Monday, April 27, 2015

АК-47 бууны тухай товчхон

Хуучин Банжигийн блогтоо оруулж байсан энэ бууны тухай мэдээллээ сэргээн нийтэлж байна.

Энэхүү автомат бууг зохиогч, нэрт зохион бүтээгч Михайл Тимофиевич Калашников 1919 оны 10 сарын 10-нд Алтайн хязгаарын Куря тосгонд монгол угсааны тариачны гэр бүлд төрсөн бөгөөд оросууд түүний албан ёсны намтарт монголтой холбоотой гарал үүслийг нь оруулдаггүй байна. 1938 онд анх цэрэгт татагдсан. Төрөлхийн шинийг санаачлагч тэрээр олон зүйлийг шинээр хийсэн нь амьдралд нь ихээхэн урам болсон гэдэг.

1940 онд жагсаалын үзлэгээр танкийн автомат сумлагч зохион бүтээснээ тухайн үед корпус командлан захирагч Г.К.Жуковт үзүүлсэн нь өндөр үнэлгээ авч их бууны академид суралцах эрхээр шагнуулж байжээ. 1941 оны намар Брянскийн орчимд болсон танкийн тулалдаанд хүнд шархдан Алма-Атад эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байх хугацаандаа анхны автомат бууныхаа санааг олсон гэдэг. Ингээд 1944 онд Зержинскийн нэрэмжит их бууны академийн дэмжлэгтэйгээр олон сумаар шүршигч буу хийх ажилдаа орж 1947 онд анхныхаа АК-47-г үйлдвэрлэж эхэлсэн юм.

М.Т.Калашников

М.Т.Калашниковын зохиосон автоматыг гадаадын олон оронд үйлдвэрлэж өөрийн болгож авсан байдаг. Энэ нь бууны хөнгөн, найдвартай ажиллагаатай, маш энгийн хийцтэйгээс гадна ашиглалтын маш олон давуу чанаруудаас болсон юм. Манай армийн зэвсэглэлд ч гэсэн түүний зохиосон буудлагын зэвсгүүд 90 гаруй хувийг эзэлж байна.

Калашниковын 7.62 мм-ийн автомат бууны /АК-47/ талаар товчхон

Сум

1943 онд зохиогдсон 7,62х39 загварын сум хэрэглэнэ.
ПС - ган зүхэвч бүхий байлдааны ердийн сум /ялгагдах шинж - өөр өнгөгүй/
Т-45 - гэрэлт хошуутай сум /Сумны хошуу нь ногоон өнгөөр будагдсан ба зориулалтыг нь эрх биш таамаглах байлгүй/
БЗ - хуяг нэвтлэн шатаагч сум /Сумны хошуу нь улаан хар өнгөөр будагдсан байх ба дуулган малгай, сум нэвтэлдэггүй хантааз, бензиний бак гэх мэтийг нэвт буудахад зориулагдсан/
Автоматны хоосон сум - Үүнийг тактикийн хээрийн сургуулилтын үеэр хэрэглэнэ. Сум нь хошуугүй боловч хөнөөх чадлаа 25 м-ийн дотор хадгалдаг/
Сум нь хонгио, бялт, сумны хошуу, дарь зэргээс зэргээс бүтнэ.

Калашниковын автомат бууны үндсэн үзүүлэлт

Калибр - 7.62 мм
Автоматны ашигтай тусгалын зай - 400 м
Хараалж буудах холын зай - 1000 м
Сумны хошууны анхны хурд - 925 м/с
Бууны жин - дүүрэн сумтай дайзны хамт - 3.8 кг
бууны урт - Жадгүйгээр - 88 см
Техникийн буудлагын хурд - 600 мин/сум
Сумны хошууны хөнөөх холын зай - 1500 м
Сумны хошууны хамгийн холын тусгал - 3000 м
Дайзны багтаамж - 30 ширхэг сум


Тайлбар
Энэхүү зургандээр АК-47 бууный эд ангийн задаргааг харуулав.
1. гол төмөр, гол мөмрийн хайрцаг, хараа хэрэглэл, мөрлөгчийн хамт
2. гол мөмрийн хайрцагын таг
3. Хутган жад
4.Буцаах механизм
5. Замгийн рам, бүлүүрийн хамт
6. хийн яндан нуруувч модны хамт
7. Замаг
8.сүмбэ
9. Онгоц мод
10. дайз
11. хайрцагтай жижиг хэрэглэл

Байлдааны АК-47 бууны ангийн хувилбар нь САЙГА-МК гэсэн Ижевскийн хийцийн буу байдаг бөгөөд гол төмөр гээд л бүх эд анги нь байлдааны загвартайгаа яг ижил байдаг ба ганц ялгаа нь автоматаар галлах шептал байдаггүй.

Сайга-МК бууны загварууд



 


Ак-47 бууны үнэ ханш

Дэлхийн дундаж үнэ 534$
AK47 нь Мозамбик, Ангол,  Танзаны хар захд 30-125 доллар
Европд 665 доллар
Нигер 75доллар
Судан 86$ хүүхдэд 33$
Сири 2100$
АНУ Калифорнигын  хар зах дээр 400$ Мексик хар тамхиний наймаачидаас 500$
Мексикийн хил дээр 1400$ өмнөд Мексик 3000$
Сомали 400$ орос загвар  Хойд солонгосын загвар 600$
Афгинистан  400$ Пакистаны  Хятад загвар
Ирак 800$ дээшээ Осама Бин Ладений дуртай загвар нь 2000$
1980 оноос Орос улс АК-47-г их хэмжээгээр хэнд ч хамаагүй зарж эхэлжээ. Хүйтэн дайны үеэр үйлдвэрлэхэд хямдхан хялбар учир маш ихээр үйлдвэрлэж байсан. Хүйтэн дайны  дараа илүүдэл хэрэггүй буу их болж түүнийг нь ч оросууд маш ихээр заржээ. Ялангуяа Африкийн орнуудад маш их хэмжээгээр зарагдсан байна . Үүний талаар та Lord of war гэдэг киноноос маш сайн мэдэж болно

АК-47 тухай сонирхолтой баримтууд:

Осама Бен Ладен 1998 онд












 
Осама Бен Ладен өөрийн бараг бүх бичлэгэндээ АК-г залсан байдаг. Тэр улаан фэн нь.

Египетийн Синайн эрэг дээр Калашниковын хөшөө бий








Иракийн тэргүүн агсан Саддам Хусейний гэрээс америк цэргүүд алтадсан АК буу олж байв.

Афганистанд АК-ний зураг бvхий хивс эрэлт ихтэй


Мєн "Калашников" хэмээх архи ч бий.

 







Audio Books For Free компани AK-MP3 бүтээсэн

 
















Ак гитар






















 Мозамбик улсын төрийн сүлд болон далбаа

 









Ливаны Хезболлах хөдөлгөөний бэлэг тэмдэг

Мөн Буркина Фасо,  Зүүн Тимор, Зимбабве улсуудын төрийн сүлдэнд байдаг аж...

Мэдээллийн эх сурвалж: http://vpk.name/blog/interest-about-ak-47/ 
 Өөр мэдээлэл
 https://ru.wikipedia.org/wiki/%D0%90%D0%B2%D1%82%D0%BE%D0%BC%D0%B0%D1%82_%D0%9A%D0%B0%D0%BB%D0%B0%D1%88%D0%BD%D0%B8%D0%BA%D0%BE%D0%B2%D0%B0


2 comments:

  1. хүн алах чадвар гэсэн үг буруу юм. Хөнөөх чадвар гэж хэлдэг

    ReplyDelete
  2. Yesterday, while I was at work, my cousin stole my iPad and tested to see if it can survive a 25 foot drop, just so she can be a youtube sensation. My apple ipad is now destroyed and she has 83 views. I know this is completely off topic but I had to share it with someone!

    ReplyDelete