Үл ухамсарлахуй нь сэтгэцийн бодит байдлын үнэн төрх юм. Зигмунд Фройд (1856-1939)
Үл ухамсарлахуй нь сэтгэл судлалын хамгийн сонирхолтой ойлголтуудын нэг юм.
Бидний танихуй хяналтаас гадуур мэт боловч үл ухамсарлахуй нь бидний амьдрал,
үйл ажиллагааны бодит байдлыг бүхэлд нь агуулж байдаг. Энэ бодол бидний
дурсамж, бодол, мэдрэмжийг тэр чигт хадгалж үлддэг газар юм. Дээрх ойлголт нь
Австрийн нейрологч сэтгэл засалч Зигмунд Фройдын сонирхлыг ихээхэн төрүүлсэн
бөгөөд тухайн үеийн сэтгэл судлалын шинжлэх ухаанд тайлбарлаж чадаагүй зүйлсийг
олж харахыг оролджээ. Үл ухамсарлахуйг судалж ирсэн хүмүүс нь бидний ухамсарт
сэтгэц хүлээн авахад хэт хүчтэй, хэт аймаар эсвэл хэт ойлгомжгүй сэтгэцийн үйл
ажиллагаагаар дүүрэн байж болох гэсэн айдастай байв. Фройдын энэ чиглэлээр
хийсэн ажил нь сэтгэл судлалын шинжлэх ухаанд чухал нөлөө үзүүлсэн юм.
Тэрээр сэтгэцийг ухамсарт, үл ухамсарт, завсрын ухамсарт гэсэн гурван
бүтэцтэй гэж үзээд үл ухамсарлахуй нь бидний бодох, мэдрэх чадварын үндэс юм
гэсэн санааг дэвшүүлжээ.
Фройд 1885 онд ховс ашиглан өвчтөнүүдийнхээ сэтгэцийн эмгэгийн шинж тэмдэгүүдийг амжилттай эмчилж байсан Францын нейрологч Жон мартин Шаркотын ажилтай танилцсанаар анх үл ухамсарлахуйн ертөнцтэй танилцжээ. Шаркот хистери нь мэдрэлийн системийн доголдлоос үүссэн нейрологийн эмгэг юм гэж үзэж байсан бөгөөд энэ санаа нь эмчилгээний чухал шинэ боломжуудыг олгосон аж.
Фройд энэ мэдлэгээ хэрэглэх хүсэл эрмэлзэлтэйгээр Венад буцсан боловч
хэрэгжүүлэх боломжтой арга замыг олж чадаагүй байна. Удалгүй тэрээр өвчтөнийхөө
сэтгэцийн эмгэгийн шинж тэмдэгийг зүгээр л түүний төсөөлөл, дэмийрлийнхээ
талаар дүрслэн ярихыг асуух замаар эрчимтэйгээр бууруулах аргыг олсон нэрт эмч
Жозеф Броертой танилцсан юм. Броер өвчтөнийхөө өнгөрсөн таагүй үйл явдлынх нь
дурсамжтай танилцуулахаар ховс хэрэглэж байжээ. Долоо хоногт 2 удаа ховсонд орж
эхэлсэнээр өвчтөний шинж тэмдэг нь засарч эхэлжээ. Тиймээс тэрээр “өвчтөний үл
ухамсарт сэтгэцэд булагдсан таагүй дурсамжууд нь сэтгэцийн эмгэгийн шинж тэмдэг
болж илэрдэг” гэж үзсэн бөгөөд тэдгээр бодлыг илэрхийлэх нь тэднийг
ухамсарлахуйн түвшинд гаргаж ирдэг учир эмгэгийн шинж тэмдэгүүдийг алга болоход
нөлөөлдөг гэж үзжээ.
