Friday, November 14, 2014
Оригами хийх заавар
Оригами буюу цаасан урлал сонирхдог уншигчиддаа зориулаад олон төрлийн оригами хийх зураг болон хөдөлгөөнт заавар бүхий http://www.origami-club.com/ сайтыг танилцуулж байна. Энэхүү сайтаас оригами хийх заавар хичээлийг япон, англи, хятад, испани, орос, энэтхэг, франц, герман хэлний сонголттойгоор хүлээн авч болох юм байна.
Wednesday, June 18, 2014
Го
Го гэж юу вэ?
Энгийн юм агуу байдаг, агуу юм энгийн байдаг гэсэн эртний үг байдаг. Энэ үг
Го хэмээх хөлөгт тоглоомонд биеллээ олсон мэт. Учир нь хар цагаан өнгийн нэгэн
жигд чулуугаар хоёрхон дүрмийн дагуу нэг л ижил нүүдэл хийж тоглох боловч орчин
цагийн хүчтэй компьютер дундаж хүнийг хожиж чадахгүй байгаа билээ. Нүүж сурахад
маш амархан боловч сайн тоглож сурахад бүхий л амьдрал хангалтгүй гэж нэгэн
мэргэжлийн тоглогч хэлсэн байдаг.
Friday, April 11, 2014
Төрсөн сараар нь шинжих нь
1-р сард төрөгсөд
• Их хүсэл эрмэлзэлтэй юманд нухацтай
• Хүнд заах хүнээс заалгах дуртай
• Хүний алдаа,сул талыг олж харах дуртай
• Шүүмжлэх дуртай
• Шаргуу бүтээлч
• Ухаалаг, цэвэрч ба эмх цэгцтэй
• Мэдрэмжтэй ба юмыг гүнзгий боддог
• Бусдыг хэрхэн хөгжөөхөө мэддэг
• Ер нь дуу шуу цөөтэй гэхдээ сэтгэл хөдөлсөн юмуу сандарсан үед тийм биш
• Нилээд хашир
• Нийгмийн идэвхи өндөр
• Биеийн эсэргүүцэл сайн гэвч ханиàд амархан хүрчихдэг
• Хайраа илэрхийлэхдээ нилээд хэцүү ч романтик талдаа
• Хүүхдэд хайртай
• Гэр амьтай
• Үнэнч
• Нийгмийн үйл ажиллагаанд үүрэг өндөр
• Жоохон юмнаас хардах нь амархан
• Их хүсэл эрмэлзэлтэй юманд нухацтай
• Хүнд заах хүнээс заалгах дуртай
• Хүний алдаа,сул талыг олж харах дуртай
• Шүүмжлэх дуртай
• Шаргуу бүтээлч
• Ухаалаг, цэвэрч ба эмх цэгцтэй
• Мэдрэмжтэй ба юмыг гүнзгий боддог
• Бусдыг хэрхэн хөгжөөхөө мэддэг
• Ер нь дуу шуу цөөтэй гэхдээ сэтгэл хөдөлсөн юмуу сандарсан үед тийм биш
• Нилээд хашир
• Нийгмийн идэвхи өндөр
• Биеийн эсэргүүцэл сайн гэвч ханиàд амархан хүрчихдэг
• Хайраа илэрхийлэхдээ нилээд хэцүү ч романтик талдаа
• Хүүхдэд хайртай
• Гэр амьтай
• Үнэнч
• Нийгмийн үйл ажиллагаанд үүрэг өндөр
• Жоохон юмнаас хардах нь амархан
Wednesday, April 9, 2014
Дуртай өнгөөр нь сонжих нь
Цагаан:Энэ бол өнгө ч биш ямар ч өнгөгүй гэсэн үг. Та цагаан өнгөнд дуртай бол энэ нь таны дотоод ариун байдал, шударга занг илэрхийлнэ. Та хэзээ ч худлаа хэлэхгүй, шулуун бодсоноо хэлдэг, үнэн үг хатуу байсан дээр гэж үздэг. Зарчимч, хатуу, итгэлтэй, хайр дурлалд ч тогтвортой үнэнч. Хамтрагчаасаа ч үүнийг хүсдэг. Та итгэл даадаг, хэлсэндээ хүрдэг тусархаг. Бусдаас хэтэрхий хол, хүйтэн хүйтэн байна гэсэн зэмлэл сонсож л байсан байх. Тэднийг анхаарвал яасан юм бэ.
