлхийг тойрсон аялал




"Нөхцөл байдлын асар их өөрчлөлт хувиралтуудыг даван гарах өөр хэнд байдаггүй чадвараараа тэр бусад сайн үйлстнүүдээс ялгаатай баисан. Хоол ундгүй хэнээс ч илүү удаан явж чаддаг, усан замын газрын зураг нь дэлхийн ямар ч далайчнаас илүү алдаагүй ажиллаж чаддаг байлаа. Энэ бүхэн үнэхээр тийм гэдэг нь хэний ч нүдэнд ил зүйл шүү дээ" гэж Магелланы аяллын түүхийг бичигч Антонио Пигафетта ахмадынхаа талаар бичжээ.

Wednesday, April 17, 2013

Цацраг идэвх гэж юу вэ


1896 онд Хэнри Бэкюрэл Парис дахь лабораторидоо огт хайхрамжгүйгээр нэгэн боодол ураны давсыг шургуулган дээр байсан фото зургийн цаасан дээр тавьж үлдээсэн бөгөөд хэсэг хугацааны дараа нөгөөдөхөө гаргаж үзэхэд давс тавьсан хэсэг дээр хальсыг яг л гэрэлд цохиулчихсан юм шиг дүрс үлдээснийг хараад мэл гайхав. 

Дэлхийн хамгийн өндөр мод



Секвойя нь шилмүүст модны нэгэн төрөл ба таксиди бүлд багтах цoрын ганц үлдсэн модны зүйл анги билээ. Секвойя нь мөнх ногоон шилмүүст мод юм.

Tuesday, April 16, 2013

Тайлбаргүй...


Fingal's Gave



Ирландын нутагт дэлхийн байгалийн 7 гайхамшгийн нэг нь оршдог нь "Fingal's Gave" юм.

Одоогоос 60 гаран сая жилийн тэртээгээс эхлэн дэлхийн дотоод хүчний үйлчлэлээр одоогийн Ирланд арал Их британи арлаас зааглагдах үед галт уулын үйл ажиллагаа маш идэвхтэй байж шингэн халуун хайлмаг /магма/ маш их хэмжээгээр ялгарч байжээ.
Шингэн хайлмаг байдалтай үедээ /галт уулсын налуугаар урсах хайлмаг хүрмэн чулуулаг нь 50 км/цагийн хурдтайгаар урсдаг/ амархан урсдаг эдгээр чулуулгууд царцаж хөрсөн үедээ улам хатууран зөв зургаан талт призмийг бий болгосон байна.

Saturday, April 13, 2013

Дэлхийн хамгийн идэвхтэй 10 галт уул



Дэлхий дээр 1500 гаруй идэвхтэй галт уул байдаг бөгөөд тэдний зарим нь бүр хэдэн мянган жилийн туршид оргилж, одоо ч хүн төрөлхтнийг түгшээсээр байна.
Тухайлбал Этна, Стромболи, Ясур галт уулс хэдэн зуу төдийгvй, хэдэн арван мянган жилийн турш оргилж байна. Харин хамгийн их лав урсаж гардаг галт уулс бол Хавайн Килауи, Италийн Этна, Конгогийн Нямурагира юм.

Friday, April 12, 2013

Шүрэн тэнгисийн гайхамшиг



                                                         ИХ ХААЛТ ШҮРЭН АРЛУУД




Шинэ Гвиней арлаас Козерогийн халуун бүс хүртэл Австралийн дорнод эргийн 2300 км үргэлжилсэн гурван мянган хадан арал, мянгаад арлуудаас тогтсон урт нуруу байдаг нь байгалийн үзэсгэлэнтэй, гайхамшигтай бүтээл болсон Их Хаалт Шүрэн Арлууд билээ. Риф гэж тэнгисийн гүехэн устай хэсэг дэх усан доорх болон усны мандлаас цухуйж ил гарсан хаднуудыг болон мөн шүрэн арлуудыг хэлдэг.

Thursday, April 11, 2013

Mөсөн гол



Мөсний масс хүндийн хүчний нөлөөгөөр аажим гулсаж цасны шугамаас доош ордог.
Үүнийг мөсөн гол буюу глетчер (gletcher-мөсөн гол гэсэн герман үг) гэдэг.

