Го гэж юу вэ?
Энгийн юм агуу байдаг, агуу юм энгийн байдаг гэсэн эртний үг байдаг. Энэ үг
Го хэмээх хөлөгт тоглоомонд биеллээ олсон мэт. Учир нь хар цагаан өнгийн нэгэн
жигд чулуугаар хоёрхон дүрмийн дагуу нэг л ижил нүүдэл хийж тоглох боловч орчин
цагийн хүчтэй компьютер дундаж хүнийг хожиж чадахгүй байгаа билээ. Нүүж сурахад
маш амархан боловч сайн тоглож сурахад бүхий л амьдрал хангалтгүй гэж нэгэн
мэргэжлийн тоглогч хэлсэн байдаг.
Го бол зөвхөн хаад ноёд, цэргийн өндөр албан тушаалтнууд тоглох ёстой энгийн
ард иргэд тоглохыг хориглосон стратегийн ач холбогдол бүхий тоглоом байсан
учраас төдийлөн танигдахгүй байсаар хаад ноёд “эрс цөөрсөн” ХХ зууны эхэн үеэс
дэлхий дахин мэддэг болж хөгжүүлж ирсэн байдаг.
Стратегийн шийдвэр гаргах, тактикийн бодлого боловсруулах байдлаар хүний
баруун болон зүүн тархийг зэрэг хөгжүүлэх чадвартай уг тоглоомыг олон орон
ихээр сонирхож хөгжүүлэх болжээ. Япон, Солонгос, Хятад гэсэн гурван улс
мэргэжлийн өндөр ур чадвар бүхий тоглогчдоор тэргүүлж байгаа бол сүүлийн
жилүүдэд Европын улсууд хүчтэй хөгжүүлж
2013 онд Япон улсад болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Украйн
улс хүрэл медаль авч байв. Украйны даамчин Н.Артем бол өндөр мэргэжлийн багшаар
4-5 жил заалгаж байгаа авьяаслаг залуу тоглогч юм.
Го даам хэнд хэрэгтэй вэ?
Олон улсад хийгдсэн судалгаанаас харахад го тоглох нь хүүхдийн тархины
хөгжилд онцгой нөлөө үзүүлж хөгжүүлэхийн зэрэгцээ зан төлөвийн хувьд мөн эерэг
нөлөө үзүүлж байгааг тогтоосон байдаг.
Стратегийн шийдвэр гаргах нь тархины зүүн талыг хөгжүүлдэг бол “идэлцэх”
тохиолдолд тактикийн бодлого боловсруулж тархины баруун тал ажиллаж эхэлдэг
байна. Мөн нүүдэл бүхэн хариуцлагатай, хожлын ач холбогдолтой байдаг учраас
хөнгөн хуумгай зан байдлыг төлөвшүүлж, хүүхдийг илүү буурь суурьтай тооцоотой
болгохоос гадна хүлээцтэй ухаалаг, хамгийн зөв шийдвэр гаргахад тусалдаг байна.
Хүүхдүүд маш хөдөлгөөнтэй эрч хүчтэй байдаг бол го тоглогч хүүхдүүдийн хувьд
энэ эрч хүч нь “тархинд” нь буцалж нэг ёсны бясалгал болж өгдөгөөс хүүхдийн
тархины чадамжийг эрс нэмэгдүүлдэг аж. Тиймээс эртнээс го тоглогч
хүмүүсийг ухаантай гэх байдлаар
хүндэтгэж ирсэн буюу ухаан суулгах хүмүүстээ го заах болжээ. Ингэснээр зөвхөн
ихэс дээдсийн хэмжээнд хязгаарлахад хүргэж энгийн ард иргэдэд тоглоом тоглохыг
хориглосон шийдвэр гаргахад хүргэж байсан бололтой.
Го даамын давуу тал
Го нь үндсэн зарчмыг ухаарч таних, харилцагчаа хүндлэх, асуудлыг олж
тогтоох, хувилбаруудыг дэвшүүлэх, тогтвортой байх, сонголт хийх, хяналттай
байхшийдвэр гаргах, ёс журамтай байх зэрэг олон чадварыг хөгжүүлж төлөвшүүлдэг
гайхалтай тоглоом билээ.
