Wednesday, November 6, 2013

Сар


Сарны үндсэн хэмжигдэхүүн:
Масс - 0,0123 дэлхийн масс буюу 7,35х10 -ын 22 зэрэг кг
Диаметр - 3476 км буюу дэлхийн диаметрийн 1х0,273
Нягт - 3,342 г/см куб
Дэлхийгээс алслах дундаж зай - 384400 км
Тэнхлэгээ эргэх хугацаа - 27,3 хоног
Битүүнээс битүүн хүртэл 29,5 хоног
Хүндийн хүч - Дэлхийн хүндийн хүчний 1х0,1653
Гадаргын дундаж температур - 155 хэм-+105 хэм
Дэлхийн дагуул сар нь нарны аймгийн мэдэгдэж байгаа 50 дагуулын нэг юм.
Дэлхийгээс гэрэл 1,28 секунд туулах зайд оршдог, манай дэлхийд хамгийн ойр тэнгэрийн эрхэс юм.

Дэлхийгээс алслагдсан зай нь дунджаар 384400 км боловч дэлхийг тойрох явцдаа 21 мянган км-ээр холдож ойртдог байна.
Эзлэхүүн нь дэлхийгээс 50 дахин бага, татах хүч нь дэлхийнхээс 6 дахин сул, нягт нь усныхаас 3,3 дахин их байдаг нь харин дэлхийнхтэй ойролцоо юм.
Хийн бүрхэвчинд нь инертийн хий, аргон, гели, неон голлох ба үндсэндээ агааргүй вакум л гэсэн үг.
Иймд саран дээр дууны долгион дамжихгүй.
Хэлбэр нь зөв бөмбөрцөг хараахан биш бөгөөд туйлын радиус нь экваторынхаас 500 м-ээр богино байдаг байна.
Өөрөөр хэлбэл төвөөс өмнөд туйл хүрэх зай нь хойд туйл хүрэх зайнаас бага.
Орбитын хавтгай нь шар замын хавтгайд 5.14 градус хазгай оршино.

Сарны тэнхлэгээ эргэх хугацаа нь /27,1/3 хоног/ дэлхийг тойрох хугацаатай бараг тэнцүү учир дэлхий рүү зөвхөн нэг талаараа л харна.
Сарны гэрэлтэй тал

Сарны сүүдэр тал

Саран дээр өдөр шөнө тус бүр 2 долоо хоног орчим үргэлжилнэ.
ХХ зуун гэхэд сарны дэлхий рүү харсан гадарга нь далайн ёроолын рельефээс илүү сайн судлагдсан юм.

Сарны рельефийн гол хэлбэр нь өрх тогоо бөгөөд дэлхий рүү харсан тал нь хүрмэн лаваар хучигдсан өргөн талууд, уул нурууд ихтэй байдаг байна.
Өрх хэлбэрийн рельефийн хамгийн том нь 250 км диаметртэй байхад зарим нь хэдэн арван см-ээс хэтрэхгүй.
Эдгээрийн ихэнх нь нарны аймгийн түүхийн эхэн үед их байсан солирын бөмбөгдөлтөөс болж үүссэн гэж үздэг.
Харин дэлхийн гадаргад ийм өрх тогоо харьцангуй бага байдаг нь агаар мандлаар хамгаалагдсан байдгын ач юм.
Сарныхаас ялгаатай нь солирууд дэлхийн агаар мандалд орж ирээд ихэнх нь шатаж дуусдаг байна.
Саран дээрх хамгийн өндөр уул нь 8 км өндөр байдаг нь Эверестийн оргилоос ялимгүй бага юм.
Рельефийн энэхүү хэлбэрийг гадаад /солирын бөмбөгдөлт/ болон дотоод хүчин зүйлтэй / галт уулшил/ холбон тайлбарладаг.

Шуурган тэнгис гэх зэргээр нэрлэгдсэн бараан харагдах хэсгүүд нь өргөн тэгш талууд юм.
Саран дээр ус байгаа талаар ихээхэн маргаантай байдаг.
Сар нь тэнхлэгээ удаан эргэх ба агаар мандал байхгүй учраас өдрийн талдаа 110 хэм, шөнө талдаа -180 хэм хүртэл хүйтэн байна.
Харин 1 м-ийн гүнд температурын хэлбэлзэлгүй болдог.
Чулуулаг нь дэлхийнхтэй найрлагын хувьд ижил боловч харьцаа нь өөр байдаг.
Титан, циркони болон хөнгөн кали, натри бүхий дэлхийн базальттай төстэй боловч цацраг идэвхит элемент ихээр агуулсан байдаг.
Саран дээрх чулуулгын нас 4,6 тэрбум жил буюу дэлхийн настай ойролцоо ажээ.
Сарны үүсэл

Энэ нь нарны системийн үүсэл нэг гэдгийн баталгаа болж байдаг ажээ.
Сарны дотоод бүтэц нь дэлхийнхтэй ойролцоо ба царцдасны зузаан нь 55 км, манти нь 1000 км, түүнээс цаашх гүнд цөм нь оршдог аж.