Та цасаар бүрхсэн талтай адил нүд гялбам сайхан, өөртөө бусдыг татдаг, хэдий удаан ч ширтэж болно. Гэвч түүгээр зугаалахыг хэн ч хүсэхгүй дэндүү хүйтэн.
Sunday, April 6, 2014
Цаг тоолол
Цаг хугацааны үндсэн нэгж болох жилийг 2 янзаар авч үздэг.
Аргын улирлын /тропик/ жил нь одны жилээс 20 минутаар богино бөгөөд түүнийг жилийн стандарт хугацаа гэж тооцдог. Цаг тоолол буюу календарийг тропикийн жил дээр үндэслэн зохиодог.
Календарь нь нарны, сарны, нар, сарны гэсэн 3 төрөл байдаг боловч ихэнх улс оронд нарны тооллыг хэрэглэдэг.
Нарны тоолол нь нарны жилийн хөдөлгөөнд үндэслэн зохиогдсон бөгөөд нэг жилийн хугацааг тропикийн жил буюу 365 хоног 5 цаг 48 мин 46 секундээр авч аргын жил гэдэг.
Wednesday, March 19, 2014
Манга кафе
Японд Манга гэдэг нэрээр хэдийнээ алдаршсан зурагт номыг хэзээд уншиж болохоор тохилог орчинг бүрдүүлсэн киссатен буюу манга кафенууд байдаг. Тус кафед манга уншихаас гадна хөнгөн зууш идэж унд уух боломжтой. Өнөөдөр эдгээр кафенууд нь Токио хотын төвд буюу Шинжүкү, Шибуя зэрэг хөл хөдөлгөөн ихтэй дүүрэгт олноор байрлах ба Япон даяар өргөн тархсан.
Wednesday, March 12, 2014
Tuesday, March 11, 2014
Friday, March 7, 2014
Японы эзэн хаан
Япон улсын эзэн хаан /тэнно, хуучнаар Микадо гэгддэг байсан/ нь төрийн
болон Японы ард түмний эв нэгдлийн бэлгэ тэмдэг юм. Японы анхны эзэн хаан болох
Жиммү нь Аматэрасү хэмээх нарны бурхны удам бөгөөд МЭӨ 660 онд хаан сэнтийд
заларсан гэж Нихоонга хэмээх түүхэн он тооллын бичигт өгүүлдэг.
Түүхэн талаас
нь авч үзвэл энэ эртний домог тийм ч бодитой зүйл биш боловч өнөөгийн Японы
эзэн хааны гэр бүл нь 1500 жилийн турш хаан сэнтийд заларч байсан нэг хааны
удам угсааных гэдгийг нийтээрээ хүлээн зөвшөөрдөг.
Saturday, March 1, 2014
Монгол улсын хил хязгаар бүрэлдэн тогтсон нь...
Өнөөдөр
хичээлийнхээ хуучин дэвтэрнүүдээ үзэж байгаад 1-р курсын оюутан байхдаа
Монголын түүхийн хичээлээр хийж байсан нэг бие даалтаа оллоо. Олигтой
дүн аваагүй болохоор сайн болоогүй л юм байлгүй.
Юутай ч уншигчиддаа хүргэж байна. Хаана юуг нь алдсаныг нь шүүгээд
засаад өгөөрэй. Оршил энэ тэрийг нь орхилоо. Гол утга агуулгыг нь уншиж
үзчихээд сэтгэгдлээ үлдээгээрэй.