Үндсэн зарчмыг ухаарч таних
Хоёр хүн нэг нь нөгөөгийнхөө үл мэдэхэд мэдэхээ оноож, мэдэхэд нь үл
мэдэхээ оногдуулж 2 эсрэл тал болон нэг зорилго, дүрмийн дагуу харилцан бие
биенийхээ хэм хэмжүүрийг шүүлцэн нэг цул болж тоглоомыг төгсгөнө. Хар цагаан
чулуу ээлжлэн нүүх дэс дараалал, нүд гарц зэрэг нь тоглоомын биет хэлбэрийг
илэрхийлнэ. Эдгээр биет хэлбэрт тулгуурласан ямар нэгэн гарцгүй болбол үхэх,
үүнээс урган гарсан 2 бие даасан тусдаа нүднүүдийг үүсгэвэл амьдрах гэсэн
тодорхой дүрэм бий болж эхэлдэг. Хязгаарлагдмал талбайд энэ нь улам үнэ цэнэтэй
болж аль болох их талбайг хяналтандаа авахад чиглэнэ. Их талбайг хяналтандаа
авахын тулд амьдрах, үхэх, холбох, таслах зорилгууд тавина.
Харилцагчийг хүндлэх
Харилцагчтайгаа нэгэнтээ мэдэх болон үл мэдэхийг харилцан оногдуулж байгаа
тул эсрэг талыг өөрийнхөө үл мэдэх буюу өөрийгөө гэж хүндлэх нь зүйн хэрэг юм.
Тиймээс өөрөө өөртөө хэрхэн ханддагтайгаа адилтгаж өөрөө өөртөө гаргадаггүй зан
үйлийг гаргахгүй байх нь чухал юм. Эс тэгвээс өөрөө өөрийгөө гутаахтай ижил
болно.
Асуудлыг олж тогтоох
Тоглоомын обьектуу, дүрэм, хязгаарлагдмал талбайн хүрээнд аль аль талын
нүүлт бүрээс тодорхой асуудал урган гарч байдаг. Түүнийг зөв тогтоох нь туйлын
чухал юм. Мөн үүнд төсөөлөх, хийсвэрлэх сэтгэлгээ туйлын чухал байдаг. Түүний
тусламжтайгаар олон олон үр дагавруудыг зөв тооцоолж хэмжилтүүдийг хийх
боломжтой болдог.
Хувилбаруудыг дэвшүүлэх
Тодорхой асуудалд хандах олон хувилбаруудыг дэвшүүлэх ажил мөн чухал. Нүд
бүхэн дөрвөн гарцтай. Түүний цаана нь амьдрах, холбох, таслах, үхэх гэсэн 4
үндсэн зорилго хувилбар агуулагдаж болох юм. Үүнээс амдрах, үхэх гэдэг нь
стратегийн шинжтэй хувилбарууд байж болно. Холбох, таслах нь харин тактикийн
шинжтэй зорилтууд болох бөгөөд буланд газар авах, захад газар авах, голд газар
авах, тэг дээрээс үүссэн хана хэвтээ чиглэлээр босгох, босоо чиглэлээр босгох
гэх мэт практик шинжтэй хувилбарууд олон үүсч болно.
Тогтвортой байх
Го-гийн холбох, таслах 2 зорилгын хүрээнд авч үзье. Зорилго нь эсрэг талаас
тавих нүүдлийн хувилбаруудын тусламжтайгаар олон дэд зорилгуудыг дагуулах
бөгөөд тодорхой түвшингээр эрэмблэгдэж үл давхардана. Тиймээс анхдагч,
хоёрдогч, гуравдагч, дөрөвдөгч зорилгуудын эрэмбэ байрыг сольж болохгүй ба
ингэвээс тогтворгүй байдал үүснэ. Анхдагч зорилго нь нүүлтийн явцад
хадгалагдах, цуцлагдах хоёр үр дүнтэй. Юуны өмнө энэ 2 үр дүнгийн зааг ялгааг
маш сайн ойлгох учиртай. Хадгалагдах нь хувилбаргүй болох хүртэл нүүдэл
алдахгүй үргэлжилсээр байна. Хувилбаргүй болох гэдэг нь уг үүссэн нөхцөл нь
анхдагч зорилгоос өчүүхэн ч тодорхойгүй байдал байхгүйгээр давуу болох нь 100
хувь баталгаатай болсон үед л бий болно. Гэвч дараагийн нөхцөл байдалд анхдагч
зорилгоос эхэлнэ.Цуцлагдах үр дүн нь тоглоомын бүхий л явцад анхдагч зорилго нь
өчүүхэн ч тодорхойгүй байдал байхгүйгээр хэрэгжүүлэх боломжгүй болох нь 100 хувь баталгаажсан нөхцөлд авч үзнэ.