Tuesday, April 9, 2013

Киотогийн протокол


Тус протокол нь анх 1997 оны 12-р сарын 10-нд Япон улсын Киото хотноо Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын Суурь Конвенцийн Талуудын 3-р бага хурлаар батлагдсан.

Протоколын гол зорилго

2000 оноос хойших хугацаанд агаар дахь хүлэмжийн хийн хэмжээг бууруулах асуудлыг улс орнуудын хувьд хуульчлах явдал юм.

Monday, April 8, 2013

Grand Canyon

                                              Алдарт Их хавцал буюу Гранд Каньон

Их хавцал нь Колорадо голоор таслагдсан 350 километр урттай нэгэн төрлийн бэгэлцгийн давхраат тунамал чулуулгаас тогтох асар том жалга юм.

Ayers Rock


Хязгааргүй мэт үргэлжлэх улаавтар хүрэн элст Австралийн төв хэсгийн элсэн цөлд жуулчдын сонирхлыг татах зүйл үгүй мэт.

Гэвч тэнгэрийн хаяанд гэнэт гарч ирээд ойртох тусам улам сүрлэг болох шоколад мэт хүрэн өнгөт аварга том хадан цохионууд энэ бүхний дундаас гайхамшиг мэт санагддаг.
Айерс-Рок хэмээн нэрлэгддэг энэхүү өвөрмөц сонин чулуун толгодууд бол манай гариг дээрх хамгийн том цул хад чулуу юм. 2,4 км урт, 1,6 км өргөнтэй түүний зуйвандуу тэргүүн эргэн тойрныхоо газраас 350 метрт өргөгдсөн байдаг.

Saturday, April 6, 2013

Игуасу буюу *Их усан* хүрхрээ



Өмнөд Америкийн Гуарани омгийн хэлээр Игуасу гэж нэрлэдэг энэ газар нь монгол хэлнээ буулгавал *Их усан* гэсэн нэртэй бөгөөд тэд Өмнөд Америкийн хамгийн өргөн, хүчирхэг хүрхрээг бүр эрт дээр үеэс ийнхүү нэрлэсээр иржээ.

Эх газрынхаа бүр гүнд нуугдсан энэ хүрхрээ Колумб Америкийг нээснээс хойш ч гэсэн бүтэн хагас зууны туршид турш европчуудад мэдэгдэлгүй үлдсэн байна.

Цагаан арьстнууд Игуасу хүрхрээтэй танилцсан хэрэг цэвэр тохиолдлоор болжээ. Түүнийг хүрхрээ хайж явсан биш харин огт өөр хэргээр явсан хүн анх олж харжээ.

Thursday, April 4, 2013

Дэлхийн хамгийн өндөр хүрхрээ


Манай   гаригийн   хамгийн өндөр Анхелийн хүрхрээг үзэхийн тулд "орхигдсон ертөнц"    рүү    аялах хэрэгтэй   болно.
Тус хүрхрээний өргөн нь 107 метр, усны зарцуулалт нь секундэд 300 метр куб юм байна.
Энд, Гвианийн уулсын хязгаарт өөр хаана ч байдаггүй, аварга том уулс байдгийг тепуй гэдэг.

Wednesday, April 3, 2013

Везуви галт уул


Везуви бол дэлхийн хамгийн алдартай галт уулуудын нэг билээ. Ийнхүү алдарших болсон нь олон зууны тэртээгээс эхтэй.

Тэгээд ч уг галт уул эртний соёл иргэншил бүхий улсын нутаг дэвсгэр дээр байдаг бөгөөд түүний идэвхжин дэлбэрсэн тухай анхны мэдээллийг бүр манай эриний 79 онд Ромын эрдэмтэн зохиолч Бага Плиний бичиж үлдээсэн байдаг.

Monday, April 1, 2013

Ангарскийн нефтийн төлөөх Хятад, Японы халз тулаан

 
Аж үйлдвэржилтийн эриний үндсэн хөдөлгөгч хүч, гол түүхий эд болсоны хувьд *хар алт* гэж өргөмжлөгдсөн нефть дэлхийн геополитикт нөлөөлсөөр, том жижиг гэлтгүй аливаа орны гадаад бодлогоос ханхалсаар байна.