Анна Өү буюу Берта Паппенхейм мэдээгүйжилт болон истери өвчтэй гэж оношлогдсон.Тэрээр Жозеф Броерийн хийсэн өөрийнх нэрлэснээр ярьдаг эмчилгээний үр дүнд амжилттай эдгэрсэн
Энэ нь Анна Өү-гийн тохиолдол байсан бөгөөд сэтгэцийн эмгэгийг эмчлэхэд эрчимт засал хэрэглэсэн анхны жишээ байсан юм. Броер Фройдын найз мөн хамтрагч болсон бөгөөд тэд хамтдаа маш олон төрлийн сэтгэцийн эмгэг нь \утга учиргүй айдас, түгшүүр, хистери, төсөөллийн мэдээгүйжилт болон өвдөлт, зарим нэг төрлийн параной\ өвчтөний өнгөрсөнд бий болсон таагүй туршлага ухамсраас нуугдан дарагдан нуугдсанаас үүсдэг гэж үзсэний үндсэн дээр бий болгосон сэтгэл зүйн эмчилгээний аргаа хөгжүүлж дэлгэрүүлсэн юм. Хистери дээр хийгдсэн судалгаа \1885\ нийтлэлдээ Фройд, Броер нар үл ухамсарлахуйгаас дарагдсан дурсамжуудыг суллан гаргах арга зам олсон гэж үзсэн. Энэ арга нь өвчтөнүүдийг дурсамжаа ухамсартайгаар сэргээн санаж туршлагатайгаа сэтгэл хөдлөл болон оюун ухааны түвшинд нүүрэлдэх боломж олгодог. Броер Фройдын бэлгийн гарал угсаа, неврозын талаарх ойлголтыг \сэтгэлзүйн зөрчлөөс үүссэн асуудал\ хэт дөвийлгөн үзэж байгаатай санал үл нийлэн Фройдыг орхижээ. Ингэснээр Фройд өөрийн психоанализийн санааг цаашид хөгжүүлжээ.
Бидний сэтгэц өдөр тутамд
Ухамсрын бодит байдлыг хэтрүүлэн үнэлж бидний юу бодож санаж, даван туулах
нь хүний сэтгэцийг бүхэлд нь бий болгодог гэсэн гэнэхэн бодол байдаг. Гэхдээ
Фройдын үзсэнээр бидний өдөр тутмын туршлагыг шууд таниулж өгдөг үйл
ажиллагааны сэтгэц буюу бидний ухамсрын идэвхтэй байдал сэтгэцийн бодит байдлын
нийт сэтгэлзүйн идэвхтэй хүчний зөвхөн нэгээхэн хэсэг юм. Ухамсар нь бидний
шууд хялбар хүрч болох өнгөцхөн түвшинд оршдог. Ухамсрын доогуур бидний
идэвхтэй танин мэдэхүйн байдал болон зан үйлийг удирдан жолооддог агуулах буюу
үл ухамсарлахуйн хүчирхэг хэмжээсүүд оршин байдаг. Ухамсар нь үнэндээ үл
ухамсарлахуйн гар дахь утсан хүүхэлдэйн ажээ. Ухамсарт сэтгэц нь ердөө
сэтгэцийн ярвигтай ертөнцийн өнгөн хэсэг нь юм. Нэгэнт үл ухамсарлахуй нь маш
өргөн цар хүрээтэй учир өөртөө ухамсарын
багахан хэсэг болон ухамсарын өмнөх гэгдэх хэсгийг багтаадаг гэж Фройд үзжээ.
Бидний идэвхтэйгээр мэддэг зүйлс буюу ухамсарт элементүүд нь бидний
ухамсарлахуйд гарч ирэхээс өмнө үл ухамсарлахуйд байсан гэсэн хэдий ч бид бүх
зүйлийг ухамсартайгаар мэдэх боломжгүй ба ухамсарлагдаагүй зүйлсийн ихэнх нь
хэвээр үлддэг.
Бидний идэвхтэй ойд байхгүй ч гэсэн дарагдаагүй дурсамжууд нь Фройдын
нэрлэснээр ухамсрын өмнөх хэсэг буюу бидний ухамсарт сэтгэцийн нэг хэсэг болж
хадгалагддаг. Бид эдгээр дурсамжийг ухамсарлахуйдаа хэдийд ч гаргаж ирж болдог.
Үл ухамсарлахуй бидний ухамсарт сэтгэц боловсруулахад хэт хүчтэй, хэт зовлонтой
эсвэл хэт их бодол дурсамжуудыг агуулах сангийн үүргийг гүйцэтгэдэг. Тодорхой бодол
дурсамж нь \тэдгээртэй холбоотой сэтгэл хөдлөлүүд\ сэтгэцийг цочирдуулахаар бол
тэдгээр нь ухамсарт сэтгэцэд үлдэж болох хэсэг ба үл ухамсарлахуйд хадгалагдах
хэсэг гэж цаашид хуваагддаг.
1.
