Friday, April 11, 2014

Төрсөн сараар нь шинжих нь

1-р сард төрөгсөд
• Их хүсэл эрмэлзэлтэй юманд нухацтай
• Хүнд заах хүнээс заалгах дуртай
• Хүний алдаа,сул талыг олж харах дуртай
• Шүүмжлэх дуртай
• Шаргуу бүтээлч
• Ухаалаг, цэвэрч ба эмх цэгцтэй
• Мэдрэмжтэй ба юмыг гүнзгий боддог
• Бусдыг хэрхэн хөгжөөхөө мэддэг
• Ер нь дуу шуу цөөтэй гэхдээ сэтгэл хөдөлсөн юмуу сандарсан үед тийм биш
• Нилээд хашир
• Нийгмийн идэвхи өндөр
• Биеийн эсэргүүцэл сайн гэвч ханиàд амархан хүрчихдэг
• Хайраа илэрхийлэхдээ нилээд хэцүү ч романтик талдаа
• Хүүхдэд хайртай
• Гэр амьтай
• Үнэнч
• Нийгмийн үйл ажиллагаанд үүрэг өндөр
• Жоохон юмнаас хардах нь амархан

Wednesday, April 9, 2014

Дуртай өнгөөр нь сонжих нь


Цагаан:
Энэ бол өнгө ч биш ямар ч өнгөгүй гэсэн үг. Та цагаан өнгөнд дуртай бол энэ нь таны дотоод ариун байдал, шударга занг илэрхийлнэ. Та хэзээ ч худлаа хэлэхгүй, шулуун бодсоноо хэлдэг, үнэн үг хатуу байсан дээр гэж үздэг. Зарчимч, хатуу, итгэлтэй, хайр дурлалд ч тогтвортой үнэнч. Хамтрагчаасаа ч үүнийг хүсдэг. Та итгэл даадаг, хэлсэндээ хүрдэг тусархаг. Бусдаас хэтэрхий хол, хүйтэн хүйтэн байна гэсэн зэмлэл сонсож л байсан байх. Тэднийг анхаарвал яасан юм бэ.
Та цасаар бүрхсэн талтай адил нүд гялбам сайхан, өөртөө бусдыг татдаг, хэдий удаан ч ширтэж болно. Гэвч түүгээр зугаалахыг хэн ч хүсэхгүй дэндүү хүйтэн.


Sunday, April 6, 2014

Цаг тоолол


Цаг хугацааны үндсэн нэгж болох жилийг 2 янзаар авч үздэг.
Аргын улирлын /тропик/ жил нь одны жилээс 20 минутаар богино бөгөөд түүнийг жилийн стандарт хугацаа гэж тооцдог. Цаг тоолол буюу календарийг тропикийн жил дээр үндэслэн зохиодог.
Календарь нь нарны, сарны, нар, сарны гэсэн 3 төрөл байдаг боловч ихэнх улс оронд нарны тооллыг хэрэглэдэг.
Нарны тоолол нь нарны жилийн хөдөлгөөнд үндэслэн зохиогдсон бөгөөд нэг жилийн хугацааг тропикийн жил буюу 365 хоног 5 цаг 48 мин 46 секундээр авч аргын жил гэдэг.