Өмнө дэлхийн хамгийн уртад тооцогдох Сибирийн төмөр замын талаар мэдээлэл хүргэж байсан бол энэ удаа хамгийн олон жилийн хугацаанд яригдаж нээлтээ хийсэн Ла Маншийн хоолой доогуурх төмөр замын талаар мэдээлэл хүргэж байна. Францыг Англи улстай тэнгисээр холбох төслийг боловсруулсан хүнд тусгай шагнал олгох тухай зарлалыг Амьений их сургуулиас 1750 онд анх гаргаж байжээ. Хоолой барих үзэл санааг Францын инженер Демаре 1773 онд анх дэвшүүлсэн тэр үеэс энэхүү туйлын сонирхолтой төслийн баялаг түүх эхэлжээ.
Friday, April 26, 2013
Ла Маншийн хоолой доогуурх төмөр зам
Өмнө дэлхийн хамгийн уртад тооцогдох Сибирийн төмөр замын талаар мэдээлэл хүргэж байсан бол энэ удаа хамгийн олон жилийн хугацаанд яригдаж нээлтээ хийсэн Ла Маншийн хоолой доогуурх төмөр замын талаар мэдээлэл хүргэж байна. Францыг Англи улстай тэнгисээр холбох төслийг боловсруулсан хүнд тусгай шагнал олгох тухай зарлалыг Амьений их сургуулиас 1750 онд анх гаргаж байжээ. Хоолой барих үзэл санааг Францын инженер Демаре 1773 онд анх дэвшүүлсэн тэр үеэс энэхүү туйлын сонирхолтой төслийн баялаг түүх эхэлжээ.
Ирвэс
Амьтан судлаачид нийтдээ 20 гаран
зүйлийн ирвэсийг бүртгэсэн байгаагаас Алс Дорнодын ирвэс /Panthera pardus
orientalis / нь хамгийн томд орно.
Одоо тэдний төрөл зүйлээс дөнгөж 9
нь л үлджээ.
Monday, April 22, 2013
Стресс гэж юу вэ? Түүнээс гарах арга зам
1. Стресс гэж юу вэ?
Стрессийн хамгийн үнэнд ойртсон тодорхойлолт нь
Стресс гэдэг нь организмд ямар нэг гадаад болон дотоод цочроогчоос үүсч байгаа нөлөөллийн бие болон оюун санааны хариу үйлдэл юм.
Өөрөөр хэлбэл стресс нь хэрэгцээ нь хувь хүний дайчилж болох хувийн болон нийгмийн нөөцөөс хэтэрлээ гэдгийг ухамсарлах мэдрэмж эсвэл нөхцөл юм.
Шинж тэмдэг нь ерөнхийдөө бие махбодь, сэтгэлийн хувьд тайван бус байх явдал.
Гэхдээ стресс нь заавал сөрөг үзэгдэл байх албагүй. Учир нь
зарим стресс нь хүнийг хөгжүүлж, амжилттай ажиллахад нь нөлөөлдөг. Өөрөөр
хэлбэл та түүнийг хэрхэн хүлээж авч байгаагаас шалтгаалдаг.
Saturday, April 20, 2013
Сибирийн төмөр зам
Транссибирийн төмөр зам тавигдаж байгаа тухай анхлан Парис
хотноо 1900 онд зохиогдсон үзэсгэлэнгийн үеэр Европ даяар мэдэж авсан байна.
Энэ үед Оросууд анх удаа Сибирьт төмөр зам барьж эхэлсэн тухай дуулгажээ. Сибирийн төмөр зам нь техникийн хувьд асар том барилга бөгөөд дэлхий дээрх хамгийн
урт зам болон хувирчээ.
Тухайн цаг үедээ 8000 км үргэлжлэх Сибирийн төмөр замыг их түргэн
хугацаанд буюу ойролцоогоор 15 жилийн дотор барьж байгуулсан. Зам тавихад ийм бага
хугацаа зарцуулж болдог талаар дэлхий мэддэггүй байсан юм.
Мөн уг төмөр зам
тавигдсанаар хүн хүрэхэд хүнд газрууд Оросын эдийн засгийн амьдралд татагдан
оролцох боломжтой болсон билээ. Иймд Транссибирийн төмөр зам нь Оросын хамгийн чухал зам болон
хувирсан байна.
Фернандо Магелланы дэлхийг тойрсон аялал
"Нөхцөл байдлын асар их өөрчлөлт
хувиралтуудыг даван гарах өөр хэнд байдаггүй чадвараараа тэр бусад сайн
үйлстнүүдээс ялгаатай баисан. Хоол ундгүй хэнээс ч илүү удаан явж чаддаг, усан замын газрын зураг нь дэлхийн ямар ч далайчнаас илүү
алдаагүй ажиллаж чаддаг байлаа. Энэ бүхэн үнэхээр тийм гэдэг нь хэний ч нүдэнд ил зүйл шүү дээ" гэж Магелланы аяллын түүхийг бичигч
Антонио Пигафетта ахмадынхаа талаар бичжээ.
