Sunday, February 23, 2014

Хятадууд дэлхийн хамгийн сайхан сэтгэлтэй ард түмэн үү?

Сэтгэл судлал сонирхдог бол энэ талаар уншиж байсан байх. Ер нь бол хуучин миний хичээлийн лекцийн тэмдэглэл байгаа юм. Олон янзын хүмүүстэй уулзаад байдаггүй болохоор үнэн худлыг нь бүү мэд...
Үндэстний шинжийг дундажлан авч үзэх нь:
1960-аад оны үед Германы эрдэмтэн Х.Гюнтер европчуудын сэтгэлзүйн онцлогоос нь хамаарч 4 хэвшинжид хувааж үзжээ.
1. Норд: Англи, Бельги, Голланд, Скандинавын хойгын орнууд, Дани, Германы хойд хэсгийн хүмүүс багтана.
Эдгээр нь нүүрний бүтцийн хувьд төстэй байхаас гадна бусадтай хөндий, хүйтэн харьцдаг. Захирангуй, зөрүүд, харамч, төрөлхийн лематик /тайван/. Гэвч шударга, өөртөө их итгэдэг. Аливаад шүүмжлэлтэй ханддаг. Хөдөлмөрч, нямбай.
Гол эрхэмлэдэг зүйл нь 1-рт мөнгө, 2-рт эрх чөлөө, 3-рт үүрэг хариуцлага байдаг аж.


2. Динари: Грек, Австри, Албани, Босни-Герцеговин,  Серби, Хорват
Хөгжилтэй, сэргэлэн, Сэтгэлийн хөдөлгөөн ихтэй. Гомдомтгой, биеэ барьдаггүй, дууч хүмүүс. Эх оронч, ардын урлаг соёлдоо бусад ямар ч үндэстнээс илүү хайртай байдаг. Сөрөг тал нь сахилга бат муутай.
3. Газар дундын тэнгисийнхэн: Итали, Испани, Португал, Франц, испани хэлт латин америкчууд
Зан төлөвийн хувьд тайван биш, идэвхтэй шаргуу амьдралд дуртай. Сониуч. Гюнтерийн үзсэнээр дийлэнх хуйвалдагчид, хувьсгалчид эндээс төржээ. Сэтгэлийн их хөдөлгөөнтэй. Урлаг, яруу найрагт дуртай. Зөгнөмтгий, их мэдрэмжтэй хүмүүс.
4. Ости: Зүүн европын славян үндэстнүүд бүгд багтдаг.
Сэтгэлийн хөдөлгөөнөө тод илэрхийлдэг. Орчиндоо маш амархан дасдаг. Уран зохиол, хувцас загвар, улс төрөөр байнга хөөцөлддөг. зүүний чиглэлийн намууд голлон сонгогддог. Хувийн болон гэр бүлийн аз жаргалд санаа тавьдаг. Сахилга баттай. Маргах үедээ хараал урсгах нь их байдаг. Арвич хямгач, алсыг харж чаддаг.