Өнөөгийн Монгол улсын хил хязгаар түүхэн удаан хугацааны явцад бүрэлдэн төлөвшсөн бөгөөд уг үндэс нь XVII зууны үеэс тавигджээ.
Өнөөгийн Монгол улсын хил хязгаар түүхэн удаан хугацааны явцад бүрэлдэн төлөвшсөн бөгөөд уг үндэс нь XVII зууны үеэс тавигджээ.
Monday, February 24, 2014
Sunday, February 23, 2014
Хятадууд дэлхийн хамгийн сайхан сэтгэлтэй ард түмэн үү?
Сэтгэл судлал сонирхдог бол энэ талаар уншиж байсан байх. Ер нь бол хуучин миний хичээлийн лекцийн тэмдэглэл байгаа юм. Олон янзын хүмүүстэй уулзаад байдаггүй болохоор үнэн худлыг нь бүү мэд...
Үндэстний шинжийг дундажлан авч үзэх нь:
1960-аад оны үед Германы эрдэмтэн Х.Гюнтер европчуудын сэтгэлзүйн онцлогоос нь хамаарч 4 хэвшинжид хувааж үзжээ.
Гол эрхэмлэдэг зүйл нь 1-рт мөнгө, 2-рт эрх чөлөө, 3-рт үүрэг хариуцлага байдаг аж.
Үндэстний шинжийг дундажлан авч үзэх нь:
1960-аад оны үед Германы эрдэмтэн Х.Гюнтер европчуудын сэтгэлзүйн онцлогоос нь хамаарч 4 хэвшинжид хувааж үзжээ.
1. Норд: Англи, Бельги, Голланд, Скандинавын хойгын орнууд, Дани, Германы хойд хэсгийн хүмүүс багтана.Эдгээр нь нүүрний бүтцийн хувьд төстэй байхаас гадна бусадтай хөндий, хүйтэн харьцдаг. Захирангуй, зөрүүд, харамч, төрөлхийн лематик /тайван/. Гэвч шударга, өөртөө их итгэдэг. Аливаад шүүмжлэлтэй ханддаг. Хөдөлмөрч, нямбай.
Гол эрхэмлэдэг зүйл нь 1-рт мөнгө, 2-рт эрх чөлөө, 3-рт үүрэг хариуцлага байдаг аж.
Friday, February 21, 2014
Japanese Economic Miracle 2
Япон улс нь хэдийгээр зах зээлийн эдийн засагтай орон боловч үндэсний засгийг удирдахад төр засгийн үүрэг оролцоо нь юуны өмнө нийт улсын төлөвлөлт, зохицуулалтаар илэрч байдаг юм.
Японы эдийн засгийн хөгжлийн эхний шатанд зэвсэгт хүчнийг бэхжүүлэн өргөжүүлэх зорилгоор засгийн газрын бодлого чиглэлээр үүсч хөгжсэн хүнд аж үйлдвэрлэлийн салбарууд ба зах зээлийн эдийн засгийн хэрэгцээ шаардлагаар үүссэн хөнгөн аж үйлдвэр гэсэн 2 чиглэлээр хөгжиж иржээ.
Барууны орнуудаас ялгарах Японы нэг онцлог бол ЗГ нь үйлдвэрийн удирдлагын хүмүүстэй хамт нарийвчилсан судалгаа хийж, ирээдүйтэй болон олон улсын зах зээлд харьцангуй ахиу байр суурь эзэлдэг аж үйлдвэрийн салбаруудыг тодорхойлсон явдал юм гэжээ. Түүнчлэн тийм салбаруудыг хөгжүүлэхэд ЗГ-аас ямар арга хэмжээ , тусламж дэмжлэгэ үзүүлж болох талаар судалгаа хийсэн байжээ.