Бидний санаа бодол, дурсамж, мэдрэмжүүд нь ухамсарт сэтгэц хүлээн
авахад хэт цочирдом эсвэл хэт зохист бус байвал тэдгээр нь дарагддаг.
2.
Дарагдсан бодол, мэдрэмж, дурсамжууд нь бидний зөн билгийн хүчний хамт
ухамсарлахуйд шууд үл хүрч чадах газар буюу үл ухамсарлахуйд
хадгалагддаг.
3. Үл ухамсарлахуй нь хувь хүний бодол, зан үйлийг чимээгүй чиглүүлдэг.
4. Бидний үл ухамсарлахуй болон ухамсарт бодлуудын хоорондох зөрөө сэтгэцийн дарамтыг бий болгодог.
5. Сэтгэцийн дарамт нь зөвхөн психоанализын аргаар дарагдсан дурсамжуудыг ухамсарлахуйд гаргаж ирэхэд чөлөөлөгддөг.
"
Ухамсарлахуйг яруу найрагчид, гүн ухаантнууд надаас өмнө аль хэдийнэ
олж нээчихсэн байсан боловч би үүнийг судалж болох шинжлэх ухааны аргыг
нээсэн билээ. \Зигмунд Фройд\"
"Сэтгэц нь яг л мөсөн уул шиг, зөвхөн их биеийн долооны нэг нь усан дээгүүр хөвж харагддаг. Зигмунд Фройд"
Бодол динамик болох нь
Бүх органик үзэгдэлд механик тайлбар хийхийг оролддог 19-р зууны Шинэ
физиологийг үндэслэгчдийн нэг Эрнест Брүк Фройдын үзэл бодолд нөлөөлсөн юм. Бүх
амьд организмуудтай хүн ч гэсэн ерөнхийдөө энергийн тогтолцоо учир энерги
хадгалалтын хуулиар тайлбарлагдах ёстой хэмээн Брук үзжээ. Энэ хуулиар аливаа
тогтолцоон дахь энергийн нийт хэмжээ цаг хугацааны туршид тогтвортой
хадгалагддаг ба энэ нь хэзээ ч устдаггүй харин зөвхөн шилжиж өөрчлөгддөг. Фройд
энэ санааг сэтгэцийн үйл явц дээр хэрэглэсэн нь сэтгэцийн эрчим хүч гэсэн ойлголтыг
бий болгосон юм. Түүний хэлснээр энэ энерги нь өөрчлөгдөж, шилжиж, хувьсч
болдгоос биш устаж үгүй болдоггүй байна. Тиймээс аливаа бодлыг ухамсарт сэтгэц
хүлээн зөвшөөрөгдөөгүй гэж үзвэл сэтгэц түүнийг ухамсарт бодлоос үл
ухамсарлахуй руу Фройдын нэрлэснээр репресс хэмээх үйл явцаар шилжүүлдэг. Бид хүүхэд
насны цочирдлын дурсамж, зөвшөөрч боломжгүй гэж үзсэн дур хүсэл, амьдралын хэв
маягт түгшүүр учруулж болохуйц санаануудыг ухамсраас түлхэн дарангуйлдаг.
Сэдэлжүүлэгч хүч
Бидний зөн билгийн биологийн түлхэх хүч мөн л үл ухамсарлахуйд оршдог. Түлхэх
хүч нь зан үйлийг захирах ба суурь
хэрэгцээг сонголт руу хөтөлдөг. Энэ хүч нь хоол хүнсний хэрэгцээ, төрөл зүйлээ
үргэлжлүүлэх боломжийг баталгаажуулах бэлгийн хүсэл, дулаан байх байр сууц,
хамтын амьдралын хэрэгцээ гэх мэт амьд явах баталгааг хангадаг. Гэхдээ Фройд үл
ухамсарлахуйн бас нэг эсрэгцсэн хүч болох бидэнд оршдог төрсөн цагаас хойш байдаг үхлийн хүчийг агуулдаг гэж үзжээ.
Сүүлийн
үеийн ажлууддаа ухамсар, үл ухамсарлахуй, ухамсрын өмнөх хэсэг гэсэн
бүтэцтэй сэтгэцийн талаарх ойлголтоос гадна шинэ хянах бүтэц буюу "ид",
"иго", "супериго"-г тусгаж өгсөн байдаг.
"Ид" таашаалын зарчмыг дагадаг бөгөөд хүсэл төрүүлж буй хүч бүхэн даруй хангагдах ёстой гэдэг ба бүх зүйлийг яг одоо хүсдэг.
