Улирал
солигдох нь 2 хүчин зүйлээс шууд хамаардаг.
1.
Дэлхийн эргэлтийн тэнхлэг нарыг тойрох орбитын хавтгайд хазгай оршдог.
2.
Дэлхий нарыг тойрон эргэдэг.
Дэлхийн
тэнхлэг нь орбитын хавтгайд 66°33', босоо шугамд 23°27'-ын /23°5'/ өнцөг үүсгэн
оршино.
Дэлхийн
тэнхлэгийн хазайлтын өнцгүүд нь дэлхий дээр хэдэн өргөргийг ялган авч үзэх
үндэс болжээ.
Х.Ө 23,5'
– Мэлхийн зам буюу хойд тропик Ө.Ө 23,5' – Матрын зам буюу өмнөд тропик Х.Ө
66,5' – хойд туйлын цагираг Ө.Ө – 66,5' – Өмнөд туйлын цагираг О° - экватор
гэсэн 5 өргөрөг болно.
Эргээр 5 зэргэдийг ямар ч газрын зураг, глобуст
онцлон тасархай шугамаар үзүүлсэн байдаг.
Дэлхий
нарыг явцад тэнхлэгийн хазайлтын өнцөг өөрчлөгдөхгүй хэвээр хадгалагдан үлдэнэ.
Өөрөөр
хэлбэл нарыг тойрох явцад орбитын бүх цэг дээр буюу дэлхийн бүх байрлалд
дэлхийн тэнхлэг нь хоорондоо зэрэгцээ байна. Алтан гадас од ямагт хойд зүгийг
заадаг нь ч үүнтэй холбоотой юм.
Тэнхлэгийн
энэхүү хазайлт нь дэлхийн гадарга дээр нарны эгц тусгал урагшаа, хойшоо шилжих
ингэснээр улирлын ялгаа гарах үндсэн гол шалтгаан болжээ.
Тухайлбал жилийн туршид нарны эгц тусгал
Мэлхийн ба Матрын замуудын хооронд шилжиж байдаг.
Астрономийн
зун хойд хагаст 6 сарын 22-нд эхэлнэ. Харин өмнөд хагаст энэ өдөр астрономийн
өвөл эхэлнэ.
Энэ
үед дэлхийн тэнхлэгийн хойд үзүүр нар луу хазайсан байх бөгөөд 6 сарын 22-нд үд
дундын нар Мэлхийн зам дээр эгц тусна.
Хойд
хагасын бүх өргөрөгт нар хамгийн өндөрт мандаж, хамгийн урт өдөр, хамгийн
богино шөнө болно.
Дэлхий
энэ үед нарнаас хамгийн хол 152 сая км буюу Афелийд оршиж байдаг.
Энэ
өдөр хойд туйлын цагираг дээр нар жаргахгүй, бүтэн хоногийн туршид өдөр
үргэлжилнэ. Иймд 6 сарын 22-ны өдрийг зуны туйлын өдөр гэж нэрлэдэг.
Харин
монголчууд энэ өдрийг нар буцах өдөр гэж нэрлэдэг байна. Энэ үед хойд
туйлын цагиргаас цааш орших газруудад бүтэн гэрэлтэй байж нар жаргадаггүй байна.
Мөн экватороос хойд туйлын цагираг хүртэлх бүх өргөрөг дээр өдөр нь шөнөөсөө
урт байна.
Ийнхүү
манайхаар зуны улиралд дэлхийн хойд хагасаараа нар луу хазайсан байх тул энэ
хагас нь дэлхийн өмнөд хагасыг бодвол илүү дулааныг хүлээн авна. Хойд хагаст
ийнхүү зун болж байгаа үед экватороос хойшлох тусам өдрийн үргэлжлэх хугацаа
нэмэгдсээр хойд туйл дээр 6 сарын турш өдөр үргэлжилнэ. Зуны туйлын өдөр өмнөд
хагаст нарны өндөр хамгийн бага болдог.
Экватороос
өмнөд туйлын цагираг хүртэл бүх өргөрөгт 6 сарын 22-нд шөнө нь өдрөөсөө урт
болж, өмнөд туйлын цагираг(ө.ө.66.5")- аас цааш туйлын шөнө үргэлжилнэ.
Дэлхийн
өмнөд хагас нь ийнхүү нарнаас нөгөө тийш хазайсан байх тул нарны гэрэл бага,
өвлийн улирал болно. Улирлын ялгаа нь ийнхүү дэлхийн хойд ба өмнөд хагасад
эсрэг байдаг.
У1.23-наас
эхлэн нарны эгц тусгал буцаж урагшилна (цаашилна). Дэлхий орбитоо тойрсоор
гурван сарын дараа буюу IX.23 орчимд өдөр шөнийг зааглагч шугам дэлхийн
тэнхлэгтэй давхцах тэр байрлалд хүрч ирнэ.
Энэ
үед экватор дээр нар эгц тусаж дэлхийн бүх нутагт өдөр шөнө тэнцэнэ. Энэ өдрийг
намрын өдор шөнийн тэнцлийн үе гэж нэрлэнэ.
Дэлхий
хоёр хагас адилхан гэрлийг хүлээн авч хойд хагасад астрономын намар, өмнөд
хагасад астрономын хавар эхэлдэг. Үүнээс цааш нарны эгц тусгал экватораас урагш
шилжиж дахин гурван сарын дараа буюу XII.22-нд Матрын зам дээр ирнэ. ХП.22-ныг
өвлийн туйлын өдөр гэдэг.
Энэ
үед дэлхий наранд хамгийн ойрхон буюу перигелийн орчим байрлаж, өмнөд хагас нь
нар луу хандах учир тэнд астрономын зун, хойд хагасад астрономын өвөл эхэлнэ.
Монголчууд
ч энэ өдөр "ес эхэлж байна" гэж ярьдаг билээ. Экватораас өмнөд
туйлын цагираг хүртэлх нутгуудад өдөр нь шөнөөсөө урт болж нарны гэрлийг их
хүлээн авна.
Хойд
өмнөд туйлын цагирагууд болон туйлууд дээр өдөр шөнийн үргэлжлэх байдал
У1.22-ний эсрэг байдалтай байх ба зөвхөн экватор дээр VI.22 ны адилаар өдөр
шөнө тэнцэнэ.
ХП.23-наас
нарны эгц тусгал дахин цаашилсаар гурван сарын дараа буюу III. 21 орчимд
экватор дээр нар зенитэд (90°) байрлана.
Өдөр
шөнийг зааглагч шугам IX.23 ны адил мөн дэлхийн тэнхлэгтэй давхцах учир бүх
газар өдөр шөнө тэнцэнэ.
Иймд
Ш.21-нийг хаврын өдөр шөнийн тэнцлийн өдөр гэж нэрлэдэг.
Хойд
хагасад астрономын хавар, өмнөд хагасад астрономын намар эхэлнэ. Нарийвчлан авч
үзвэл дээр дурдсан "онцгой" дөрвөн өдөр нь үнэн хэрэгтээ жил болгон
адил байдаггүй, тухайн сарынхаа 19-нөөс 23-ны хооронд таардаг байна. Нарны эгц
тусгалын энэхүү шилжилтээс болоод өргөрөг бүр дээрх өдөр, шөнийн урт жилийн
туршид өөрчлөгддөг.
Дээр
дурдсанаас узвэл Мэлхийн ба Матрын зам нь нарны эгц тусгалын хамгийн хойд өмнөд
хязгаар юм.
Ийм
ч учраас эдгээр зэргэдийг бас Хойд тропик, Өмнөд тропик хэмээн ихэнхдээ
нэрлэдэг бөгөөд "тропик" (tropicos) гэдэг нь "эргэх" гэсэн
утгатай грек гаралтай үг юм.
Харин
хойд ба өмнөд туйлын цагирагууд нъ жилд тус бүр нэг удаа бүтэн хоног (24 цаг)
өдөр ба шөнө ээлжлэн үргэлжилдэг зэргэдүүд болно.
Зуны
цагт хойд туйлын цагирагаас цааш өдрийн үргэлжлэх хугацаа нэмэгдсээр хойд туйл
дээр 6 сарын туршид өдөр үргэлжилж байхад өмнөд туйлын цагирагаас урагш наргүй
байх хоногийн тоо (шөнө) нэмэгдсээр өмнөд туйл дээр 6 сарын турш шөнө
үргэлжилнэ.
Харин
хойд хагасынхаар өвлийн цагт энэ бүхэн эсрэг байх бөгөөд дэлхийн хойд ба өмнөд
туйл дээр тус бүр 6 сар нь өдөр, 6 сар нь шөнө болж байдаг байна. Иймд 66,5
–аас 2 тийш өдөр ба шөнө гэсэн ойлголт нь улирлаас хамаарч хэдэн сараар
үргэлжилдэг.
Астрономийн
хувьд авч үзвэл одоо дэлхийн хойд хагаст хавар 92,8 хоног, зун 93,6 хоног,
намар 89,8 хоног, өвөл 89 хоног тус тус үргэлжилдэг байна. Дэлхий нарнаас хол
орших үедээ хурд нь удаан, ойр орших үедээ хурдан байдгаас дүгнэж үзвэл хойд
хагаст зуны улирал өвлөөсөө урт, өмнөд хагаст өвөл нь зунаасаа урт байдаг
байна.
баннерыг чинь блогтоо байршуулав abandom.eu.mn
ReplyDeletehttp://3.bp.blogspot.com/-kzBfPhXv6JU/UKOOU5kNRjI/AAAAAAAAALo/x_I8w52aJUc/s200/my_Logo.png