20-р зууны Шинжлэх ухаан , Улс төр, Цэрэг дайны түүхэнд үлдсэн хамгийн аймшигтай зүйлүүдийн нэг бол яах аргагүй 1945 оны 8 сарын 6-нд Хирошимад, 8 сарын 9-нд Нагасаки хотуудыг цөмийн бөмбөгөөр нэг дор 210 мянган энгийн иргэдийг хөнөөсөн явдал юм.
1939 онд Альберт Эйнштэйн болон хэсэг эрдэмтэд анх санаачлан Фашист Германаас өрсөж , энэхүү зэвсгийг хөгжүүлэхээр АНУ-ын ерөнхийлөгч Ф.Рузвельтэд захидал илгээж яаравчлуулснаар Манхеттан төсөл АНУ-д хэрэгжиж эхлэсэн гэдэг.
*Улаан шаргал нууц* гэгдэх болсон энэхүү төсөл 1939 оноос эхэлж 2 тэрбум долларын өртөгтэй, 100 мянган хүн ажилладаг маш том, маш нууц төсөл болж хэрэгжиж байлаа.
Өнөө үед яагаад АНУ Японыг атомын бөмбөгөөр бөмбөгдөх болсон бэ? гэдэг дээр Америкийн дунд сургуулийн хичээлд зааснаар гол шалтгаан нь дайныг зогсоох, түүгээрээ амь үрэгдэж болох байсан мянга мянган хүний амь нас, эрх чөлөөг хамгаалах явдал байсан гэж тайлбарладаг.
Мөн АНУ-н Ерөнхийлөгчийн тайлбар захианд ч ийм зүйл байдаг.
Гэвч үүнээс гадна хэд хэдэн таамаг байдаг юм байна.
1. АНУлс” Манхеттан төсөл”-н бодит үр дүнг үзэхийг хүссэн. Өөрөөр хэлбэл бүрэн хэмжээний тест хийсэн
2. Тэд атомын бөмбөгийн судалгаа , ажиллагаандаа 2 тэрбум доллар зарцуулснаар дайныг хурдан дуусгахыг ард түмэндээ зөв зүйл байсан гэдгийн нотлох зорилготой байсан.
3. Зөвлөлт Улс, Сталиныг айлгах гэж өөрөөр хэлбэл АНУ-г ЗХУ-аас илүү хүчирхэг гэж нотлох боломж байсан.
За тэгээд ямартаа ч ДАЙН гэдэг бол муухай зүйл.
Цаашаа олон юм нуршиж хүмүүсийг залхааж байснаас зурагт тайлбар хийх замаар явчихья.
Дэлхийн 2-р дайны үеээр Японы хотуудаар агаараас тарааж байсан АНУ-н Ерөнхийлөгч Трумэний ухуулах хуудас.
Энд “Хэрэв танай улс үг дүүгүй бууж өгвөл Японы ард түмэн яман нэгэн байдлаар гарз хохирол гарахгүй болно” гэсэн утга бүхий.
Хирошимагийн агаараас авсан зураг. Зүүн талынх нь хэдэн өдрийн өмнө авсан зураг. өнөөх нь бөмбөгдсөн дараахан авсан зураг.
Ажиллагаа хийх тухай нарийвчилсан заавар тушаал.
1945-8-6
Нисгэгч Тиббет 82 дугаартай “Enola Gay” хэмээх атомийн бөмбөг ачсан онгоцыг командалж Иво Жима руу нислэг хийх тухай бичсэн байна.
Хурандаа Тиббет өөрийнхөө ээжийн нэрээр Энола гей гэж нэрлэгдсэн онгоц *бяцхан хүү* гэж нэрлэгдсэн атомын бөмбөгөө Хирошима хотод хаяжээ. Бөмбөгдөлтийн улмаас Хирошима хотод 120 мянган хүн амь насаа алджээ.
Атомын бөмбөг хэрэглэсэн тухай Цэргийн телеграф
Хирошимагийн бөмбөгдөлтөөс үлдсэн Япон цайны аяга
Бөмбөгдөгч онгоцны багийн гишүүн Боб Кэроны эхнэртээ бичсэн захидал
“I received this medal today, and some boys are going back to the states for some stuff and will mail it from there. It would take too long from over here. I can't tell you just yet why I got it. In fact our whole crew got one. You're reading about it in the papers and will be seeing our pictures in the newsreel and newspapers. It seems our crew and airplanes made history or something. Write my mother and tell her to collect all the newspaper stories on the biggest story--and I don't mean Russia declaring war on the Japs. You now know what I mean, don't you? When they let us write about it from here, I'll be able to tell you all about it. Our picture will probably be all over the states before we can say anything. P.S. Collect all the stories of thenew bomb for our scrapbook. ” гэж бичжээ.
Агаараас бусад хотуудад тараасан ухуулга “ Хэрвээ Япон улс бууж өгөхгүй бол дахин үргэлжлүүлнэ ” утга бүхий
Нагасакид ажиллагаа явуулах тухай заавар.
Аль хотыг бөмбөгдөх тухай хамгийн сүүлчийн мөчид тэмдэглэдэг байсан шиг байгаа юм. Харандаагаар Нагасаки гэж бичсэн байгаа.
Өмнөх заавар дээр ч мөн адил харандаагаар Хирошима гэсэн байсан.
Нагасакагийн бөмбөгдөлтийн мөөгөн үүл
Нагасака бөмбөгдсөний өмнөх болон дараах зураг
Хүмүүс бөмбөгдүүлсний дараа амиа аврахаар бужигналдаж буй.
Мөн түүнчлэн тухайн үед бөмбөгт өртсөний дараа бороо хар өнгөтэй байсан гэж хүмүүс дурсдаг.
/Хиросимагийн Музейгээс авсан болно./
Тухайн үеийн байдлыг орон нутгийн банкинд хэсэг хүн байгаагаар хийсэн байдал. Амьдаараа хайлж байжээ хөөрхий хүмүүс.
Түлэгдсэнээс эмнэлэгт хүргэгдэж ирсэн хохирогчид.
Эхлээд эмч нар дэлбэрэлтээс болж эдгээр хүмүүс түлэгдсэн гэж үзэж байсан боловч сүүлд нь өөр ямар нэгэн зүйлээс болж ийм болсныг нь мэдэцгээсэн юм.
Маш олон хүмүүс радио цацраг туяанаас болж хэдий амь гарсан боловч төдөлгүй үхэцгээсэн.
15 настай сурагч охины түлэгдсэнээс болж нас барсан тухай түүх
3 настай жоохон хүүхдийн гунигт түүх, бөмбөгдөлтөнд өртсөн түүний дугуй, төмөр малгайны үлдэгдэл
Атомын бөмбөгдөлтөнд өртөж нас барсан сургуулийн хүүгийн үлдсэн хувцас
Банкны гадаа банк нээхийг хүлээж зогссон хүний шатанд үлдсэн сүүдэр .
Атомын бөмбөг дэлбэрэлтийн цөм хэсэгтээ ийм л хүчтэй байсан аж.
Бөмбөгдөлт болон радиаци эд зүйлд хэрхэн нөлөөлснийг харуулсан байдал.
Өмнө нь нэг их нийтлэгдээд байгаагүй 10-н зургыг Роберт Л Капп цуглуулгандаа авч чадсан юм байна.
Эдгээр зургууд нь атомын бөмбөгдөлтийн дараа авсан нэр нь үл мэдэгдэх Япон зурагчны зурагнууд юм байна.
Роберт 1998 онд эдгээр зургийг архивт шилжүүлсэн боловч 2008он хүртэл нийтэд дэлгээгүй юм .
Иймээс энэ зураг Монголын хэвлэл мэдээллээр ч гэсэн нэг их гараагүй гэдэгт итгэж байна.
No comments:
Post a Comment