Wednesday, April 17, 2013
Цацраг идэвх гэж юу вэ
1896 онд Хэнри Бэкюрэл Парис дахь лабораторидоо огт
хайхрамжгүйгээр нэгэн боодол ураны давсыг шургуулган дээр байсан фото зургийн
цаасан дээр тавьж үлдээсэн бөгөөд хэсэг хугацааны дараа нөгөөдөхөө гаргаж
үзэхэд давс тавьсан хэсэг дээр хальсыг яг л гэрэлд цохиулчихсан юм шиг дүрс үлдээснийг
хараад мэл гайхав.
Дэлхийн хамгийн өндөр мод
Секвойя нь шилмүүст модны нэгэн
төрөл ба таксиди бүлд багтах цoрын ганц үлдсэн модны зүйл анги билээ. Секвойя
нь мөнх ногоон шилмүүст мод юм.
Tuesday, April 16, 2013
Fingal's Gave
Ирландын нутагт дэлхийн байгалийн 7 гайхамшгийн нэг
нь оршдог нь "Fingal's Gave" юм.
Одоогоос 60 гаран сая жилийн тэртээгээс эхлэн
дэлхийн дотоод хүчний үйлчлэлээр одоогийн Ирланд арал Их британи арлаас
зааглагдах үед галт уулын үйл ажиллагаа маш идэвхтэй байж шингэн халуун хайлмаг
/магма/ маш их хэмжээгээр ялгарч байжээ.
Шингэн хайлмаг байдалтай үедээ /галт уулсын
налуугаар урсах хайлмаг хүрмэн чулуулаг нь 50 км/цагийн хурдтайгаар урсдаг/
амархан урсдаг эдгээр чулуулгууд царцаж хөрсөн үедээ улам хатууран зөв зургаан
талт призмийг бий болгосон байна.
Saturday, April 13, 2013
Дэлхийн хамгийн идэвхтэй 10 галт уул
Дэлхий дээр 1500 гаруй идэвхтэй галт уул байдаг бөгөөд тэдний зарим нь бүр хэдэн мянган жилийн туршид оргилж, одоо ч хүн төрөлхтнийг түгшээсээр байна.
Тухайлбал Этна, Стромболи, Ясур галт уулс хэдэн зуу төдийгvй, хэдэн арван мянган жилийн турш оргилж байна. Харин хамгийн их лав урсаж гардаг галт уулс бол Хавайн Килауи, Италийн Этна, Конгогийн Нямурагира юм.
Friday, April 12, 2013
Шүрэн тэнгисийн гайхамшиг
ИХ ХААЛТ ШҮРЭН АРЛУУД
Шинэ Гвиней арлаас Козерогийн
халуун бүс хүртэл Австралийн дорнод эргийн 2300 км үргэлжилсэн гурван мянган
хадан арал, мянгаад арлуудаас тогтсон урт нуруу байдаг нь байгалийн
үзэсгэлэнтэй, гайхамшигтай бүтээл болсон Их Хаалт Шүрэн Арлууд билээ. Риф гэж тэнгисийн гүехэн устай хэсэг дэх усан доорх болон
усны мандлаас цухуйж ил гарсан хаднуудыг болон мөн шүрэн арлуудыг хэлдэг.
Thursday, April 11, 2013
Mөсөн гол
Мөсний масс хүндийн хүчний нөлөөгөөр аажим гулсаж цасны шугамаас доош ордог.
Үүнийг мөсөн гол буюу глетчер (gletcher-мөсөн гол гэсэн герман үг) гэдэг.
Tuesday, April 9, 2013
Киотогийн протокол
Тус протокол нь анх 1997 оны 12-р сарын 10-нд Япон улсын Киото хотноо Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын Суурь Конвенцийн Талуудын 3-р бага хурлаар батлагдсан.
Протоколын гол зорилго
2000 оноос хойших хугацаанд агаар дахь хүлэмжийн хийн хэмжээг бууруулах асуудлыг улс орнуудын хувьд хуульчлах явдал юм.
Monday, April 8, 2013
Grand Canyon
Алдарт Их хавцал буюу Гранд Каньон
Их хавцал нь Колорадо голоор таслагдсан 350 километр урттай нэгэн төрлийн бэгэлцгийн давхраат тунамал чулуулгаас тогтох асар том жалга юм.
Их хавцал нь Колорадо голоор таслагдсан 350 километр урттай нэгэн төрлийн бэгэлцгийн давхраат тунамал чулуулгаас тогтох асар том жалга юм.
Ayers Rock
Хязгааргүй мэт үргэлжлэх улаавтар хүрэн элст Австралийн төв хэсгийн элсэн цөлд жуулчдын сонирхлыг татах зүйл үгүй мэт.
Гэвч тэнгэрийн хаяанд гэнэт гарч ирээд ойртох тусам улам сүрлэг болох шоколад мэт хүрэн өнгөт аварга том хадан цохионууд энэ бүхний дундаас гайхамшиг мэт санагддаг.
Айерс-Рок хэмээн нэрлэгддэг энэхүү өвөрмөц сонин чулуун толгодууд бол манай гариг дээрх хамгийн том цул хад чулуу юм. 2,4 км урт, 1,6 км өргөнтэй түүний зуйвандуу тэргүүн эргэн тойрныхоо газраас 350 метрт өргөгдсөн байдаг.
Saturday, April 6, 2013
Игуасу буюу *Их усан* хүрхрээ
Өмнөд Америкийн Гуарани омгийн хэлээр Игуасу гэж нэрлэдэг энэ газар нь монгол хэлнээ буулгавал *Их усан* гэсэн нэртэй бөгөөд тэд Өмнөд Америкийн хамгийн өргөн, хүчирхэг хүрхрээг бүр эрт дээр үеэс ийнхүү нэрлэсээр иржээ.
Эх газрынхаа бүр гүнд нуугдсан энэ хүрхрээ Колумб Америкийг нээснээс хойш ч гэсэн бүтэн хагас зууны туршид турш европчуудад мэдэгдэлгүй үлдсэн байна.
Цагаан арьстнууд Игуасу хүрхрээтэй танилцсан хэрэг цэвэр тохиолдлоор болжээ. Түүнийг хүрхрээ хайж явсан биш харин огт өөр хэргээр явсан хүн анх олж харжээ.
Thursday, April 4, 2013
Дэлхийн хамгийн өндөр хүрхрээ
Манай гаригийн хамгийн өндөр Анхелийн хүрхрээг үзэхийн тулд "орхигдсон ертөнц" рүү аялах хэрэгтэй болно.
Тус хүрхрээний өргөн нь 107 метр, усны зарцуулалт нь секундэд 300 метр куб юм байна.
Энд, Гвианийн уулсын хязгаарт өөр хаана ч байдаггүй, аварга том уулс байдгийг тепуй гэдэг.
Wednesday, April 3, 2013
Везуви галт уул
Везуви бол дэлхийн хамгийн алдартай галт уулуудын нэг билээ. Ийнхүү алдарших болсон нь олон зууны тэртээгээс эхтэй.
Тэгээд ч уг галт уул эртний соёл иргэншил бүхий улсын нутаг дэвсгэр дээр байдаг бөгөөд түүний идэвхжин дэлбэрсэн тухай анхны мэдээллийг бүр манай эриний 79 онд Ромын эрдэмтэн зохиолч Бага Плиний бичиж үлдээсэн байдаг.
Тэгээд ч уг галт уул эртний соёл иргэншил бүхий улсын нутаг дэвсгэр дээр байдаг бөгөөд түүний идэвхжин дэлбэрсэн тухай анхны мэдээллийг бүр манай эриний 79 онд Ромын эрдэмтэн зохиолч Бага Плиний бичиж үлдээсэн байдаг.
Monday, April 1, 2013
Ангарскийн нефтийн төлөөх Хятад, Японы халз тулаан
Аж үйлдвэржилтийн эриний үндсэн хөдөлгөгч хүч, гол түүхий эд болсоны хувьд *хар алт* гэж өргөмжлөгдсөн нефть дэлхийн геополитикт нөлөөлсөөр, том жижиг гэлтгүй аливаа орны гадаад бодлогоос ханхалсаар байна.
Азид хар алтыг хамгийн ихээр залгидаг улсууд бол Хятад, Япон хоёр улс юм. Дэлхийн нефтийн нөөцийн тэн хагас нь Ойрхи Дорнодод байдаг тул эл 2 улс хэзээ ч дэлбэрч болох тус бүс нутгаас дэндүү хамааралтай бөгөөд чухам эндээс хэрэгцээнийхээ нефтийн дийлэнхийг татдаг.
Нефтийн хэрэглээний өсөлтийн хурдцаараа дэлхийд тэргүүлдэг болсон Хятад ч нефть импортлогч томоохон гүрэн Япон ч энэ хамаарлыг багасгах арга зам хайсаар ирсэн нь мэдээж.