Японд Манга гэдэг нэрээр хэдийнээ алдаршсан зурагт номыг хэзээд уншиж болохоор тохилог орчинг бүрдүүлсэн киссатен буюу манга кафенууд байдаг. Тус кафед манга уншихаас гадна хөнгөн зууш идэж унд уух боломжтой. Өнөөдөр эдгээр кафенууд нь Токио хотын төвд буюу Шинжүкү, Шибуя зэрэг хөл хөдөлгөөн ихтэй дүүрэгт олноор байрлах ба Япон даяар өргөн тархсан.
Wednesday, March 19, 2014
Манга кафе

Wednesday, March 12, 2014
Tuesday, March 11, 2014
Friday, March 7, 2014
Японы эзэн хаан
Япон улсын эзэн хаан /тэнно, хуучнаар Микадо гэгддэг байсан/ нь төрийн
болон Японы ард түмний эв нэгдлийн бэлгэ тэмдэг юм. Японы анхны эзэн хаан болох
Жиммү нь Аматэрасү хэмээх нарны бурхны удам бөгөөд МЭӨ 660 онд хаан сэнтийд
заларсан гэж Нихоонга хэмээх түүхэн он тооллын бичигт өгүүлдэг.
Түүхэн талаас
нь авч үзвэл энэ эртний домог тийм ч бодитой зүйл биш боловч өнөөгийн Японы
эзэн хааны гэр бүл нь 1500 жилийн турш хаан сэнтийд заларч байсан нэг хааны
удам угсааных гэдгийг нийтээрээ хүлээн зөвшөөрдөг.
Saturday, March 1, 2014
Монгол улсын хил хязгаар бүрэлдэн тогтсон нь...
Өнөөдөр
хичээлийнхээ хуучин дэвтэрнүүдээ үзэж байгаад 1-р курсын оюутан байхдаа
Монголын түүхийн хичээлээр хийж байсан нэг бие даалтаа оллоо. Олигтой
дүн аваагүй болохоор сайн болоогүй л юм байлгүй.
Юутай ч уншигчиддаа хүргэж байна. Хаана юуг нь алдсаныг нь шүүгээд
засаад өгөөрэй. Оршил энэ тэрийг нь орхилоо. Гол утга агуулгыг нь уншиж
үзчихээд сэтгэгдлээ үлдээгээрэй.
Өнөөгийн Монгол улсын хил хязгаар түүхэн удаан хугацааны явцад бүрэлдэн төлөвшсөн бөгөөд уг үндэс нь XVII зууны үеэс тавигджээ.
Өнөөгийн Монгол улсын хил хязгаар түүхэн удаан хугацааны явцад бүрэлдэн төлөвшсөн бөгөөд уг үндэс нь XVII зууны үеэс тавигджээ.