Monday, March 29, 2010
АФРИКИЙН ЖИЛ
1959 оны арван хоёрдугаар сард НҮБ-ын шийдвэрээр 1960 оныг Африкийн жил болгон тунхаглажээ. 1960 онд Бельгийн Конго, Английн томоохон колони орон байсан Нигери, мөн Сомали ч тусгаар тогтножээ.
Бүхэлдээ 1960 онд тусгаар тогтносон улсын статусыг Африкийн 17 орон олж авсан байна. 1961 онд Сьерра-Леоне, Танганьика, 1962 онд — Уганда, 1963 онд — Занзибар ба Кени, 1964 онд — Хойд Родези ба Ньясаленд, 1965 онд Гамби тусгаар улс болжээ.
Англичууд өөрсдийн нөлөөгөө эдгээр колони орнуудад хадгалан үлдэхийн тулд чадах бүхнээ хийж байлаа. Ихэнх чөлөөлөгдсөн нутаг дэвсгэр зөвхөн Холбоонд элсээд зогсохгүй өөрсдийн төрийн тэргүүнээр Английн хатан хаан II Елизаветаг тунхаглажээ.
Гэсэн хэдий ч чөлөөлөгдсөн Африк дэлхий дээрх хамгийн тайван бус тив болон хувирсан юм.
Тусгаар тогтносон Африкт "буу барьсан хүн " хамгийн гол хүн болон хувирсан бөгөөд зөвхөн өнгөрсөн хэдэн арван жилийн дотор тэнд 120 төрийн эргэлт, бараг хорь орчим иргэний дайн гарснаас болж хэдэн сая хүний амь нас сүйдсэн байна. Дэлхий дээрх хамгийн ядуу 25 орны 20 нь л гэхэд Африкт байрлажээ.
Ихэнх хүн ам нь голдуу бичиг үсэг тайлагдаагүй, төрөл бүрийн өвчинд нэрвэгдсэн, түүний дотор "ХХ зууны тахал " гэгддэг ДОХ ч орж байгаа билээ. 1982 оноос эхлээд энэ өвчнөөс болж хэдэн арван сая африкчууд амь үрэгдээд байна.
1960 он Африкийн жил хэмээн түүхэнд орсон билээ. Зөвхөн нэг жилийн дотор дэлхий газрын зураг дээр 17 шинэ улс бий боллоо.
НҮБ-ын байрны гадаа ар араас даган африкийн орнуудын төрийн туг мандаж эхэлжээ. Бүх Дэлхий дахинаа Хар тив дээр болж байгаа үйл явдлыг ширтэн анзаарна. Колонийн систем задран унахад Зөвлөлт Холбоот Улс ч багагүй үүрэг гүйцтгэсэн билээ.
Тухайн үеийн улсын тэргүүн Н.С.Хрущев НҮБ-ын Ерөнхий чуулган дээр колонийн ард түмэн болон улс орнуудад тусгаар тогтнол олгох шаардлагатайг онцолсоор ирсэн юм.
Африкийг Зөвлөлт Холбоот Улс сонирхож эхэлсэн явдал бүр Дэлхийн залуучууд, оюутнуудын 6-р наадам 1957 оны зун болоход илэрч байлаа. Тухайн үед анх удаа ихээхэн хэмжээний африк төлөөлөгчид ирсэн юм.
Африкт тухайн жилүүдэд их идэвхтэй үйл явдал өрнөж байлаа. Колонийн дэглэм нуран унаснаар шинэ, аз жаргалтай амьдрал эхлэнэ хэмээн гэнэн африкчууд бодож байлаа.
Мөн тийм идэвхтэй африкийн редакц ч оросын радио дээр ажиллаж эхэлсэн юм. Африк руу чиглэсэн анхны радио хөтөлбөр 50-иад оны сүүлээр Англи болон франц хэл дээр явагдаж эхэлжээ.
Харин одоо ундэсний чөлөөлөх хөдөлгөөний жинхэнэ механизмын талаар ярих хэрэгтэй болов уу...
Африкийг европын колончлолоос чөлөөлөх хөдөлгөөний түүхийг 1960-аад оноос хойш бүгд мэдэх болсон, гэхдээ уламжлалт хувилбараар колонийг эсэргүүцсэн хөдөлгөөн замбараагүй үүссэн гэж ярьдаг билээ.
Тэгээд ч зогсохгүй хээрийн дарга нар нь голдуу том компаниудын төлөөлөл байсан гэдэг.
Аль эртнээс эзлэгдэж үүнтэйгээ бүрэн эвлэрсэн Африкт гэнэт хаанаас XX зууны дундуур босогчид гарч ирдэг байна.
Тэгэх тусмаа яаж байгаад бүгд зэвсэглэж чаддаг билээ.
