Thursday, September 27, 2012

Жилийн дөрвөн улирал яагаад солигддог вэ?

-->
Улирал солигдох нь 2 хүчин зүйлээс шууд хамаардаг.
1. Дэлхийн эргэлтийн тэнхлэг нарыг тойрох орбитын хавтгайд хазгай оршдог.
2. Дэлхий нарыг тойрон эргэдэг. 


Дэлхийн тэнхлэг нь орбитын хавтгайд 66°33', босоо шугамд 23°27'-ын /23°5'/ өнцөг үүсгэн оршино.
Дэлхийн тэнхлэгийн хазайлтын өнцгүүд нь дэлхий дээр хэдэн өргөргийг ялган авч үзэх үндэс болжээ.
Х.Ө 23,5' – Мэлхийн зам буюу хойд тропик Ө.Ө 23,5' – Матрын зам буюу өмнөд тропик Х.Ө 66,5' – хойд туйлын цагираг Ө.Ө – 66,5' – Өмнөд туйлын цагираг О° - экватор гэсэн 5 өргөрөг болно. 

Wednesday, September 26, 2012

Ус


1) Ус бол газрын гадаргын хэвийн нөхцөлд бодисын гурван төлөвт оршдог, нэг төлвөөс нөгөөд амархан шилждэг цорын ганц эрдэс юм. Шингэн ус, усны уур, мөс гурав тэнцвэрт байдалд орших температур нь +0,01°С юм. Ус нэг төлвөөс нөгөө төлөвт шилжихдээ дулааныг зарцуулахаас гадна ялгаруулна. Гэхдээ дулаан нь усны температурт нөлөөлөхгүй. Жишээ нь: 1 гр усыг ууршуулахад 597 калл, 1 гр мөсийг хайлуулахад 80 калл дулаан зарцуулна. Мөсний хайлах нууц дулаан өндөр учир мөс цас удаан хайлдаг.

2) Цэнгэг ус хэвийн даралттай үед -100°С-д буцалж, 0°С-д хөлдөх ба 4°С (3.98°С) температуртай үедээ хамгийн их нягттай байдаг. 4°С-аас дээш буюу доош хэмтэй болоход усны нягт багасан, эзлэхүүн нь тэлж хөнгөн болно. Усны энэ шинж чанарын ачаар усны давхаргуудын хооронд циркуляци буюу эргэлт хөдөлгөөн үүсдэг. Тухайлбал, хавар усны гадарга гэсэн +4°С хүрэхдээ хүндрэн доош "живэх" ба оронд нь доороос бага температуртай, бага нягттай "хөнгөн" ус дээшлэн гарч ирэх байдлаар солилцоо явагддаг.

Tuesday, January 31, 2012

Алганы хээгээр мэргэлэх нь


Хүний  гарын    алгыг    эрдэмтэд, судлаачид байгалиин гайхамшигт толь хэмээн нэрлэжээ. Гарын  алганаас  хүний  хувь  заяа  дүр  төрхийг  мэдэж болдог гэдэг билээ.
Алганы зураасыг хараад хүний аз жаргал, зовлон зүдгүүр,  хожим  юу тохиолдохыг  хэлж чаддаг өндөр настан манай оронд олонтаа тохиолддог.
Алганы  зураасын  талаар   ардын  гүн  ухаантан,  өндөр настан Ш. Агваандондов тусгайлан судалж «Улаанбаатарын мэдээ» сонины  1989 оны  131  дүгээрт өгүүлэл ч бичсэн байна.
Ингээд энэ тухай дэлгэрэнгүйг үзээрэй.

И.Майский: Автономитийн үеийн монголчууд



1918 онд монголын нутгаар аялж одоогоор мэдэгдэж байгаа анхны хүн амын тооллогыг хийсэн оросын судлаач офицер И.Майский өөрийнхөө тайлан бүтээлдээ монголчуудын зан төлөвийн талаар нэлээдгүй зүйл бичиж үлдээсэн байдаг. Түүний бүтээлээс сийрүүлэн хүргэвэл:

1.Зан төрхийн назгай байдал Монгол хүний оюун санааны хамгийн чухал шинж бүхий л сэтгэцийн үндэс нь назгай байдал лав мөн.


Энэ назгай байдал, байгаль, түүхээс үүдэлтэй юм. Балар эрт цагт монгол нүүдэлчдийн нүүдэллэж явсан Төв Азийн бэсрэг уулсын байгаль нь хатуу бөгөөд догшин ажээ. Үүн дээр нь түүхэн үйл явц тухайлбал эзэрхэг ёс овгийн байгууллын хойш тогтсон, харийн дарлалд олон жил нухлуулсан, энэтхэг төвдийн шашны нөлөөнд мунхарсан энэ бүгд Төв Азийн овог аймгууд, түүний дотор монголчуудын сэтгэл оюуны төрх байдалд ул мөрөө үлдээжээ.