Saturday, February 27, 2010

Адольф Гитлер засгийн эрхэнд гарсан нь

1933 оны нэгдүгээр сарын 30-нд 86 настай ерөнхийлөгч Гинденбург Үндэсний социал-демократ ардчилсан намын тэргүүн Адольф Гитлерийг Германы рейхсканцлераар томилов.
Тэр өдрөө маш сайн бэлтгэгдсэн давшилтын ангийнхан цугларалтын цэг дээр төвлөрчээ. Орой нь тэд асаасан бамбар гартаа барьсаар ерөнхийлөгчийн ордны дэргэдүүр өнгөрсөн ба нэг цонхны дэргэд Гинденбург, нөгөө цонхны дэргэд Гитлер зогсож байсан юм.

Албан ёсны мэдээгээр бамбарт жагсаалд 25 мянган хүн оролцсон гэж үздэг. Энэ жагсаал хэдэн цаг үргэлжилсэн юм. Тэрхүү үйл явдал нь 12 жил үргэлжилсэн рейхийн эхлэл болжээ. 

Saturday, February 20, 2010

Их сумо


Домогт өгүүлснээр сумогын анхны барилдаан 2500 гаруй жилийн өмнө газар, тэнгэрийг төлөөлсөн хоёр бурхны хооронд Японы арлуудыг эзэгнэхээр өрсөлдөн явагдсан гэдэг.

Эртний сумо хатуу ширүүн, голдуу аль нэгийнх нь үхлээр төгсдөг байж. Бөхчүүд голдуу ургацын баяр, бурхныг аргадах сүмийн ёслолын үеэр барилддаг байснаа хожим нь эзэн хааныг зугаацуулан цэнгүүлэхээр хааны ордонд барилддаг болсон байна.

XII зууны эхнээс Сумо цэргийн урлаг болон хувирч Самурай нарын биеийн хүчний бэлтгэлийн нэг хэлбэр болж байв.

Зөвхөн XVIII зууны үеэс л сумо нь мэргэжлийн спорт болж "Озумо" (Их сумо) гэж нэрлэгджээ.


Friday, February 19, 2010

Панамын суваг



Хүн төрөлхтний бүтээн байгуулсан аварга байгууламжуудын нэг бол яах аргагүй Панамын суваг билээ.

1880 оны нэгдүгээр сарын 1-нд Рио-Гранде голын хөвөөнд Францын туг дор Панамын сувгийг тавих анхны шав тавигдсан байдаг. Гэхдээ энэ нүсэр барилгын ажлыг Америкийн засгийн газар дуусгахад хүрчээ.

1898 оны сүүлээр Францын засгийн газар Америкийн ерөнхийлөгч Уильям Маккинлид энэ барилгын ажлыг худалдан авах саналыг дэвшүүлжээ. Ингэснээр баригдаж гүйцээгүй сувгийн ажил 40 сая доллараар борлогджээ.

Ингээд арилжаа хийгдсэнээс хойш 15 жилийн дараа "Кристобаль " хэмээх анхны усан онгоц Атлантын далайгаас Номхон далайг чиглэн хөвсөн байна.