Тэгэх тусмаа үндсэн хүн амын европчуудын эсрэг тэмцэл 1872 онд Англи-Буруудын тэмцлийн үед гарч байсан юм.
Английн цэргийн хүчин Сесил Родесын удирдлага дор зулусын дээд тэргүүн Кетчвайогийн цэргийг бут ниргэж өмнөд зүг рүү явж Трансвааль ба Улбар шар биеэ даасан бүгд найрамдах улсуудад колонийн засаг захиргааг тогтоож, үүнтэй зэрэгцэн Кимберли дээр очир эрдэнийн орд газрыг эзлэн авах зорилгыг агуулж байлаа.
Гэтэл 90 жилийн дараа 1960 онд үндэсний чөлөөлөх хөдөлгөөнийхөн борооны дараах мөөг шиг гэнэт африкийн орнуудад ихээхэн тоогоор бий болж эхэлсэн юм. Ийм зүйл зүгээр бие даан, ямар ч гадны нөлөөгүй болох боломжтой гэж үү?
Зарим босогчдыг Зөвлөлт Холбоот Улс болон АНУ идэвхтэй дэмжиж байсан юм. Хоёр их гүрэн байгалийн нөөц болон хэрэглээний зах зээлийг сонирхож байлаа. Гэхдээ ихэнх босогчдын анги нэгтгэлүүдийг өөр улс ивээн тэтгэж иржээ.
Колонийг эсэргүүцсэн алан хядагчдыг Франц, Англи, Бельгийн концернууд дэмжиж байлаа.
Тэгэх тусмаа колонийн засаг захиргааны зөвшөөрлийг бүрэн авсан юм. Нэг ёсондоо колоничлогчид жирийн хүмүүсийг ашиглан өөрсөдтэйгээ хийсэн тэмцэл гэж хэлж болно. Эхлээд харахад дэндүү санаанд багтамгүй.
Гэхдээ бүх зүйл тийм ч хялбар биш юм.
Үнэн хэрэгтээ Африкийг удирдаж байх нь өнгөрсөн зууны дунд хавьд их гүрэн болон үндэстэн дамнасан томоохон корпорациудад ашиггүй болон хувирчээ.
Төр засаг жил бүр өсөн нэмэгдэх хар арьст иргэдийн нийгмийн халамжийн асуудлаас ангижрахыг хүсч байхад корпорациуд ч алсыг харсан бодлого хэрэгжүүлэхийг хүснэ.
Өөрсдийн колонийн засаг захиргааг зайлуулан үндэсний засгийн газрыг өөрсдийн гар хөл болсон хүмүүсээс бүрдүүлэхийг эрмэлзэнэ.
Дараа нь эдгээр хүмүүсээс татварын болон хөрөнгө оруулалтын шинэ засаглалыг бүрдүүлэхийг эрмэлзсэн юм. Энэ тооцоо ч бүрэн ашгаа өгсөн байна.
Тусгаар тогтнолоо олж авсан африкийн орнуудад ажиллаж байсан компаниуд тухайн улсын хуулийн дагуу татвараа төлөх бус, харин "ширэнгийн хуулиар" татвар төлж эхэлсэн байна.
Ихэнх гадаадын компаниудын хувьд татвар төлөлт төрөлх орноос ч илүү зөөлөн байлаа.
Дэлхий дээрх хамгийн томд тооцогдох төмөр, тугалга, зэс, мөнгө, алт болон очир эрдэнийн орд газруудыг нээснээс хойш Европын бизнес XIX зуунд Африкт хүрээгээ өргөн хэмжээгээр тэлсэн юм.
Өдий хүртэл өөрсдийн колони орнуудыг ашиглахдаа зөвхөн, кофе, амт оруулагч, зааны яс, халуун бүсийн жимсээр л хязгаарлагдаж байлаа.
Өөр нэг том бизнес бол боолын наймаа. Далайн дээрэмчид ийм бизнес дээр ихээхэн хэмжээний хөрөнгө олж авна.
Франц, Их Британи, Бельгийн үйлдвэр улам бүр хүрээгээ тэлснээр түүхий эдийн дутагдалд орж эхэлсэн ба энэ хүртэл байдал хэвээр үргэлжилж байлаа.
Африкийг хоёр дахь удаагаа эдийн засгийн хувьд нээсэн гавъяа нь Ротшильдын гэр бүлийн франц, Англи болон Бельгийн талуудад хамааралтай байдаг.
1830 онд гэр бүлийн омгийг анх бий болгосон Жеймс Ротшильд тивийн гүн рүү орж үйл ажиллагаа явуулах цэргийг санхүүжүүлэхэд 80 сая франк гаргаж байлаа.
19-р зууны 70-аад оны дундуур N. М. Rothchild and sons Английн компани засгийн газарт 4 сая фунтын зээл олгож египетийн талаас Суэцийн сувгийн үнэт цаасыг худалдан авахад ашиглахаар тогтжээ.
Таван жилийн дараа Англи Египетэд цөмрөн орж, харин Ротшильдынхан Суэцийн сувгийн компанид гол байр суурийг эзлэн Хойд Африкт ажиллах ашигтай нөхцлийг олж авсан юм.
Ингэж засгийн газруудтай нийлэн ажилласны үрдүнд Ротшильдынхан XX зууны эхэн үед Төв болон Өмнөд Африкийн ихэнх орны нутаг дэвсгэр дээр өөрсдийн хяналтаа тогтоож бараг тэгээс үйлдвэрийг босгож эхэлжээ.
Ротшильдуудын араас Африк руу өөр европын концернууд ч тэмүүлж эхэлсэн байна. Африкийг колоничлох ажиллагаа маш шуурхай явагдаж эхэлсэн ба 1876 онд нийт нутаг дэвсгэрийн 11% -ийг эзэмшсэн байлаа.
Тэгвэл 1900 он гэхэд 90% нь тэдний гарт оржээ.
Гэхдээ олон нутаг дэвсгэрийг эзлэн авч, түүхий эдийг дундаа хуваан авсны дараа засаглал болон бизнес ашигтай түншүүд байхаа больсон юм.
Африкийн колони орнуудын амбан захирагч нарын хүчин чармайлтын үр дүнд чөлөөт зах зээлээс аажмаар хүнд сурталт Европын нэгэн салбар болон хувирч эхэлсэн байна.
Хар арьст боолуудыг ашиглахыг хориглосноос хойш онцгой нөхцлийг ч үгүй хийж, дараа нь татварын хуулийг ч европын орнуудынхтай ижил түвшинд аваачлаа.
1900-1938 онуудад Африкт байрлах концернийн ашиг 20%-иар буурчээ. Хар тивийн хүн ам байнга өсөн нэмэгдэж ирсэн бөгөөд 19-р зууны боолын наймаачин зөвхөн хоол хүнс бэлтгэх шаардлагатай байсан бол, 20-р зууны дунд үед ихэнх дарангуйлагчид орон нутгийн хүн амын нийгмийн халамжийн асуудалд орлогынхоо 60%-ийг зарцуулах шаардлагатай болжээ.
Тун удалгүй колони орнууд ашиг өгөхөөс илүүтэй дотацийн орнууд болон хувирлаа. Ийм байдалд хямрал гарах нь тодорхой.
Гэхдээ Дэлхийн хоёрдугаар дайн гарснаар "нийгмийн халамжийн" талаар мартсан учир Африкт өөрсдийн ноёрхлоо концернууд сэргээж чадлаа. Гэхдээ дайн дуусмагц бүх зүйл эргээд л хэвэндээ оржээ.
Өөрсдийн засгийн газруудтай хийх тэмцлийн цаг хугацааг их зөв олж тогтоосон юм. Дайны хөлд суларсан орнууд колони орнуудын нийгмийн хангамжийг гүйцэтгэж чадахаа больсон юм.
Тэгээд зогсохгүй Америкчуудын түрэмгийллийг даван туулах боломжгүй болж байлаа.
Тэр ч бүү хэл "гитлерийн эсрэг хоёр дахь фронт" нээх хэлэлцээр 1944 онд Рузвельтийн хүчин чармайлтаар африкийн колони орнуудыг хуваах асуудал руу хальтран оржээ.
Төв Африкийн хамгийн баян үйлдвэржсэн , бүсийг хагасчлан худалдаалж, хагасчлан түрээслэх маягаар АНУ-д Уинстон Черчилль шилжүүлсэн байна. Харин үүний хариуд Америкийн цэргүүд яг цагтаа Нормандийн эрэг дээр буужээ.
Дайн дууссаны дараа олон орнуудын алдаатай байдлын талаархи асуудал Англи болон бусад эзэгнэгч гүрнүүдийн өмнө маш хурцаар тавигдсан учир зарим нэг нь колонийн асуудал эрхэлсэн яамыг татан буулгаж Африк дахь өөрсдийн нутаг дэвсгэрээ сайн дураар АНУ-д түрээслүүлж эхэлжээ.
Англид яамны үүргийг Колони Орны Хөгжлийг Хариуцсан Английн Корпорацид /КОХХАК/ шилжүүлсэн бөгөөд түүнийг бизнесмен Хью Бивер удирдах болжээ. Корпорацийн захирлуудын зөвлөлд Английн томоохон үйлдвэрүүдийн эзэд орсон юм. Энэхүү байгууллагын зорилго нь Колонийн орнуудыг ашиглаж корпорациудын орлогыг ямар ч хамаагүй аргаар зургаа дахин нэмэгдүүлэх байлаа.
Сонгодог колонийн загварыг дахин сэргээх гэж КОХХАК амжилт муутай оролдсоны дараа улс төрийн бодлогоос бүрмөсөн татгалзаж, зөвхөн эдийн засгийн асуудлыг л хөндөх боломжтой болжээ.
Африкт колончлол эцэс болсон тэр цагаас хойш олонхи бизнесменүүдийн хувьд Африк нь санхүүгийн "эрх чөлөөний тив" болон хувирсан юм.
Тийшээ өмнө нь үзэгдэж байгаа хөрөнгө оруулалт чиглэсэн бөгөөд нийт жилд 40 тэрбум долларыг зарцуулах болжээ. Харин Европ руу эргээд гаргах хөрөнгө 8-10 тэрбум доллар жилд болсон юм.
Гэвч эдгээр мөнгө үйлдвэр хөгжих байдлыг бий болгосонгүй. Харин ч эсрэгээр үйлдвэрийн тоо эрс цөөрлөө. Ихээхэн хэмжээний мөнгийг ямар ч эрсдэлгүй, эргүүлээд мөн л их хэмжээний мөнгө олох үйл ажиллагаанд зарцуулжээ.
Жишээ нь: ОПЕК газрын тосны дэлхийн үнийг нэмэгдүүлснээс хойш жижигхэн Бельгийн компани Гана Бүгд найрамдах улсаас цагаан тугалга үйлдвэрлэх барилга байгууламжийн газрыг түрээсэлжээ.
Хувьсгалт дарангуйлагч Мбойа бельгичүүдэд газрыг бараг үнэгүй шахам өгсөн төдийгүй үйлдвэрт татварын хөнгөлөлт үзүүлэх амлалтыг олгожээ. Гэвч Бельгийн хөрөнгө Ганад хүрээгүй юм.
Засгийн газар болон хөрөнгө оруулагчдын хоорондын хэлэлцээр дөрвөн жилийн турш үргэлжилсэн байна.
Харин энэ хугацаанд үйлдвэрлэл тийм ч ашигтай байхгүй гэдгийг мэдээд илүү ашигтай төсөл болох Зүүн Сахарад байрлах газрын тосны орд руу шилжүүлжээ. Ингээд тэд АНУ-руу газрын тос нийлүүлж эхэлсэн байна. Энэ үйл ажиллагаа нь Бельгийн компанид 300%-ийн ашиг авчирчээ.
Сэтгэлээр унасан Мбойа НҮБ-д гомдол мэдүүлнэ гэж сүрдүүлжээ. Харин нөгөө хэд нь ганын удирдлагатай муудалцахгүй гэх үүднээс цагаан тугалгын үйлдвэрийг тавхан сарын дотор байгуулж Мбойа тус үйлдвэрийн үнэт цаасны 40%-ийг гартаа оруулжээ. 70-аад он хүртэл тэр үйлдвэр чадан ядан ажиллаж бага зэргийн ашиг авчирна.
Харин дараа нь Бельгичууд төрийн эргэлт гарган сөрөг хүчний тэргүүн Бухарид засгийн эрхэнд гарах боломжийг олгожээ. Үүний хариуд тэрээр улсын төсвөөс ямар ч хэрэггүй үйлдвэрийг худалдан авсан байна.
70-аад оны эхэн үе хүртэл КОХХАК нь африкийн аль нэгэн оронд оруулсан хөрөнгө оруулалтын цорын ганц баталгаа нь болж байлаа.
Энэ байгууллагын хяналт дор "Тусгаар тогтносон " 15 орны засгийн газар ажиллаж байсан юм.
Энэ хугацаанд КОХХАК нь европын хамгийн нөлөө бүхий холдингийн хөрөнгө оруулалттай газар болон хувирсан байна. КОХХАК Британийн засгийн газарт өгсөн амлалтаа биелүүлж чадсан учир Африкт нөлөөлж чадаж байсан билээ.
1971-1972 онуудад КОХХАК-т өрсөлдөгч гарч ирлээ. Түүний дотор Японы Оverseas Investment болон Америкийн ОРIC байлаа.
Эдгээр компаниуд хөрөнгө оруулалтыг дайн болон хувьсгалаас даатгах ажлыг эрхэлж иржээ.
ОPIC болон бусад байгууллагууд Африкийн орнуудад хувьсгал гаргаж байсан гэх нотлох баримт байдаггүй юм. Гэхдээ тэнд засгийн газар болон дэглэм маш түргэн хугацаанд солигдож баигааг харах юм бол "даатгалынхан" КОХХАК-ийн эсрэг тэмцэхдээ гар доорхи бүх л аргыг ашиглаж байсан болов уу гэх таамаг байгаа юм.
No comments:
Post a Comment