Харин
сэтгэцийн бүтцийн өөр нэгэн хэсэг болох "Иго" нь бодит байдлын зарчмыг
хүлээн зөвшөөрдөг бөгөөд бид хүссэн бүхнээ авч чадахгүй гэж хэлдэг.
Гэхдээ өөрсдийн амьдарч буй орчинг авч үзэх ёстой гэдэг.
Иго
нь "ид"-ийг гэмтэл хохирол учруулах юм уу бусад таагүй үр дүнд
хүрэхгүйгээр хүссэн зүйлээ ухаалаг замаар олж авахад чиглүүлэх гэж
оролддог.
"Иго"-г
супериго буюу хувь хүний дотоод дуу хоолой болж хувирсан эцэг эх,
нийгмийн ёс суртахууны хэм хэмжээ хянаж байдаг. Супериго нь шүүмжлэгч
хүч ба ухамсар, гэмшил, ичгүүрийн эх сурвалж юм. Үл ухамсарлахуй нь асар
их хэмжээний зөрчилтэй хүчүүдийг агуулдаг гэж Фройд хэлсэн байдаг.
Амьдралын болон үхлийн хүчнүүдээс гадна дарагдсан дурсамж, сэтгэл хөдлөлүүд, бидний ухамсарт бодит байдал, дарангуйлагдсан бодит байдлын хоорондох зөрчил зэргийг үл ухамсарлахуй өөртөө агуулсан байдаг.
Амьдралын болон үхлийн хүчнүүдээс гадна дарагдсан дурсамж, сэтгэл хөдлөлүүд, бидний ухамсарт бодит байдал, дарангуйлагдсан бодит байдлын хоорондох зөрчил зэргийг үл ухамсарлахуй өөртөө агуулсан байдаг.
Фройдын
хувьд эдгээр сөргөлдөх хүчнээс үүсэх зөрчил нь хүмүүсийн зовлонгийн
шалтгаан болох сэтгэлзүйн зөрчлийг бий болгодог. Хүмүүс түгшүүр, гутрал,
невроз, болон бусад таагүй хэлбэрийн сэтгэлзүйн байдалтай байдаг нь
гайхах зүйл гэж үү...
Фройдынхоор бидний сэтгэц бүдүүлэг хүч болох үл ухамсарлахуйд нуугдсан "ид"-ийн хүрээг оролцуулсан мөсөн уултай адил. "Иго" ухамсарт бодлуудтай хамаатай бөгөөд ид болон бидний шүүмжлэгч дуу хоолой болох "супериго"-г зохицуулдаг.
Үл ухамсарлахуйн мэдээлэлд шууд хүрэх боломжгүйгээс хойш зөрчлийг олж харах ганцхан зам бол ухамсарт үүсэх шинж тэмдгүүд юм. Сэтгэл зовиур нь үл ухамсарлагдсан зөрчлийн үр дүн юм гэж Фройд үздэг. Бид өөрсдийнхөө эсрэг босож ирээд байгаа дарагдсан материалуудын эсрэг, үхлийн хүчний эсрэг сэтгэл хөдлөлгүйгээр байнга тэмцэх боломжгүй.
Фройдын сэтгэлзүйн эмгэгийн эмчилгээний онцгой арга нь хүмүүсийн үл ухамсарлахуй дахь зөрчил дээр ажиллахад тулгуурладаг. Тэрээр өвчтөнүүдээ дарагдсан дурсамжаас нь чөлөөлөх замаар сэтгэцийн зовиурыг нь арилгах оролдлогыг хийдэг байсан. Түүний эмчилгээний энэ аргыг Психоаналитик сэтгэц засал буюу өөрөөр психоанализ гэдэг.
Энэ үйл явц нь тийм ч амар хялбар хурдан биш юм.
Өвчтөнөө орон дээр хэвтүүлээд яриулдаг Фройдын аргад суралцсан засалч психоанализыг хийдэг.
Фройдын анхны эмчилгээнээс эхлээд психоанализ нь хэдэн цаг үргэлжилдэг, долоо хоногт хэд хэдэн удаа явагддаг, мөн олон жил үргэлжилдэг гэсэн хэв шинжтэй байсаар иржээ.
Хэдийгээр үл ухамсарлагдсан бодлыг өөрийгөө шинжих энгийн аргаар сэргээн санах боломжгүй боловч зарим нэг замаар үл ухамсарлахуй бидний ухамсартай холбогдож байдаг.
