Sunday, January 10, 2016

Өргөн тархсан хэлнүүдийн талаарх сонирхолтой баримт

1. Дэлхий дээр өнөөгийн байдлаар 7102 хэл хэрэглэгдэж байгаагаас Ази тивийн оршин суугчид хамгийн олон нь буюу 2301 хэлээр хоорондоо ярьдаг байна.


2.  Дэлхийн 7,2 тэрбум хүн амын дийлэнх хувь зонхилох 12 хэлээр ярьдаг байна. Эдгээрээс эхний гуравт мэдээж хамгийн олон нь хятад хэлээр 1,39 тэрбум хүн, хинди-урду хэлээр 588 сая хүн, англи хэлээр 527 сая хүн ярьдаг байна.


3.  Дэлхийн 101 оронд англи хэл хэрэглэгддэг нь колоничлолын үеэс эхлэн англи хэлийг колони улсууддаа түгээн дэлгэрүүлсэнтэй холбоотой. Мөн ийм шалтгаанаар испани, франц, португал зэрэг хэл өргөн тархсан байна.


4.  Устах аюулд орсон хэлнүүд, тэдгээрийн тархалт


5. Гадаад хэл суралцагчдын хамгийн ихээр сонгон суралцдаг хэл  бол англи хэл. Тус хэлээр 1,5 тэрбум хүн ярьж чаддаг байна.








Мэдээний эх сурвалж: https://www.washingtonpost.com/news/worldviews/wp/2015/04/23/the-worlds-languages-in-7-maps-and-charts/

No comments:

Post a Comment