Энэхүү түүх нь олон талаараа миний сонирхлыг татаж байсан юм. Тэр үеийн нөхцөл байдал нь олон талаар манай улсын өнөөгийн нөхцөл байдалтай төстэй байсан нь бидэнд үнэт сургамж болох мэт.
Замбези мөрөн хоорондын нутаг дэвсгэрийг Англичууд булаан эзэлснээс хойш Өмнөд Африкт Англид захирагдаагүй гурван орон үлджээ. Эдгээр нь Трансвааль болон Улбар Шар Чөлөөт Бурын бүгд найрамдах улс, Германы Баруун Өмнөд Африк буюу одоогийн Намиби.
Эдгээр гурван орны нэг болох Трансвааль Английн монополистуудын ашиг сонирхлын нэгэн хэсэг болон хувирчээ.
Tuesday, September 29, 2009
Sunday, September 27, 2009
Өвлийн дайн
Өмнө нь Хаант Оросын бүрэлдэхүүнд орж байсан Финлянд 1918 онд бие даасан улс болж тусгаар тогтнолоо зарласан билээ. 1920 онд Тартусын хэлэлцээр ёсоор ЗХУ-Финляндын хилийг тогтоосон бөгөөд түүний урт нь 1400 км-т хүрч байлаа, Тэрхүү хил нь ЗХУ~ын улс төр болон эдийн засгийн төв, байгууламжуудын дэргэдүүр өнгөрсөн юм. Ленинград хот л гэхэд хилээс ердөө 32 км-ийн зайнд оршиж байлаа.
Хурууны хээг нээсэн нь
Дундад зууны үеэс эхлэн Хятадад цаасан дээр гарынхаа хээг үлдээх уламжлал тогтсон байдаг билээ. Харин хурууны хээ судлал буюу дактилоскопи нь шинжлэх ухаан болон хөгжөөд зуун жилийн нүүрийг үзэж байна.
Энэтхэгт ажиллаж байсан Английн нэгэн түшмэл Вильям Гершел анх удаа энэ үгийг 1877 онд хэрэглэжээ. /Дакtуlos - хуруу, sкорео - харах гэсэн грек гаралтай үг юм/.
Энэтхэгт цэргүүдэд цалинг нь олгохдоо энэ аргыг анх хэрэглэж эхэлсэн байдаг.
Харин хувь хүнийг хурууны хээгээр маш нарийн, бүрэн тогтоож болно гэдгийг Английн эрдэмтэн Френсис Гальтон тогтоосон юм.