Үл ухамсарлахуй нь бидний тааламж юмс үзэгдлийг ойлгон хүлээн авах хэв загвар мөн бидний татагддаг эсвэл бүтээдэг бэлэг тэмдгүүдээр чимээгүй холбогддог.
Анализын үед аналист нь илэрхийлэгдээгүй бодол, барьж боломгүй мэдрэмжийг ил гаргах зуучийн үүргийг гүйцэтгэдэг.
Ухамсар болон үл ухамсарлахуйн зөрчлөөс үүссэн мэдээлэл нь ихэвчлэн далд утгатай кодлогдсон байдаг учир эдгээр мэдээллийг психоанализын арга барил ашиглан тайлах нь психоаналистын ажил юм. Үл ухамсарлагдсан мэдээллүүдийг гаргаж ирэх хэд хэдэн арга байдаг. Фройдын дэлгэрэнгүй авч үзсэн аргуудын нэг нь зүүдний анализ байсан бөгөөд "Зүүдний тайлал" хэмээх номондоо өөрийнхөө зүүдийг нарийн судлан тусгасан байдгаараа алдартай.
Түүний үзсэнээр зүүд болгон хүний хүсэл гүйцэлдэл байдаг ба ухамсарт сэтгэц хүлээн авах боломжгүй байх тусам тэдгээр хүсэл нь бидний зүүдэнд илүү нууцлаг хувирсан байдалтай байдаг. Тиймээс үл ухамсарлахуй нь бидний ухамсарт сэтгэцэд код хэлбэрээр мэдээлэл дамжуулдаг гэж тэрээр хэлжээ. Жишээ нь Фройд өөрийгөө нүцгэнээр зүүдлэх талаар ярихдаа энэ төрлийн зүүдний эх сурвалж нь нүцгэн байх нь зөвшөөрөгддөг, ичгүүр бий болгодоггүй хүүхэд настай холбоотой гэж үзсэн.
Эвгүй байдалд орсон мэтээр өөрийгөө зүүдлэхэд ихэвчлэн зүүдэн дэх бусад хүмүүс үл анзаарсан мэт байдалтайгаар зүүдлэгддэг нь тухайн хүн ичгүүр баригдмал байдлаас салах гэсэн хүслийг тайлбарлаж буй хэрэг юм. Тэр бүү хэл барилга байгууламж хүртэл нууц утгатай байдаг. Жишээ нь шатны хонгил, уурхайн цооног, давчуухан газар дахь жижиг байшин зэрэг нь Фройдынхоор бол бүгд дарангуйлагдсан бэлгийн мэдрэмжийг илэрхийлдэг байна.
Салвадор Дали-гийн "The Persistence of Memory"гэх бүтээл нь цаг хугацаа хэрхэн өнгөрч,юмс хагдарч мөхдөгийг сюрреалист талаас нь үзүүлжээ. Энэ зургийн уран зөгнөлт чанар нь Фройдын зүүдний анализын үйл явцыг илтгэдэг байна.
Үл ухамсарлахуйд нэвтрэхүй
Үл ухамсарлахуйд хүрч болох бусад алдартай аргууд нь Фройдын слип болон чөлөөт ассоциацын үйл явц юм. Хэл ярианы алдаа болох Фройдын слипийг өөрөөр хэл халтирах гэж хэлж болох бөгөөд энэ нь дарагдсан итгэл үнэмшил, бодол, сэтгэл хөдлөлийг илэрхийлдэг гэж үздэг. Энэ нь нэг үгийг ойролцоо сонсогддог өөр үгээр өөрийн мэдэлгүй сольж хэлэх үзэгдэл боловч санамсаргүйгээр үнэхээр юу мэдэрч байгаагаа илэрхийлж буй хэрэг юм. Жишээ нь өөртөө таалагдсан бүсгүйдээ талархахдаа залуу нь "the breast dinner ever" гэж өөрийнхөө жинхэнэ бодлыг илэрхийлнэ.