Бусад үндэстнүүд
Хятад:
Дэлхийн хамгийн сайхан сэтгэлтэй ард түмэн. Гадаад хүмүүстэй харьцахдаа их анхаарал тавьдаг. Хятад хүн хүнийг хүндэлж байгаагаа дайлах хоолныхоо нэр төрөл, тоогоор илэрхийлдэг. Хоолных нь нэр төрөл 4-100-д хүрдэг.
Япон:
Хөдөлмөрч, уран сайхны мэдрэмжтэй. Сахилга баттай. Биеэ барьж чаддаг.
Нэр төрөө эрхэмлэдэг. Гар барихын оронд бөхөлздөг. Энэ нь нүдрүү нь харахаас зайлсхийсэн хэрэг аж. Хүнийг хүндэлж байгаагаа бөхөлзөх өнцгөөр нь илэрхийлдэг.
Хэдий чинээ сайн бөхөлзөнө төдий чинээ хүндэлж байна гэсэн үг. Юманд хошин шог бус, нягт нямбай байдлаар ханддаг ба нийтэч байхыг хичээдэг. Хариуцлагаа ухамсарлах, сэтгэл хөдлөлөө барихад багаас нь сургасан байдаг.
Америк
Хамгийн олон үндэстнээс бүрддэг боловч хамгийн эх оронч ард түмэн. Их найрсаг, Байнга инээмсэглэж байдаг. Дүнсгэр явах нь бохир хувцастай явахтай адил гэж үздэг.
Энгийн хувцасладаг. байр суурь харгалзалгүй  хэнтэй ч энгийн харьцдаг.  Уралдах дуртай. Чимээгүй суух дургүй. дуугүй байснаас цаг агаарын тухай ярихыг илүүд үздэг.
Герман:
Маш хариуцлагатай. Харамч,
/Герман залуу үерхдэг найз эмэгтэйгээсээ бүр салахдаа өөрт нь зарцуулсан бүх цэцэг, кино, ресторан гэх мэтийн үнийг  тооцсон тооцооны хуудас өгч энийг төлөх юм бол салж болно гэж үздэг байна./Гэвч маш үнэнч, зохион байгуулалт сайтай, сахилга баттай хүмүүс аж.
Монгол: Майскийн 1918 онд өгсөн тодорхойлолт.
Монгол хүний сэтгэлзүйн хамгийн гол үндэс нь залхуурах, зүгээр суух. Монгол хүн ажил хийх дургүй. Ялангуяа хүч гаргасан ажилд дургүй.
Утга учиргүй юу ч хийхгүй байхыг эрхэмлэдэг. Зэрэг дэв ахих тусам ажил хийх нь багасдаг гэж үздэг. Хамгийн залхуу нь насанд хүрсэн эрчүүд. Тэдний хувьд цаг бол мөнгө биш.
Монголчуудад цаг хугацааны үнэ цэнэ байхгүйгээс гадна заримдаа сөрөг хэмжигдэхүүн болдог.
Ажигламтгай, их сониуч.
Гярхай, нэр хоч өгөхдөө сайн.
Бодь сэтгэлгээ, гайхалтай зочломтгой зантай. Дүрсхийн уурлах, муухай хараах, нударга зөрүүлэхээс буцахгүй боловч хэзээ ч дуугаа хурааж царайгаа барайлгаад байдаггүй.
Бохир, энгэр султай
Варшавскийн тодорхойлсноор:
Монгол хүний хамгийн үндсэн шинж нь дүрмээр сэтгэдэггүй. Орчиндоо маш амархан дасан зохицдог гэжээ.

4 comments:

  1. Хятадад нэг удаа очоод хэтэрхий их наймаа хийгээд бэлэн мөнгөгүй болсон тохиолдол нэг удаа гарч байлээ. Банкнууд ажиллахгүй, зөвхөн буусан зочид буудлаас бусдад мөнгө солиулж болохгүй. Буудалдаа хүрэх таксиний мөнгөгүй хэцүүдэж байхад гудамжинд тааралдсан бага зэрэг англи хэлтэй танихгүй залуу бэлэн юанаар харамгүй туслаж билээ. Сүүлд санахнаа хариуд нь өөрт байсан доллароо дүйцүүлээд өгөх ухаан гараагүй байдаг. Ингээд ярихаар хужаа, эрлийз, тагнуулаараа дуудуулаад эхлэх байх даа.

    ReplyDelete
  2. Азийн ихэнх улсууд норд ангилалд багтах байхөө. Монголчуудын тухайд өөрийн зүгээс нэмэхэд худлаа ярьдаг, бялдууч, нэр төрөөс илүү эд мөнгөний сонирхолтой, аливааг шүүмжлэлтэй талаас нь их хардаг, туйлширсан сэтгэлгээтэй. Хатуу ч үнэн зүйл.

    ReplyDelete
  3. Хятад урагшлах тусмаа даруу, найрсаг ер нь л сайхан сэтгэлтэй хүмүүс шиг санагдсан. Такси барьх гээд зогсож байхад урдуур зогсоно гэж байхгүй, заавал ард очоод гараа өргөнө. Хятадад очиход хятад хүний талаарх бодол их өөрчлөгдсөн шүү. Гэхдээ монголыг хятадтай нэгдмэл үндэстэн гэж их дайрдаг юм бнлээ. Энэ нь боловсорлын системтэй нь холбоотой гэсэн. Үүнээс болж нэг нөхөртэй нэлээд маргасан шүү.
    Одоо хүртэл монгол бол хилийн гадна гарчихсан хятадын нэг хэсэг гэж сурах бичигт заадаг юм шиг байгаа юм.

    ReplyDelete
  4. Тэр олон хүний дунд сайн нь ч бий муу нь ч байгаа. Харин аль нь илүү бол гэдэг нь л....

    ReplyDelete