Monday, February 24, 2014

Алдартай брендүүдийн нэр бүтсэн түүхээс



Adidas-энэ пvvсийг vндэслэгчдийн нэг Ади Даслерын нэрнээс авсан санаа



Adobe-Компанийг vндэслэгч гэх Жон Ворнокийн гэрийн дэргэдvvр урсдаг байсан Adobe Creek хэмэн голын нэр


Sunday, February 23, 2014

Хятадууд дэлхийн хамгийн сайхан сэтгэлтэй ард түмэн үү?

Сэтгэл судлал сонирхдог бол энэ талаар уншиж байсан байх. Ер нь бол хуучин миний хичээлийн лекцийн тэмдэглэл байгаа юм. Олон янзын хүмүүстэй уулзаад байдаггүй болохоор үнэн худлыг нь бүү мэд...
Үндэстний шинжийг дундажлан авч үзэх нь:
1960-аад оны үед Германы эрдэмтэн Х.Гюнтер европчуудын сэтгэлзүйн онцлогоос нь хамаарч 4 хэвшинжид хувааж үзжээ.
1. Норд: Англи, Бельги, Голланд, Скандинавын хойгын орнууд, Дани, Германы хойд хэсгийн хүмүүс багтана.
Эдгээр нь нүүрний бүтцийн хувьд төстэй байхаас гадна бусадтай хөндий, хүйтэн харьцдаг. Захирангуй, зөрүүд, харамч, төрөлхийн лематик /тайван/. Гэвч шударга, өөртөө их итгэдэг. Аливаад шүүмжлэлтэй ханддаг. Хөдөлмөрч, нямбай.
Гол эрхэмлэдэг зүйл нь 1-рт мөнгө, 2-рт эрх чөлөө, 3-рт үүрэг хариуцлага байдаг аж.

Friday, February 21, 2014

Japanese Economic Miracle 2


Япон улс нь хэдийгээр зах зээлийн эдийн засагтай орон боловч үндэсний засгийг удирдахад төр засгийн үүрэг оролцоо нь юуны өмнө нийт улсын төлөвлөлт, зохицуулалтаар илэрч байдаг юм.
Японы эдийн засгийн хөгжлийн эхний шатанд зэвсэгт хүчнийг бэхжүүлэн өргөжүүлэх зорилгоор засгийн газрын бодлого чиглэлээр үүсч хөгжсэн хүнд аж үйлдвэрлэлийн салбарууд ба зах зээлийн эдийн засгийн хэрэгцээ шаардлагаар үүссэн хөнгөн аж үйлдвэр гэсэн 2 чиглэлээр хөгжиж иржээ.

Барууны орнуудаас ялгарах Японы нэг онцлог бол ЗГ нь үйлдвэрийн удирдлагын хүмүүстэй хамт нарийвчилсан судалгаа хийж, ирээдүйтэй болон олон улсын зах зээлд харьцангуй ахиу байр суурь эзэлдэг аж үйлдвэрийн салбаруудыг тодорхойлсон явдал юм гэжээ. Түүнчлэн тийм салбаруудыг хөгжүүлэхэд ЗГ-аас ямар арга хэмжээ , тусламж дэмжлэгэ үзүүлж болох талаар судалгаа хийсэн байжээ.