Өвчтөн аливаа нэг үгийг сонсоод өөрт нь тэр үгтэй холбоотой хамгийн түрүүнд орж ирэх үгийг хэлэх арга буюу чөлөөт ассоциацийн аргыг \Карл Юнгийн хөгжүүлсэн\ Фройд хэрэглэжээ. Тэрээр сэтгэц автомат холбоосыг хэрэглэдэг учир энэ үйл явц нь үл ухамсарлахуйг задлан нээдэг гэж үзсэн. Тиймээс ухамсарт сэтгэц оролцон таслахаас өмнө бидний нуугдсан бодол өөрийгөө илэрхийлдэг байна. "Хувь хүнийг дарагдсан байдлаасаа гарч ирэн өөрт нь нөлөөлөөд байгаа асуудлыг ухамсартайгаар шийдвэрлэхэд туслахын тулд түүний дарагдсан мэдрэмжүүдэд нэвтрэх нь зайлшгүй шаардлагатай гэж Фройд өгүүлжээ.
Жишээ нь хэн нэгэн бусадтай нүүрэлдэхээс эмээдэг бол энэ асуудлаа шийдвэрлэхээс илүүгээр мэдрэмжээ дарангуйлахыг сонгоно.
Гэсэн хэдий ч яваандаа эдгээр дарагдсан сэтгэл хөдлөл нь бугларч өөр замаар илэрч эхэлнэ. Уур, түгшүүр, гутрал, хар тамхи болон архины хамаарал, хооллолтын эмгэг зэрэг нь бүгд шийдвэрлэгдээгүй дарагдсан мэдрэмжтэйгээ тэмцэж байгаагийн үр дүн байж болох юм. Фройдын хэлснээр боловсрогдоогүй сэтгэл хөдлөлүүд нь байнга өөрсдийгөө илэрхийлэх айлгадаг учир маш тавгүй мэдрэмжийг төрүүлэхийн зэрэгцээ энэ мэдрэмжээ дарахын тулд маш туйлширсан хэлбэртэй арга хэмжээ авдаг.
Анализ нь урхилагдсан дурсамж, мэдрэмжийг ил гаргадаг бөгөөд өвчтөн ихэвчлэн булагдсан байсан сэтгэл хөдлөлөө мэдрэхдээ гайхширсан байдалтай болдог. Урьд нь даван туулсан гэж бодож байсан асуудлууд нь ил гарч ирэхэд өвчтөнүүд нулимс унагах нь олонтаа. Энэ хариу үйлдэл нь өнгөрсөнд болсон үйл явдал, сэтгэл хөдлөл нь одоо ч гэсэн амьд, сэтгэл хөдлөлийн энергийг хадгалж байгааг илтгээд зогсохгүй, тэднийг урьд нь даван туулаагүй, харин дарчихсан байсан гэдгийг нь харуулдаг.
Фройдын нэрлэснээр катарсис нь дарагдсан дурсамжтай холбоотой гүн сэтгэл хөдлөлүүдийг мэдэрч чөлөөлөх үйлдлийг хэлдэг. Эцэг эх, хайртай нэг нь нас барах гэх мэт маш чухал үйл явдлууд тухайн үедээ хэт цочирдом байдаг учир бүрэн мэдрэгдээгүй өнгөрсөн зовуурь, энерги болж үлдэн катарсисын үед илэрч болдог.
Психоанализ онолын урсгал болох нь
Фройд Венад алдарт Психоаналитик нийгэмлэгээ байгуулж бусдыг өөрийнхөө аргад сургаж, тэр аргынхаа хэрэглээг хянах эрх мэдлийг тогтоох замаар тухайн үеийнхээ сэтгэцийн эрүүл мэндийн холбоонд өөрийн гэсэн хүчирхэг нөлөөг оруулсан юм.
Яваандаа түүний шавь нар болон бусад мэргэжилтнүүд түүний санааг өөр өөрсдийнхөөрөө ямар нэг хэмжээнд өөрчлөн, цаашдаа нийгэмлэгийг
- Фройдынхон \Фройдын анхдагч санааг хэвээр нь дагагсад\,
- Клайныхан \Мелани Клайны санааг дагагсад\,
- Нео-Фройдынхон \Фройдын санааг өөрсдийнхөө олон янзын туршлагуудтай нэгтгэн сүүлд нь үүссэн бүлэг\ гэж гурав хуваасан байна.
Хэдийгээр Фройдын санаа одоо цагийн сэтгэл судлаачдын ажилд нөлөөлсөөр байдаг ч орчин үеийн психоанализ нь 22 янзын урсгалтай ажээ.
Мэдээллийн эх сурвалж: Психологи 2014 он
katarsis uzegdliin jisheeg neleed hediig medeh yum bnale
ReplyDelete