Цаг хугацааны үндсэн нэгж болох жилийг 2 янзаар авч үздэг.
Аргын улирлын /тропик/ жил нь одны жилээс 20 минутаар богино бөгөөд түүнийг жилийн стандарт хугацаа гэж тооцдог. Цаг тоолол буюу календарийг тропикийн жил дээр үндэслэн зохиодог.
Календарь нь нарны, сарны, нар, сарны гэсэн 3 төрөл байдаг боловч ихэнх улс оронд нарны тооллыг хэрэглэдэг.
Нарны тоолол нь нарны жилийн хөдөлгөөнд үндэслэн зохиогдсон бөгөөд нэг жилийн хугацааг тропикийн жил буюу 365 хоног 5 цаг 48 мин 46 секундээр авч аргын жил гэдэг.
МЭӨ 46 онд Юлий Цезарийн зохиосон календарийг Юлийн календарь буюу хуучин тоолол гэдэг.
Энэ тооллоор жил нь 365,25 хоногтой бөгөөд 3 жил тутамд жилийн хоногийг 365 хоногоор авч 4 дэх жилийг 366 хоногоор авдаг байв. 366 хоногтой жилд нь 2-р сар нь 29 хоногтой байх ба ийм жилийг өндөр жил гэж нэрлэдэг.
Гэвч Юлийн тооллоор жил нь тропикийн жилээс яльгүй урт тул 128 жилд 1 хоног алдаж байв. Ийнхуү 400 жил тутам хугацааны 3 хоногийн хожигдолт гарсаар XVI зуун гэхэд 10 хоногийн алдаа гарсан тул 1582 оны 10.5-ны өдрийг 10.15-ны өдөр гэж шилжүүлэн тоолж эхэлжээ.
Римийн Григорий XIII зохиосон энэхүү тооллыг "Шинэ тоолол" буюу " Григорийн календарь" гэж нэрлэдэг. Григорийн тооллоор бол 400 жил тутам 3 өндөр жилийг орхиж тоолно.
Гэхдээ эхний бүхэл зуут нь 400-д шууд хуваагдахгүй зуун жилүүдийг өндөр жилд тоолохгүйгээр тогтжээ.
Жишээ нь: 1700, 1800, 1900, 2100 онуудад өндөр жил таарч байгаа боловч эдгээр тоонууд 400-д хуваагдахгүй тул 366 биш, 365 хоногтойгоор авна гэсэн үг юм.
Ингэснээр календарийн жил нь аргын жилээс 3300 жилд зөвхөн 1 хоногоор зөрөх болжээ.
Шинэ тооллыг 1918.1.26-наас Оросод хэрэглэж эхэлсэн байна.
Сарны календарь нь сарны нэг төрлийн хэлбэр дахин давтагдах хугацаанд (29.5 хоног) үндэслэн зохиосон тоолол юм.
Сар нэг удаа дэлхийг тойрох хугацааг нэг сар гэж үздэг энэ тооллыг "Билгийн тоолол" гэж нэрлэх ба голдуу Азийн улс орнууд хэрэглэнэ.
Энэ календарьт сарууд нь 29 (бага сар) ба 30 (их сар) хоногтойгоор ээлжилдэг.
Билгийн тооллоор жилийг хулгана, үхэр, бар, туулай, луу, могой, морь, хонь, бич, тахиа, нохой, гахай хэмээн 12 амьтнаар дараалуулан нэрлэх бөгөөд 1027 оны гал туулай жилээс "эхлэн жарнаар тоолж иржээ.
1986 он гэхэд 16 жаран дуусч 1987 оны туулай жилээс эхэлсэн одоо тоолж буй 17-р жаран нь 2047 он хүртэл үргэлжлэх болно.
Нар-сарны, тоолол нь нар ба сарны хөдөлгөөнийг хослуулсан тоолол юм.
Манай оронд дээр үеэс сарны ба нар-сарны календарийг хэрэглэж ирсэн бөгөөд 1922 оноос эхлэн нарны календарийг албан ёсоор хэрэглэх болжээ.
http://id.news.mn/content/142672.shtml
http://www.orosshkolton.mn/2009-10-22-05-26-22/ololt/176-grigoriin-huanlid-bayartai-gej-heleh-uu.html
very thanks
ReplyDelete