Цуцлагдах нь хэрэгжиж дуусах, хоёрдогч зорилго руу шилжих гэсэн 2 хэлбэртэй.
Эдгээр нь зөв зорилгынхоо хүрээнд тууштай байх зарчим болно. 100 хувь
баталгаатай байх гэдгийг хяналттай байх зарчим хэрэгжүүлнэ.
Сонголт хийх
Тогтвортой байх зарчмыг зөв хэрэгжүүлж дэнслэлтийг амжилттай хэрэгжүүлснээр
тактикийн сонголт хийнэ. Мөн тухайн сонголт нь хэсэг багц үйлдлүүдийг агуулж
болно. Үүнд хэмжилтийн асуудал туйлын чухал бөгөөд гарц нүүдлийг тоолох гэх
мэтээр хэмжилтийн аливаа системүүдийг ашиглаж болно.
Хяналттай байх
Хяналттай байх зарчим нь оюун санаанд бий болсон зорилго, тактикийн
сонголтыг бодит үйлдэл болгоход бодит нөхцөл байдалд буй зөрчлийг буюу оюун
дүгнэлт хийхдээ ач холбогдолгүй гэж үзсэн, хасаж тооцсон жижиг зүйлсээ буцааж
сэргээн зохицуулах үр дүнтэй юм. Тиймээс хяналт зөвхөн үйлдэл хийхээс өмнө бус
оюун дүгнэлт хийж эхлэхээс өмнө ажиллаж эхлэх ёстой юм байна.
Шийдвэр гаргах
Тактикийн сонголт хийж хяналттай байх зарчмыг хэрэгжүүлснээр чулууг хаана
тавих шийдвэр гаргана. Үүнд аливаа гадны орчны нөлөөнд автахгүйгээр анхаарлаа
төвлөрүүлэх нь чухал юм.
Ёс журамтай байх
Сэтгэл санааны ямар ч нөхцөлд чулууг зөв барьж, зөв нүүх, харилцагчид эвгүй
сэтгэгдэл төрүүлэхгүй байх нь энэ зарчимтай холбоотой. Дээрх зарчмууд нь дарааллын
дагуу үнэ цэнэтэй ба аливаа нэг алдаа нь аль нэг зарчмын хүрээнд үүсэхэд түүний
шалтгаан нь өмнөх зарчимд агуулагдаж болох бөгөөд харин үр дагаврууд нь
дараагийн зарчмуудад илэрдэг байна. Тиймээс алдааг засч залруулах хэрэгтэй бол
тухайн алдаа гарсан зарчмаас өмнөх зарчимд анхаарлаа хандуулах нь зөв юм.
Мэдээний эх сурвалж: Япон мэдээ сонин
Энэ талын өөр мэдээлэл унших бол
сонирхолтой юм.
ReplyDeleteонлайнаар тоглодог сайт байна уу
android utastai bol playstore-oos tataj avch togloj bolno
ReplyDeletehttp://www.flyordie.com/go/
ReplyDeleteene site-d burtguuleed online-aar humuustei togloj bolno.
Maniusiin bagadaa toglodog bsan klonii jinhene gehdee a rai jijig huwilbar n bna
ReplyDeleteБи бас ойрд энэ тоглоомыг их сонирхоод байгаа. Хэрэв хамт тоглож байя ч юм уу, өөр санаа байвал майл бичээрэй...
ReplyDeletemr.erdenebayar09@gmail.com