Азид хар алтыг хамгийн ихээр залгидаг улсууд бол Хятад, Япон хоёр улс юм. Дэлхийн нефтийн нөөцийн тэн хагас нь Ойрхи Дорнодод байдаг тул эл 2 улс хэзээ ч дэлбэрч болох тус бүс нутгаас дэндүү хамааралтай бөгөөд чухам эндээс хэрэгцээнийхээ нефтийн дийлэнхийг татдаг.
Нефтийн хэрэглээний өсөлтийн хурдцаараа дэлхийд тэргүүлдэг болсон Хятад ч нефть импортлогч томоохон гүрэн Япон ч энэ хамаарлыг багасгах арга зам хайсаар ирсэн нь мэдээж.

Sunday, March 31, 2013

Гейзер

Үелэг байдлаар оргилж байдаг халуун булгийг гейзер гэдэг.
 
Исландын Strokkur гейзер
Гейзер (geyser) гэдэг нь оргилох, булгилах гэсэн утгатай исланд үг юм. Энэ өвөрмөц халуун булаг нь галт уулшлын мужид магмын голомт гүехэн газар онцгой геотермийн болон гидрогеологийн нөхцөлд үүсдэг.

Saturday, March 30, 2013

Озоны давхаргын цоорхой



ХХ зууны эцэс гэхэд хүн төрөлхтний өмнө хэд хэдэн тулгамдсан асуудал урган гарч ирсний нэг нь озоны цоорхой буюу озоны давхаргын сийрэгжилт юм. Үүнээс үүдэн амьд организмд нэн аюултай нарны хэт ягаан цацраг дэлхийн гадаргад шууд тусахад хүрэх юм.

Эрдэмтэд энэ асуудлыг олж тогтоон дэлхий нийтийн анхаарлыг хандуулж чадсан. Дэлхийн улс орнуудын төр засгийн удирдагчид ч асуудлыг шийдвэрлэх арга хэмжээг авч, озоны цоорхойг өнөөдөр гэхэд тодорхой хэмжээгээр хязгаарлаж чадсан байна.

Friday, March 29, 2013

Цаг агаарын урьдчилсан мэдээг хэрхэн гаргадаг вэ?



Цаг агаарын нөхцөл байдал хүний амьдралын хэв маяг, үйл ажиллагаанд нөлөөлдөг. Тиймээс цаг агаар ямар байхыг урьдчилан мэдэх нь тустай. Орчин үеийн цаг агаарын урьдчилсан мэдээг дэлхий даяар ижил цагт явуулж буй агаар мандлын хэдэн сая ажиглалт, хэмжилтийг нэг дор цуглуулан, тооцож гаргадаг.

Wednesday, March 27, 2013

Цаг агаарын мэдээ



Олон хүний хувьд өдөр бүрийн цаг агаарын мэдээнээс маргааш өдөр нь хэр дулаахан байх, бороотой юу үгүй юу, нартай юу эсвэл бүрэнхий  эсэхийг нь голчлон сонирхоод бусдыг нь хайхралгүй орхичихдог биз дээ.
Тэгвэл цаг агаарын мэдээний үг өгүүлбэр бүр цаанаа маш олон мэдээллийг агуулж байдаг юм байна шүү.

Номхон далайн дайн



Номхон далайд хагас зуун жилийн өмнө болсон дайнаас юуг нь санаж, юуг нь мартвал зохистой вэ? Хөшөө, оршуулгын газрууд, цэргийн жагсаалууд нь өнгөрснийг сануулсан дурсуулсан зүйлүүд юмаа. Тэр дайны үеийг мөрөөдөгсөд болон тэр үеийн тамыг туулан өнгөрүүлсэн, амьд гарсан хүмүүсийн хувьд Батаан, Коррегидор, Айво-Жима, Сайпан, Перл-Харбор, Окинава, Хирошима, Нагасаки, Лейте, Лусон, Уэйкийн арал, Гуадалканал гэсэн нэр толгойноос салахгүй.

Sunday, March 24, 2013

Japanese Economic Miracle





Хэрвээ Японы үндэсний нийт бүтээгдэхүүн (ҮНБ) 1952 онд Франц эсвэл Их Британийн ҮНБ-ний дөнгөж 1/3-тай тэнцэж байсан бол 1970-аад оны сүүлч гэхэд Японы ҮНБ-нь Франц, Их Британийн ҮНБ-ийг нийлүүлсэнээс их болсон төдийгүй АНУ-ын ҮНБ-ний тал хувиас илүү болж нэмэгджээ:
Японы эдийн засаг 1950-иас 1973 оны хооронд жилд дунджаар 10,5 хувиар өсөж байсан нь дэлхийн аж үйлдвэржсэн аль ч орноос хол давсан үзүүлэлт болно.
Энэ бүхэн нь "Японы эдийн засгийн гайхамшиг" Japanese Economic Miracle) гэдгийн тухай ярихад хүргэсэн нь ойлгомжтой.

Saturday, March 23, 2013

Strange maps

Элдэв тайлбар сэлт илүүц гэж бодлоо...

Самурайн харакири


Харакири гэдэг үг Хара-гэдэс, киру-хүүлэх гэсэн 2 үгний үндэснээс бүрдэнэ.

Европт гэдэс, хэвлийг доод зэрэглэлийн бохир, бузар гэж үздэг бол Япончуудын хувьд зүрх гэсэн үгний ойролцоо утгаар ойлгодог ажээ.
Япончуудын ойлголтоор бол хүний оюун ухаан гэдсэндээ оршдог гэж үздэг бөгөөд японоор том гэдэстэй хүн гэдэг нь их өгөөмөр ухаантай гэсэнтэй дүйдэг байна.

Ингэхлээр гэдсээ хүүлэх гэдэг нь сэтгэлээ нээх гэсэнтэй утга нэг агаад эртний япончууд амыг худалч, гарыг бузар нүгэлтэн хэмээн үзэж хэвлийгээ хэзээ ч хуурч мэхлэхгүй үнэнч эрхтэнд тооцож иржээ.
 Хүний хүйсний дор амьдралын цэг оршдог гэж буддизмийн номонд үздэг, тэгээд ч Харакирийг үйлдэхэд тэрхүү цэгийг заавал дайруулах ёстой гэнэ. Ийнхүү гэдсээ хүүлэх нь дотоод сэтгэл мөн чанараа нээж байгаа юм.

Friday, March 22, 2013

Уур амьсгалын өөрчлөлт




Уур амьсгалын өөрчлөлтийг судалдаг ухаан бол эртний уур амьсгал судлал (палеоклиматологи) юм.

Биднийг хүрээлэн буй орчин байнгын өөрчлөлт хөгжилтөнд оршдог болохоор энэ орчны нэг хүчин зүйл болох уур амьсгал бас л өөрчлөгдөж байдаг билээ.
Учир нь уур амьсгал бол газарзүйн бүрхэвчийн нэг хэсэг болох тропосферийн шинж юм. /Тропосфер гэдэг нь агаар мандлын доод хэсэгт 8-18 км хүртэлх зузаан үе давхаргыг хэлэх ба энэ давхаргад цаг агаарын бүхий л үзэгдлүүд явагддаг байна./

Thursday, March 21, 2013

Үүл манан

Үүл хэрхэн үүсдэг вэ?
 
Усны уур өтгөрөх ба мөстөх явцад орсноос болж агаарт үүл үүснэ. Үүл нь агаар дахь усны уур конденсацид орсны үр дүнд үүссэн усан дусал ба мөсөн талстын хуримтлал юм.

Saturday, March 9, 2013

Далайн урсгал






Та бүхний зарим их далайг харж байсан байх. Далайн тэр их ус давалгаалах хөдөлгөөнд орохоос гадна дотроо гол адил урсаж байдаг гэвэл итгэхэд бэрх сонсогдож байна уу.
Тэгвэл *далайн гол* гэж байдаг юм байна. Түүнийг нь далайн урсгал гэж нэрлэх бөгөөд салхи, хүндийн хүчний үйлчлэл, түрэлт үүсгэх хүчний улмаас далайн гадарга дээр урсгал үүсдэг юм байна.