20-р зууны Шинжлэх ухаан , Улс төр, Цэрэг дайны түүхэнд үлдсэн хамгийн аймшигтай зүйлүүдийн нэг бол яах аргагүй 1945 оны 8 сарын 6-нд Хирошимад, 8 сарын 9-нд Нагасаки хотуудыг цөмийн бөмбөгөөр нэг дор 210 мянган энгийн иргэдийг хөнөөсөн явдал юм.
1939 онд Альберт Эйнштэйн болон хэсэг эрдэмтэд анх санаачлан Фашист Германаас өрсөж , энэхүү зэвсгийг хөгжүүлэхээр АНУ-ын ерөнхийлөгч Ф.Рузвельтэд захидал илгээж яаравчлуулснаар Манхеттан төсөл АНУ-д хэрэгжиж эхлэсэн гэдэг.