Thursday, December 5, 2013

Калашниковын автомат буу





Энэхүү автомат бууг зохиогч нэрт зохион бүтээгч Михайл Тимофиевич Калашников 1919 оны 10 сарын 10-нд Алтайн хязгаарын Куря тосгонд тариачны гэр бүлд төржээ.  1938 онд анх цэрэгт татагдан удалгүй эх орны дайнд оролцжээ. Төрөлхийн  шинийг санаачлагч тэрээр олон зүйлийг шинээр хийсэн нь амьдралд нь ихээхэн урам болсон гэдэг.
Гэтэл 1941 оны намар Брянскийн орчимд болсон танкийн тулалдаанд хүнд шархдан Алма-Атад эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байх хугацаандаа анхны автомат бууныхаа санааг олсон гэдэг. Ингээд 1944 онд Зержинскийн нэрэмжит их бууны академийн дэмжлэгтэйгээр олон сумаар шүршигч буу хийх ажилдаа орж 1947 онд анхныхаа АК-47-г үйлдвэрлэж эхэлсэн юм.

М.Т.Калашниковын зохиосон автоматыг гадаадын олон оронд  үйлдвэрлэж өөрийн болгож авсан байдаг. Учир нь энэ бууны хөнгөн, найдвартай ажиллагаатай, маш энгийн хийцтэйгээс  гадна ашиглалтын маш олон давуу чанаруудаас болсон юм.

Манай улсын зэвсэглэлд ч гэсэн түүний зохиосон буудлагын зэвсгүүд голлож байгаа юм. 


Сум

ПС - ган зүхэвч бүхий байлдааны ердийн сум /ялгагдах шинж - өөр өнгөгүй/
Т-45 -  гэрэлт хошуутай сум /Сумны хошуу нь ногоон өнгөөр будагдсан ба зориулалтыг нь эрх биш таамаглах байлгүй/
БЗ - хуяг нэвтлэн шатаагч сум /Сумны хошуу нь улаан хар өнгөөр будагдсан байх ба дуулган малгай, сум нэвтэлдэггүй хантааз, бензиний бак гэх мэтийг нэвт буудахад зориулагдсан/
Автоматны хоосон сум - Үүнийг тактикийн хээрийн сургуулилтын үеэр хэрэглэнэ. Сум нь хошуугүй боловч хүн алах чадлаа 25 м-ийн дотор хадгалдаг/
Сум нь хонгио, бялт, сумны хошуу, дарь зэргээс зэргээс бүтнэ.
  
Тайлбар
Энэхүү зургандээр АК-47 бууный эд ангийн задаргааг харуулав.
За эд нартай нь танилцъя.Зургандээрх тоогоор нь авсныг анхаарай.
1. гол төмөр, гол мөмрийн хайрцаг, хараа хэрэглэл, мөрлөгчийн хамт
2. гол мөмрийн хайрцагын таг
3. Хутган жад
4.Буцаах механизм
5. Замгийн рам, бүлүүрийн хамт
6. хийн яндан нуруувч модны хамт
7. Замаг
8.сүмбэ
9. Онгоц мод
10. дайз
11. хайрцагтай жижиг хэрэглэл

Калашниковын автомат бууны үндсэн үзүүлэлт ба сонирхолтой баримтууд:
 

Калибр - 7.62 мм
Автоматны ашигтай тусгалын зай - 400 м
Хараалж буудах холын зай - 1000м
Сумны хошууны анхны хурд - 715 м/с
Бууны жин - дүүрэн сумтай дайзны хамт - 3.8 кг
бууны урт - Жадгүйгээр - 88 см
Техникийн буудлагын хурд - 600 мин/сум
Хагас автомат горимд 40 мин/сум
Сумны хошууны энерги - 1992 жоуль
Сумны хошууны хүн алах чадлаа хадгалах холын зай - 1500 м
Сумны хошууны хамгийн холын тусгал - 3000 м
Дайзны багтаамж - 30 ширхэг сум
Үйлдвэрлэгдсэн тоо - ойролцоогоор 75 сая ширхэг, мөн АК-47 буутай ижил төрлийн 25 сая автомат буу үйлдвэрлэгдсэн.
 


Хэрэглэгч орнууд: Энэхүү зэвсэг нь дэлхийн 160 гаруй улс болон зэвсэгт бүлэглэлүүдийн зэвсэглэлд орсон.









Одоо Калашниковын автомат африкийн Зимбабве орны сүлдэд /1980 оноос/,















Мозамбикийн сүлд, далбаанд /1975 оноос/,

























АК-г 1984-1997 онд африкийн Буркина-Фасо улсын сүлдэд дүрсэлсэн байв.












Азийн зүүн Тимор улсын сүлдэд байна. 











  Түүнээс гадна Конго улсын сүлдэд автомат буу оруулахаар төлөвлөж байна. АК-г Ливаны “Хезболлах” бүлгийн онцлох тэмдэгт дүрсэлсэн байдаг.


Египетэд Синайн хойгийн эрэгт Калашниковын автомат бууны хөшөө барьжээ. Иракт АК-ны хүхээний хэлбэртэй цамхаг бүхий лалын сүм байдаг.

Иракийн Ерөнхийлөгч агсан Саддам Хусейны ордноос  алтадсан АК буу олдож байжээ.

.“Толгой террорист” Усама бен Ладены дүрс бичлэгийн олон уриалгын цаад талд АК-47 байдаг.

No comments:

Post a Comment