Сарны фаз:



Сар нь дэлхийг тойрч эргэх явцдаа аль нэг тал нь дэлхий рүү харж байдаг бөгөөд тэр хэсэг нь нарны гэрэлд ойж гэрэлтэн харагддаг.
Гэвч дэлхий, нар, сар гурвын харилцан байрлал өөрчлөгдөж байдгийн улмаас сар бидэнд янз бүрээр харагддаг байна.

Сар ийнхүү янз бүрээр харагдахыг Сарны фаз гэж нэрлэдэг.
Сарны фазын бүтэн тойрог нь 29,53 хоног юм.
Сарны фазын 4 үндсэн хэлбэр бий.
Битүүн /сар дэлхийн бидэнд үл харагдах хэлбэр/,
Тэргэл сар /сар бүтэн харагдах хэлбэр/
Тал сар /Сар тал харагдах/
Хавирган сар


Битүүний үед сар нь дэлхий ба нарны хооронд оршиж байна. Энэ үед түүний бүх гэрэлтэй тал нь нар луу харж, сүүдэр тал нь дэлхий рүү харах тул сар харагддаггүй байна.
Өөрөөр хэлбэл харанхуй шөнө бид бид сарыг ялгаж харж чаддаггүй байна.
Ийм шөнө битүү харанхуй байдгаас болж сарны байрлалын энэ хэлбэрийг битүүн гэж нэрлэдэг байна.
Харин Сар, нар хоёрын дунд дэлхий орсон тохиолдолд сарны бүтэн гэрэлтэй тал нь дэлхий рүү харах тул бидэнд тэргэл сар үзэгдэнэ.
Битүүнээс хойш 14 хоног, 19 цагийн дараа тэргэл сар гарах ба орой зүүн зүгт, шөнө дунд өмнө зүгт, өглөө баруун зүгт үзэгдэнэ.
Дээр дурдсан 2 хэлбэрийн хооронд буюу битүүнээс хойш 7 хоног 9 цагийн дараа сар тал харагдана.
Тал сар нар жаргах үед өмнө зүгт, шөнө дунд баруунтаа оршино. 22 хоног 4 цагийн дараа дахин тал харагдах ба шөнө дунд зүүн зүгт, өглөө өмнө зүгт харагддаг байна. 
Ингээд 29 хоног, 13 цагийн дараа дахин сар харагдахгүй бол битүүн болдог.
Гэвч дэлхийгээс ойсон нарны гэрэл энэ үед сарны гадаргыг гэрэлтүүлэх учир өдөр сар үзэгддэг байна.
Үүнийг сар хээр хонолоо гэж монголчууд ярьдаг байна.
Нэг сарын туршид Сар ийнхүү янз бүрийн хэлбэртэйгээр үзэгдэх нь 2 шалтгаантай.
Нэгд сар нь нарны гэрлээр гэрэлтдэг.
Хоёрт дэлхийг тойрон эргэдэгтэй холбоотой юм.
Сар 27,1/3 хоногт дэлхийг тойрно. Энэ хугацааг Одны сар /Sidereal month/ гэдэг. Энэ нь сарны фазын хугацаанаас арай бага. Сарны нэг хэлбэр дахин үзэгдэх хүртэл 29,5 хоног байх ба энэ хугацааг Билгийн сар  /Synodic month/ гэдэг.
Эртний Ром улсад зохиосон цаг тооны бичиг нь үүнд үндэслэж байв.
Сарны 2 циклийн ялгаа буюу одны ба билгийн сарын зөрүү 2 хоног байгаа нь сар дэлхийг тойрох болон дэлхийн өөрийнх нь хөдөлгөөнтэй холбоотой юм.





Илүү сарын учир:
Сарны хөдөлгөөнд үндэслэн зохиосон цаг хугацааны тоолол нь билгийн тоолол юм. Билгийн тооллоор авч үзвэл нэг жил нь 354 хоногтой болно.  /29,5 хоног х 12 сар = 354 хоног/
Энэ аргын тооллынхоос 11 хоногоор дутуу байна. /365-354=11/
Нэг жилийн дутуу 11 хоног /нарыг тойрч хуучин цэг дээрээ очиход дутуу хоног/ нийлсээр 3 дахь жилдээ 33 хоног буюу ойролцоогоор 1 сар болно.
Ингэснээр илүү сар бий болно.
Энэ хугацааг тэр жилд нь нэмж 13 дахь сар буюу илүү сар болгодог байна.
Билгийн тооллоор илүү сартай жил нь 388 хоногтой байна.
Жирийн жилд 12 удаа тэргэл сар гардаг бол илүү сартай жил 13 удаа тэргэл сар гардаг байна.
Хэрэв ингэж тоолохгүй бол 18 жилийн дараа нэгдүгээр сар нь зун болох жишээтэй алдаа гардаг байна.
12 жилийн дотор улирал бүр нэг нэг илүү сартай байдаг байна.

Жишээ нь 1993 оны намрын, 1996 оны зуны, 1999 оны хаврын сар илүү байдаг  гэх мэт.

2 comments: