Monday, February 24, 2014

Алдартай брендүүдийн нэр бүтсэн түүхээс



Adidas-энэ пvvсийг vндэслэгчдийн нэг Ади Даслерын нэрнээс авсан санаа



Adobe-Компанийг vндэслэгч гэх Жон Ворнокийн гэрийн дэргэдvvр урсдаг байсан Adobe Creek хэмэн голын нэр





Apache-эхэндээ компанийн vйл ажиллагаа программанд зориулсан хайрцаг vйлдвэрлэдэг байхдаа нэрээ A PAtCHy хэмээдэг байсан бєгєєд сvvлд vvнийгээ Apache хэмээн єєрчилжээ. Индианчуудын ийм нэртэй омог ч байсан



Apple-уг фирмийн vvсгэн байгуулагч Стив Жобсын дуртай жимс нь алим /apple/. Тэрээр шинэ бизнесээ эхэлчихээд гурван сар болж байхдаа тvvндээ чухам ямар нэр єгєхєє бодож олоогvй байжээ. Тэгээд нэгэн хамтрагч руугаа утасдаа “Би компаниа Apple гэж нэрлэлээ. Хэрвээ чи таван цагийн дотор єєр шилдэг санаа хэлэхгvй бол шvv дээ” гэсэн байна. Ингээд америкт худалддаг нэгэн алимны сортоор нэрлэсэн Apple Macintosh хэмээн пvvс бий болжээ



Canon-энэ нь буддын энэрэнгvйн бурхан Kwanon гэх нэрнээс авсан санаа гэнэ. Гэхдээ бурханы шашинтай харшлах, тvvнийг нэрийг ашигласан гэх асуудалд орохгvйн тулд Canon болгон жаахан єєрчилжээ


Casio-компанийг vндэслэгч нь Касио Тадао юм




Cisco-San Francisco-г богиносгосон байдал





Daewoo-vvсгэн байгуулагч нь болох Ким Ву чонг єєрийн компаниа маш зоригтойгоор “Агуу ертєнц” хэмээн нэрлэжээ. Уг солонгос vгийг орчуулбал ийм утгатай юм




Fuji-Японы хамгийн єндєр уулыг Фужи гэнэ





Hitachi-японоор “vvр цайх”



Honda-компанийг vндэслэгч Soichiro Honda Honeywell-ийн дурсгалд зориулжээ





HP /Hewlett-Packard/-Билл Хьювлетт болон Дэйв Паккард хоёр зоос шидээд компанидаа єєрсдийн эхний нэрийг єгєх эсэхээ шоджээ…





Hyundai-солонгосоор “одоо цаг”





IBM-International Business Machines



Intel-Боб Нойс, Гродон Мур хоёр уг нь компаниа “Moore Noyce хэмээн нэрлэх гэж байжээ. Гэтэл тухайн vед яг ийм нэртэй зочидл буудлын сvлжээ байсан аж. Тэгээд тэд INTegrated ELectronics-оос Intel-ийг гарган авчээ.


Kawasaki-мотоциклийг анх зохион бvтээгч нь Shozo Kawasaki




Kodak-К vсэг нь уг комипанийг vндэслэгч Жорж Истмений хамгийн дуртай vсэг аж. Тэрээр ийм vсгээр эхэлж бас тєгсдєг vг бvтээхийг ихэд хvсдэг байж. Тэгээд дэлхийн ихэнх орны хэлэнд адилхан бичиг, дуудаг К vсгийн оролцуулсан олон vг бvтээж vзээд тэдгээрээс Kodak гэдгийг сонгосон гэдэг. Ингээд удалгvй энэ нэрээр фотокамер vйлдвэрлэх санаа тєржээ



Konica-энэ нэр нь цагтаа Konishiroku Kogaku гэдгээрээ алдартай байжээ.



LG-солонгосын Lucky, Goldstar-ын эхний vсэг




Microsoft-MICROcomputer SOFTware. Эхэндээ vvнийг товчлон Micro-Soft гэж байгаад сvvлд зураасыг нь авч хаясан байна




Mitsubishi-1870 онд компанийг vндэслэгч Ятаро Ивасаки энэ vгийг бодож олжээ. Японоор mitsu-гурав /тоо/ харин hishi нь ромбо гэсэн утгатай. Гэхдээ дундаж орсон в vсэг нь алдаа биш гэнэ. Япончууд vгийн дунд орсон н vсгийг в-гээр дуудах нь байдаг аж. /ганбаяр-гамбаяр гэдэг шиг/




Motorola-vндэслэгч нь болох Поль Гелвин анхны машинд зориулсан радио зохион бvтээж байхдаа компанидаа ийм нэр єгєєд байжээ. Харин ихэнх аудио бvтээгдэхvvн vйлдвэрлэгчдийн нэр ola-гаар дуусдаг уламжлалыг тэр дагажээ



NEC-Nippon Elevtronic Company
Nokia-финландын Нокиа хэмээх нэгэн жижиг хотод модон болон резинэн vйлдвэрлэлийн нэгэн компани анх байгуулагдахдаа хотынхоо нэрийг єєртєє єгчээ



Sanyo-хятадаар “гурван далай”



Siemens-1847 онд энэ компанийг Вернер фон Сименс анх байгуулжээ




SONY-латин хэлний “sonus” гэдэг нь англи хэлний “sonny“ гэсэнтэй утга нэг. Бага балчир хvvхэдийг ингэж єхєєрдєн дууддаг


Toyota-vндэслэгч нь Sakichi Toyoda.




Xerox-зохион бvтээгч нь єєрийн хувилах тєхєєрємжийг жинхэнэ эх хувиас нь ялгарахгvй “хуурай” мэт /єнгє уусалт, сариналт байхгvй/ байхыг эрхэмлэдэг байжээ. “Xer” нь грекээр хуурай гэсэн vг





Yahoo-Жонатан Свифтийн “Гулливерийн аялал” зохиолоос авсан санаа. Уг бvтээлд аврага биетнийг ингэж нэрлэн хашгиралддаг. Vндэслэгч нь болох Жер Янг, Дэвид Фило нарч єєрсдийгєє yahoomen хэмээн тєсєєлдєг. Тэгвэл єнєєдєр энэ нэр Yet Another Hierarchical Officious Oracle гэсэн урт vгний товчлол болжээ



Philips-эцэг хvv Филлипс /Фридрих ба Жерар/ чийдэнгийн гэрэл vйлдвэрлэж эхлэхдээ 1891 онд Эйндховенд энэ нэрийг бий болгожээ.



Samsung-солонгосоор “гурван од”






TDK- Tokyo Denkikagaku Kogyo K.K

1 comment: