Wednesday, April 9, 2014

Дуртай өнгөөр нь сонжих нь


Цагаан:
Энэ бол өнгө ч биш ямар ч өнгөгүй гэсэн үг. Та цагаан өнгөнд дуртай бол энэ нь таны дотоод ариун байдал, шударга занг илэрхийлнэ. Та хэзээ ч худлаа хэлэхгүй, шулуун бодсоноо хэлдэг, үнэн үг хатуу байсан дээр гэж үздэг. Зарчимч, хатуу, итгэлтэй, хайр дурлалд ч тогтвортой үнэнч. Хамтрагчаасаа ч үүнийг хүсдэг. Та итгэл даадаг, хэлсэндээ хүрдэг тусархаг. Бусдаас хэтэрхий хол, хүйтэн хүйтэн байна гэсэн зэмлэл сонсож л байсан байх. Тэднийг анхаарвал яасан юм бэ.
Та цасаар бүрхсэн талтай адил нүд гялбам сайхан, өөртөө бусдыг татдаг, хэдий удаан ч ширтэж болно. Гэвч түүгээр зугаалахыг хэн ч хүсэхгүй дэндүү хүйтэн.


         Саарал:

Тайван, ухаалаг хүний өнгө. Та бусдаас өөрийн бодгалиа  нуухыг хичээдэг юм.  Та ингэснээрээ бусдын дунд байр сууриа эзэлж өөрийгөө сонсдог болгож чадна гэж үздэг.  Хэзээ нэгэн цагт нь  энэ нь хэрэг болсон байх. Харин одоо бие дааж өөрийгөө харуулсан цагт зогсох юм биш үү. Та амьдралдаа олон зүйлийг алдсан юм шиг заримдаа санагддаг бололтой. Таны дотоод ертөнц рүү хэн ч өнгийхгүй, та ч урихгүй. харин үүнийг хийгээд үзвэл яах вэ. Саарал өнгө бол хүмүүсээс өвс чулуу зэрэг сонихол татах бүхнийг нуухыг оролдсон тоос юм.
Бор: /биеийн өнгө/
Энхрий ялдам, сайхан сэтгэлийн өнгө. Амьдралын ямар ч нөхцөлд амархан дасан зохицдог. Бүгдэд нь нийцүүлэх дуртай. Асуудалд орооцолдох дургүй. Гэр бүлийн үнэт зүйлсийг эн түрүүнд тавьдаг. Таныг хайрладаг хүмүүс таныг хүрээлээсэй гэж хүсдэг. Ойр дотно хэн ч үгүй бол сэтгэлээр унаж гутарч болно. Таныг хүмүүс энгийн гэж боддог. Та ч дотоод ертөнцдөө тэдэнд дэлгэж бодол санаагаа асуугаагүй байхад илэрхийлэх дургүй. Та дэндүү дуулгавартай байгаа юм биш үү.Эмэгтэй хүн нүүр нь толбоор дүүрч арьс нь ширүүсэхээс өмнө арьс нүүрээ хэзээ ч анхаардаггүй. Та мөн адил хэн ч таны давуу талыг харахгүй ч дутагдлыг бүгд хардаг. Ийм байдал танд таалагдаж байна уу.
Хөх ягаан:
Хөөрхөн, хөнгөн, энхрий, аальгүй байхын зэрэгцээ, хатуу ширүүн, зоригтой байдаг. Эрчүүдийг өөртөө татаж чаддаг, үгээр ч хөндийрүүлнэ. Амархан олдох юм бол таны сэтгэлийг татахгүй, танд тэмцэл өрсөлдөөн, ялалт хэрэгтэй харин шагнал тийм ч чухал биш. Та ухаалаг, гэхдээ хүмүүс зөвхөн их зантай хуурмаг сайхан бүсгүйг олж хардаг.  Үүнд та өөрөө буруутай, та ухаантай гэдгээ харуулдаггүй, дурлалд  бол бүр хөнгөмсөг. Хажуунаасаа  өөрийгөө харвал та өөртөө л хайртай болохоо мэдрэх болно.Таны хувьд тоглоом шиг шиг зүйл бусдын хувьд сэтгэлийн шаналал болдог. Та шүүслэг, амттай бөөрөлзгөнөтэй  адил, гэхдээ авч идэхийг хүссэн хэн ч өргөсөнд хатгуулдаг. Хатгуулаад жимсэнд хүрэх хүн ч бас ховор байдаг.
Улаан:
Дарангуйллын өнгө. Та зоригтой, зөрүүд, шийдэмгий. Эрх мэдэл нэр хүндэд дуртай. Бусдыг захирах дуртай. бүгдийг гартайй авахыг илүүд үздэг. Учир нь та удирдахгүй л бол ажил бүтэхгүй гэж дотроо байнга бодож байдаг. Та эрч хүчтэй тул бусад хүмүүс таныг дагадаг. Гадаад байдал чинь таны өөртөө итгэлтэй, хүчтэй байгааг илтгэж байдаг. Та бэлгийн амьдралдаа ч идэвхтэй үүргийг гүйцэтгэхийг илүүд үздэг. Гэхдээ таныг үг дуугүй дагах эрэгтэйг та хэзээ ч хайрлахгүй. Гэвч таниас хүчтэй эр хүн таарвал үнэнчээр хайрладаг. Улаан өнгө бол булгилсан халуун цусны өнгө. Энэ цус таны биеэр тархаж эрч хүчийг өгдөг.
Улаан ягаан:
Энхрий, гэмгүй, итгэмтгий байдлыг илтгэнэ. Хэдэн ч настай байсан сэтгэлээрээ та 15 настай. Таныг хүрээлэн буй ертөнц гайхалтай сайхан. Та итгэл найдвар мөрөөдлөөр дүүрэн сэтгэлтэй. Гэхдээ таны агаарын цамхагыг устгах зүйл амьдралд чинь хэзээ нэгэн цагт гарч ирнэ.  Тэр цагт хүссэн хүсээгүй насанд хүрсэн хүний нүдээр орчноо харна. Иймд бага багаар ертөнцийг таньж байсан нь дээр. Багаас эхэл, тийм чухал биш ч  бие даасан шийд гарга, бусад хүмүүс яаж амьдардгыг хар. Та жижиг ягаан сарнайтай сайхан үнэртэй, бүгд л гайхаж хардаг. Гэхдээ гундаж хатдаг.
Цайвар ногоон:
Та итгэмтгий амьдралаас таашаал авдаг нэгэн. Гэхдээ хүмүүс таныг богино ухаантай, чухал шийд гаргах чадваргүй гэж үздэг. Гэвч тийм биш. Та сайн зүйлд итгэдэг. Хийж болох бүхнийг хийдэг. Хэрэв итгэмтгий биш байсан бол их зүйлд хүрэх чадвартай. Таныг хуурч гомдоох нь их, гэхдээ та хаширдаггүй ахиад л итгэдэг. Хайр дурлалд бүрэн автдаггүй бол дээр л байхсан. Гэхдээ та тийм хүн учир яах ч билээ. Та нялх ногоотой адил, түүнийг яаж ч гишгэсэн шүүслэг цэвэрхэн хээвээр байж бусдыг баясгадаг.
Шар:
Шийдэмгий бардам зантай. Бусдын анхаарлын төвд байхыг хүсдэг. Худлаа магтсан ч танд таалагдаг. Бусдыг дагах дургүй. Энэ уян хатан бус бус байдлаасаа болоод жинхэнэ найз нөхөд цөөн. Та ойр байгаа хүмүүсээ анхааралтай хардаа. Тэдэнд ямар нэгэн юм таны зүгээс хэрэгтэй байж магадгүй. Та том амжилтыг хүсдэг. Жижиг зүйлийг хийх дургүй. Таны үгэнд итгэж болохгүй. Гэхдээ та ямар ч хүнийг хөгжөөж чаддаг тул бусад дутагдлыг тань үл анзааран таныг урьдаг урих ч болно. Та ч тэдэн шиг бусдад хандаад үзвэл яасан юм бэ? Та хөөрхөн дэгдээхэйтэй адил хөгжилтэй, анхаарал татсан, гэхдээ дуу ихтэй ашиг багатай хүн юм.
Улбар шар:
Байнга өндөрт байхыг хүсдэг. Дайчин зантай. Гутардаггүй. Амьдралд хайртай. Өөдрөг үзэлтэй байдал чинь таныг ямар ч байсан үзэсгэлэнтэй болгож байдаг. Та ямар ч нөхцөл байдлаас ухаалаг гарц олно. Ямар нэгэн таагүй юм тохиолдвол та өөрөө болохгүй зүйл хийжээ гэдэгтээ итгэлтэй байдаг. Хариуцлагатай, өөртөө маш олон үүрэг хүлээдэг. Гэхдээ зөв үнэлээгүйгээс хааяа сэтгэлийн хямралд орж бүх юмнаасаа татгалзаж бусадтай харьцахаа больдог. Заримдаа ийм зожигролын үе удаан үргэлжилдэг. Та улаан жижигхэн галтай төстэй хуурай хуурай мод бага багаар хаяаад байвал асаад л дулаан илч бэлэглэн. Харин Шууд олон мод хаячихвал анивалзаж байгаад унтарчихна.
Цэнхэр:
Энхрий намуухан өнгө. Та бүхий л амьдралын турш энэ өнгөнд дуртай байсан бол та их эмзэг, суд дорой хүн юм. Та түшиг болох эр хүнийг хайдаг ба ихэнхдээ олж чаддаг. Бусдыг ойлгож чаддаг тул танд хайртай байдаг. Гэхдээ та амьдралдаа идэвхгүй байж бусдыг дагах дуртай. Та шийдвэр гаргадаггүй. Таныг үг үйл хөдлөлөөр эмзэглүүлэхэд амархан. Гэхдээ та муу санадаггүй. Та дурламтгай. Дур булаам, гэвч найз нөхдүүд чинь танаас холдох нь их. Энэ нь нэгдүгээрт тан мөнхийн идэвхгүй байдал тэднийг холдуулдаг. Хоёрдугаарт тэд таныг уучилна гэдгийг сайн мэддэг ажээ. Та нарны гэрэлд баясаж уулнаас урсах сэрүүн горхи юм. Энэ горхины дэргэд  бүгдэд л сайхан байх боловч  уухаас биш усанд орж болохооргүй жижиг юм.
Нил ягаан
Оньсого мэт хүмүүст энэн өнгө таалагддаг. Амьдралдаа яамар нэгэн үл ойлгогдох зүйлийг хайдаг болов уу гэмээр. Та бодит уйтгартай амьдралаас залхаж өөрийгөө сайхан бүхнээр хүрээлүүлэхийг хүснэ. Таний үйл хөдлөл дэгжин чамин, бусдыг танийг ахин дүгнэхэд хүртэл цочролд оруулах дуртай. Гэхдээ энэ бүгдийн цаана бага насны үедүүссэн өөртөө итгэлгүй, байдал байна. Иймд таний бодлоор амьдрал хүүхдийн том ертөнцөөс айх айдастай маш төстэй байна. Та ухаантай сайхан, ур чадвартай. Гэхдээ бүгд танийг цорын ганц гэж бодоосой гэж хүсдэг. Гэхдээ та үүнд яаж хүрэхээ мэдэхгүйгээс гутардаг. Та өөрийн амьдралын зорилгоо тодорхой боловсруулахыг оролдоод үзээрэй. Тэгвэл та амжилтанд хүрнэ. Та шидтэний нил нөмрөгтэй адил ид шидтэй боловч зөвхөн шидтэний гарт чадвартай болно. Бусдын гарт зөвхөн эд зүйл.
Гүн ногоон
Ийм өнгөнд дуртай эмэгтэй өөртөө итгэлтэй гүдэсхэн. Та хаанаас хаашаа яах гэж явж байгаагаа баттай мэддэг хүн шиг амьдралаа зохицуулдаг. Та сандарч тэвдэж байсан ч тайван харагдаж чаддаг. Үүнийгээ ашиглаад та гайхалтай удирдагч болж чадна. Ихэнх нь танийг хараад чулуун зүрхтэй гэж боддог. Хэрвээ та ингэж бодоосой гэж хүсэхгүй байвал хааяа ч болов биеэ сул тавьж, бусдад хайрлаж, үзэн ядаж чаддагаа харуул. Тэд ч танийг биеэ барих чадвартай хүн болохыг ойлгоно. Та олон зуун жилийн настай модны адил шуургыг, бороо, зудыг ч тайван давж өнгөрдөг. Учир нь энэ бүгд болоод өнгөрнө, харин мод байсан газраа л үлдэнэ гэдгйиг та мэддэг.
Хөх
 Танд тод хөх өнгө таалагддаг бол та мөрөөдөмтгий романтик хүн, гэхдээ энэ нь залуу насанд л тод илэрнэ. Томрохын хэрээр та мэдрэмжээ нууж хүүхэд шиг харагдахгүйн тулд гайхах шагшрах сэтгэлээ хэзээ ч ил гаргахгүй  үйл хөдлөл , санаа бодолдоо чөлөөтэй хүмүүстэй харилцах дуртай, гэхдээ өөртөө л найдах нь дээр гэж үздэг. Саад тотгороос айдаггүй, учир нь ямар ч байдлаас гарах чадвартай гэдэгтээ хатуу итгэлтэй байдаг. Таныг албадах үнэнээ хэлэхийг шаардахад та дургүй, тэгээд ч та хэзээ ч худлаа хэлдэггүй. Таны зан ааш мөрөн нуурын адил эхлээд харахад ёроол нь харагдахгүй, ус хүйтэн тогтуун гэхдээ маш хүчтэй урсгалтай болохыг мэдэрнэ.
Хар
Оньсого мэт байдлыг, мөн гадаад ертөнцөөс тусгаарлах хүсэлтэйг илэрхийлнэ. Та зожиг болгоомжтой, ямар нэгэн юманд таныг албадахыг тэвчдэггүй. Бардам ухаалаг, дэгжин, хошигнох чадвартай. Дотны хүмүүсийн халамж анхаарлыг үнэлж тэдний төлөө юу ч хийхээс буцахгүй, гэхдээ таны нөхөр болоход хэцүү. Та өөрөө өөдрөг үзэлгүй ч сонирхолтой хөгжилтэй хүмүүстэй харилцахыг хүсдэг. Заримдаа та анхаарлын төвд байдаг ч удаан тийм нөхцөлд байх дургүй. Хэсэг хугацаанд ганцаараа байж хүчээ сэлбэхийг хүснэ. Та өвөрмөц бие хүн, гэхдээ ихэнхдээ бусад чинь таныг ойлгодоггүй. Та саргүй харанхуй шөнөтэй адил бусдад тайван байдлыг авчирдаг ч заримыг нь үхтэл нь айлгадаг.

No comments:

Post a Comment