Thursday, March 11, 2010
Тунгусын солир
1908 оны зургадугаар сарын 30-ны өглөөний 7.15-д чулуут Тунгуска голын орчим яг юу болсон юм бол ? Одоо хир нь энд болсон үйл явдлыг тайлбарлах шинжлэх ухааны үндэслэлтэй бодит нотолгоо байхгүй байгаа юм.
Харин энэ *солирын* талаар олон хувилбар тайлбарууд байдаг.
Эргэлзээ огтхон ч байхгүй зүйлээс эхлэе.
Зуны өглөө тэнгэрт тод солир гарч ирсэн гэж олон хүн гэрчилдэг байна.
Тэрхүү солир заримдаа ухасхийх мэт хөдөлгөөн гүйцэтгэж байнга чиглэлээ өөрчилж байсан гэж зарим нэгэн гэрчүүд хэлдэг.
Ингэхдээ араас нь шигүү шороон эсвэл утааны сүүл дагалдаж байсан агаад тэр нь агаарт хэдэн цагийн турш арилахгүй байсан гэнэ.
Гэрлийн цацрагийн дараа маш хүчтэй дэлбэрэлт болж дэлбэрэлтийн төвөөс 1000 километрийн цаана хүртэл сонсогдож байжээ.
Дэлбэрэлтийн болон газар хөдлөлтийн хүч Эрхүүд, Петербургт, тэр ч бүү хэл Их Британид хүртэл мэдрэгдэж байсан гэдэг.
Хэдэн шөнийн турш тэнгэр ихээхэн цэлмэг, гэрэл гэгээтэй байсан учир Лондон хотноо лаа асаалгүй сонин унших боломжтой байлаа.
"Объект" унасан газрыг тэр даруйдаа олсон ч, солир унасан газар хүрэхэд тун хүнд газар байсан учир тэр даруйдаа судалж чадаагүй юм.
Анх удаа болсон үйл явдлын гол төвийг 1927 оноос Леонид Кулик тэргүүтэй зөвлөлтийн эрдэмтэд эхлэн судалж эхэлжээ.
Тэрээр тайгын ойд эргэн тойрны 15-30 километрийн зайнд мод унасан байхыг олж илрүүлсэн байна.
Гэхдээ эдгээр мод унаад олон жил болж байхад огтхон ч илжрээгүй байсан агаад түлэгдэлт илт мэдрэгдэж байлаа.
Гэхдээ хамгийн хачирхалтай нь бүгд нэгэн зүгт цацраг мэт унасан юм. Тэгээд ч зогсохгүй төвд нь нэг ч мод шатаагүй байгаад жирийн л нэг тугалган бөмбөлөг унасан мэт байжээ. Солир болон солир бууснаас болж үлдэх нүх гэх мэтийн зүйлийг огтхон ч илрүүлээгүй юм.
Тунгуссын дэлбэрэлтийн хүчин чадал нь цөмийн бөмбөгийн тэсрэлттэй тун төстэй байгаа юм.
Дараачийн судалгааны экспедицийг Италийн эрдэмтэд болох Галлео ба Чеккини нар удирдсан бөгөөд модны давирхайгаас висмутын найрлага олж илрүүлсэн юм.
Гэхдээ ингээд зогссонгүй вольфрам, кобальт, тугалга бромтой холилдсон байжээ.
Томск хотноо байрлах Бүх Холбоотын астроном-геодезийн нийгэмлэгээс 1992 онд мэдээлэл хийсэн бөгөөд түүндээ газар тун ховор тохиолдох зарим элементүүд олдсон тухай дурьджээ.
Тэдгээрийн дотор иттербий гэгч бодис бөгөөд түүнийг "солир" унасан гэх газрын ойролцоогоос олж авсан байна.
Мөнөөх районд нарс мод хүртэл өөрчлөгдөж байгааг илрүүлсэн гэнэ.
Хөрсний радио идэвхжилтийг судлахад их сонин үр дүнд хүргэжээ. Төв хэсгийн ойролцоо, цэцэгийн дэлбээ мэт унасан модны зураглал хавьд, ихээхэн цацраг идэвхт бүс байгаа нь илэрсэн байна.
Гэхдээ хагас зуун жилээс хойш цацрагийн идэвхжилт буурсан байж болох талтай юм.
Хамгийн санаанд багтамгүйгээс эхлээд жирийн нэг тайлбар хүртэл авч үзье.
Сансрын биет, нүх зэргийг тус газраас олоогүй учир газарт хүрэлгүй дэлбэрсэн болов уу гэх таамгийг дэвшүүлэхэд хүргэнэ.
Тэгээд гэрчүүдийн мэдээлж байгаагаар зиг заг хэлбэрээр нисч байсан. Ийм хувилбарын зөв болохыг гэрчлэх зүйл бол тэрхүү объект өмнөд зүгээс хойдыг чиглэн нисч байсан явдал юм.
Гэтэл түлэгдэлтийн гэмтлийн вектор нь 95 градустай тэнцэж байгаа нь зүүнээс баруун гэх чиглэлийг гаргаж ирнэ.
Тэгээд үзэхээр тэрхүү үзэгдлийг харж байсан хүмүүст итгэхгүй байхын аргагүй билээ.
Нэгдүгээрт, тийм хүмүүс дэндүү олон байсан, хоёрт, тэдний дотор улс төрийн хоригдол, дээд боловсролтой сэхээтэн хүн байсан бөгөөд тийм хүн яагаад ч зүг чигээ эндүүрэх ёсгүй.
Хамгийн хачирхалтай нь тэрхүү "объект" гэрчүүдийн өмнө гарч ирэхээс өмнө дуугарч эхэлсэн бөгөөд үүнээс үүдэн гарахад дууны долгион араас дагаагүй, харин урд гарч байсан бололтой.
Тэгээд зогсохгүй объектын хурд тййм ч их биш байжээ. Магадгүй олон солир байж таарах боловч тэгвэл тэдгээрийг нь хүн яагаад хараагүй юм бол.
Гэхдээ өргөн уудам тайга дээр унаагүй зүйл гэж бараг байхгүй хэмээн сибирийн эрдэмтэд нотолдог.
Гэхдээ Попигай дахь астроблемтай харьцуулахад Чулуун Тунгусын солирын уналт "дүрмийн бус" байлаа.
Тиймээс л жирийн нэг жижигхэн солир унаад өнгөрсөн гэж хэлж болохгүй бөгөөд тэгэх тусмаа Эх Дэлхийн замд астероид тэр өдөр яагаад ч тааралдах ёсгүй байсан гэдгийг одон орон судлаачид нотолдог билээ.
Учир нь ийм сансрын биетүүдэд өөрийн гэсэн нислэгийн хуваарь байдаг гэнэ.
Тэгвэл юу билээ? Бас нэг хувилбар байгаа юм. Тэр нь жижигхэн солир.
/Дэлбэрэлтийн төвд 2008 оны байдлаар/
Гэтэл вектор маягаар унасан ой модны бүтцийг судлахад тэрхүү биет нь дэлбэрэлтийн дараа үхэж үрэгдээгүй бөгөөд дуунаас хурдлан хөдөлгөөнөө үргэлжлүүлжээ гэх дүгнэлтийг хийхэд хүргэжээ.
Тэгэх тусмаа солир гэдэг бол голдуу сансрын мөс бөгөөд хийний нэг хавтгай гурвалжин сантиметрт 1 грамм хиртэй жижиг чулуу ногдон хөлдсөн байдаг юм.
Ийм объект сансарт асар их хүчтэй үрэлтэнд орж байгаа учир зүгээр нэг үлдэх нь юу л бол.
Гэхдээ солир унасан гэх хувилбарын эсрэг ноцтой баримтууд байгаа юм.
1908 оны зун Сибирьт шөнийн тэнгэрт сонин гэрэл нэг бус удаа гарч байлаа.
Тухайн үеийн шинжлэх ухааны нотолгоогоор "атмосферын дээд хэсэгт солирын сүүлний хэсэг орж ирсэн болов уу" гэжээ.
Гэтэл баллистик траекторийг сайтар судалж үзэх юм бол солирын сүүл нь Канадаас эхлэн Хойд туйл хүртэл үргэлжлэх ёстой байсан мэт, Эсвэл магадгүй Дундад Азийг чиглэх ёстой байсан юм болов уу.
Гэтэл яагаад ч Европын нутаг руу орж ирэх ёсгүй байлаа. Солирын сүүл дэндүү бага хэмжээтэй учир 200 км-ийн өндөрт тогтож дараа нь нилээд удаан хугацааны туршид шүхрээр бууж байгаа мэт болох ёстой байлаа гэж академич Фесенков нэмж хэлдэг юм.
Гэтэл мананд Лондонд хүртэл ажиглаж байсан мөнгөлөг үүл нь туйлын цагаан шөнийн сайхныг харах боломжийг олгосон бөгөөд зөвхөн 80 километрийн өндөрт бий болдог гэнэ.
Тиймээс л Тунгусын ойд буусан зүйл сансрын шороо байсан гэж Италийн эрдэмтдийн үзэж байгаа явдал нэг л итгэл муутай харагдаж байгаа юм.
Сансрын "объект" эх дэлхий рүү секундэд 11 километр хүртэл хурдалж орж ирсэн гэж тэд нотолж байгаа билээ.
Тиймээс газрын гадаргуу хүрэлгүй устсан бөгөөд дэлхий дээр зөвхөн дэлбэрэлтийнх нь долгион л хүрсэн гэжээ.
Үүнд өөр нэг хувилбар ч ойртож очиж байгаа юм.
Манай дэлхий дээр солир буухдаа түүний нягтрал усныхтай тэнцүү учир 10-15 сая тонн тротиллын хүчин чадалтай дэлбэрэлтийг үүсгэсэн хэмээн үздэг.
Ийм зүйлийг нотолж байсан хүн бол зөвлөлтийн эрдэмтэд Г.И.Летров ба тэрээр Тунгусын биет нь зөөлөн ба агаарын нягтралаас 10 дахин их, нэг үгээр хэлбэл 300 метрийн радиус бүхий цас гэж үзээд тэр нь газарт хүрэхээс өмнө устаж үгүй болжээ.
Харин цагаан шөнө нь нарны гэрлийн ойлтоос үүдэлтэй.
Тайгад дэлбэрсэн сансрын бөмбөгийг бяцхан "хар нүх" дэлхийд хүрч дэлбэрсэн гэж нотлох гэж оролдож байлаа.
Харин хамгийн шинэ хувилбар бол жирийн л нэг гаралтай 6 мянган хавтгай дөрвөлжин километр бүхий нарсан ой байгалийн шатдаг хий дэлбэрснээс болж устсан гэж Новосибирскийн Владимир Епифанов үзэж байна.
Түүний механикийг тайлбарлая: хүчтэй газар хөдлөлт эсвэл газрын хавтан геологийн хувьд хөдөлгөөнд орсон учир хагарал үүсч, тийшээ нь шатдаг хийн хамт шороо болон газрын тосны хэсгүүд оржээ.
Гол үйл явдал болохоос есөн хоногийн өмнө ийнхүү хагарсан газар руу орж эхэлсэн болов уу.
Бий болсон аэрозоль нь агаарын кислородтой нийлж газраас 5-6 километрийн өндөрт тогтсон.
Харин дараа нь жирийн л нэг цахилгаанаас болж гал дүрэлзэж эхэлсэн байх.
Энэхүү газарт шатагч хий болон газрын тосны ихээхэн хэмжээний нөөц агуулагдаж байдаг учир өөрийн хувилбараа үүн дээр тулгуурлан гаргаж ирсэн байна.
Эдгээр ордууд нь 200 сая жилийн тэртээ бий болсон бөгөөд галт уулын чулуулгаар бүрэгдсэн байдаг гэнэ.
Тунгусын дэлбэрэлтийн төв нь унтарсан галт уулын яг нүхний дээд талд байрлажээ.
Хэрэв байгалийн хий дэлбэрсэн бол агаарт 10 сая тонн хий цацагдах ёстой байсан хэмээн Бонны астрофизикч Вольфганг Кундт нотолсон хэмээн "Frankfurter Rundschau" сонинд бичсэн байна.
Тэгвэл үүл болон тэнгэрт үзэгдсэн дуугарч байгаа объектыг яах билээ?
Тунгусын үйл явдлын талаар ярилцаж байдаг эрдэмтэд "ямар нэгэн өөр хувилбар байж болох талаар" байнга ярьдаг бөгөөд үүнийгээ том хэмжээний олон улсын бага хурлууд дээр нотолж байлаа.
Энгийн хэлээр тодотгох юм бол харь гаригаас ирсэн биет сүйрсэн гэж зарим хүмүүс нотлох гэж оролдож байгааг тэд хүлээн зөвшөрнө гэж ойлгох хэрэгтэй.
Яагаад үгүй гэж? Эртний Ромын бичиг баримтанд МЭӨ 222 онд "гурван сар" харж байлаа хэмээн тэмдэглэгдэн үлдсэн бол, эртний оросын түүхчид хүртэл Чудын нууран дээр болсон тулалдааныг ажиглах мэт нисдэг таваг шиг зүйл нисч байсан гэдгийг онцолдог.
Тэгвэл хар гаригийнхны осолдсон таваг байжээ гээд тооцъё. Тэрээр утаа савсуулан газарт хүрэлгүй тэнгэрт дэлбэрсэн гэж үзье... Тэгвэл хэлтэрхий, нь хаана байгаа юм бол?
Нэг талаар үзэхэд аймшигт хэрэг болсноос хойш нилээд хугацааны дараа тус газарт судалгаа хийсэн бөгөөд гаднаас ирэгсэд "цэвэрлэгээ" хийх бүрэн боломжтой байлаа.
За тэгээд ямар ч тайлбар байж болох юм. Ямартай ч Тунгусын энэ үзэгдэл бол ХХ зууны тайлагдаагүй нууцуудын нэг яах аргагүй мөн билээ...
No comments:
Post a Comment