Saturday, February 20, 2010
Их сумо
Домогт өгүүлснээр сумогын анхны барилдаан 2500 гаруй жилийн өмнө газар, тэнгэрийг төлөөлсөн хоёр бурхны хооронд Японы арлуудыг эзэгнэхээр өрсөлдөн явагдсан гэдэг.
Эртний сумо хатуу ширүүн, голдуу аль нэгийнх нь үхлээр төгсдөг байж. Бөхчүүд голдуу ургацын баяр, бурхныг аргадах сүмийн ёслолын үеэр барилддаг байснаа хожим нь эзэн хааныг зугаацуулан цэнгүүлэхээр хааны ордонд барилддаг болсон байна.
XII зууны эхнээс Сумо цэргийн урлаг болон хувирч Самурай нарын биеийн хүчний бэлтгэлийн нэг хэлбэр болж байв.
Зөвхөн XVIII зууны үеэс л сумо нь мэргэжлийн спорт болж "Озумо" (Их сумо) гэж нэрлэгджээ.
Японд сонирхогчдын сумо маш их хөгжсөн ч мэргэжлийн сумо илүү их анхаарал татдаг.
Мэргэжлийн бөхчүүдийн тоо байнга өөрчлөгдөж байдаг бөгөөд одоогоор 800 орчим бөх барилдаж байна.
Тэд 6 зиндаанд хуваагдаж зиндаа бүрт сүүлийн тэмцээнд үзүүлсэн амжилтаараа дугаарлан жагсана. Давааных нь тоо унааныхаас нь илүү гарсан нөхцөлд дээш шат ахиж, эсрэг тохиолдолд буурна.
Хамгийн доод зиндаа - женокучи (анхны ам)
Жёнидан (бэлтгэлт хоёрдугаар зэрэг)
Сандан мэ (гуравдугаар зэрэг)
Макушита
Жюрё (10 хос)
Макүүчи
Сүүлийн хоёр зиндааны бөхчүүд сар бүр цалин авна. Тэр нь их аварга руу дөхөх тутам түргэн нэмэгдэнэ. Бусадууд нь ердөө сурагчид учир 2 сар тутамд бага зэрэг тэтгэлэг авна. (Хувцас, байр, хоолны мөнгийг оролцуулахгүйгээр)
Зиндаа бүрт бөхчүүд баруун, зүүн жигүүрт хуваагдаж жагсана. Тэгэхдээ адил дугаартай ч зүүн жигүүрийнжэн нь барууныхаасаа амжилтаар арай илүү байдаг.
Сүүлийн 2 дээд зиндааны бөхчүүд Сэкитори гэж нэрлэгдэнэ. Жюрё зиндааны бөхчүүдийн тоо 26, Макуучи зиндааных 40-өөс хэтрэхгүй.
Сэкитори нарт цалингаасаа гадна тэд цукэбучо нараар үйлчлүүлж, тэднийг зарцална. Барилдаанд Бөхийн магнайд нь их аварга -ёкозүна байх бөгөөд тэдний тоо 5-аас ихгүй, эсвэл ерөөс байхгүй ч байж болдог. Ёкозуна цолыг насан туршид нь өгдөг (зэрэг дэв буурна гэж байхгүй).
Харин тэрээр жилд ядаж ганц удаа түрүүлж байх учиртай аж.
Мэргэжлийн сумод элсэж орох залуучуудын биеийн өндөр нь 173 см, жин нь 75 кг-аас багагүй байх ба дунд сургууль төгссөн, эцэг эх нь тэдний амьдралын шилж сонгосон энэхүү мэргэжилд нь зөвшөөрөл өгсөн байх ёстой.
Бүх сумочид нь аль нэг ХЭЯА-д (дэвжээнд) хамрагдах ёстой бөгөөд энэ нь тэдний гэр, байнга дасгал сургууль хийдэг спорт клуб нь болдог.
Дохё хэмээх заалын голд дунд зассан, шороог дагшруулан хийсэн шороон дэвжээн дээр сургуулилт, барилдаан явагддаг.
Хааш хаашаа 5,55м тэг дөрвөлжин, шалнаас 60 см өндөр энэ тавцангийн голд 4,55м голчтой дугуй хүрээ татдаг. Хүрээг цагаан будааны сүрлээр томж шороонд шигдээж суулгана. Дугуй хүрээний гол дунд элс дэвсэнэ.
Дэвжээний баруун өнцөгт модон торхтой ус, модон шанага, цаас зэргийг тавьсан байна. Тэр усыг хүч тамирын ус (Чикара мизу), Цаасыг хүч тамирын цаас (Чикара гами) гэнэ. Мөн тусгай саванд давс хийж тавьдаг.
Шинто шашныхаар Дохё ариун нандин зүйл. Бөхчүүд хоёр хоёроороо гарч барилдана.
Давсан бөх дараагийн бөхөд Чикара мицуг хутгаж өгөх бөгөөд тэр бөх усаар амаа зайлж Чикара гами-гаар биеэ арчина.
Энэ нь бузар бохир зүйлгүй гэсэн ариутгалын тэмдэг юм. Үүний дараа давснаас атган дэвжээний гол руу цацаад хуруугаа долооно.
Энэ нь хор шаргүй гэсэн тэмдэг юм. Давсыг 3-5 цацах бүртээ дэвжээний голд очиж нударга зангидан газар тулж булчин шөрмөсөө чангалж суллана. Энэ нь бие сэтгэл зүйн бэлтгэл болдог.
Хэрэв анх удаа гар зөрүүлж байгаа бол хоёр бөх дэвжээний хоёр захад өөд өөдөөгөө харан явган сууж алга ташин гараа алдлан ёс гүйцэтгэнэ. Барилдахын өмнө 2 бөх хэдэн минутын тэрхүү тусгай ёслолыг үйлдэнэ.
Энэ нь Макүүчи зиндааныханд 3 минут, барилдаанд Оозеки оролцож байгаа бол 4 минут, Екозуна оролцож байгаа бол бүр 5 минут үргэлжилдэг.
Эцэст нь 2 бөх зураасны ард явган сууж барилдаан эхлэхэд бэлтгэх бөгөөд хэн ч тэдэнд эхлэх дохио өгдөггүй, харин Таны цаг дууслаа" гэх үгийг сонсонгуут л барилдаан эхлэнэ. Өрсөлдөгчөө унагасан, гарын хуруу шороодсон, дэвжээний дугуй хүрээнээс гадагш түрж гаргасан байхад ялсанд тооцно.
Барилдаан хайнцах будилах явдал гарвал дэвжээний 4 талд суугаа шүүгчид дэвжээний голд цугларч зөвлөлдсөний дараа дахин барилдах юм уу, 2 бөхийн аль нэгд ялалт өгдөг. Бөхчүүд шүүгчийн шийдвэрийг үг дуугүй биелүүлдэг.
Унасан бөх давсан бөхдөө мэхийн ёсолж тахимаа өгөх ба давсан бөх дэвжээний шүүгчээс мөнгөө аваад дараачийн бөхдөө "Чикара мицу" барьсны дараа дэвжээнээс бууна.
Тэмцээнд хамгийн олон удаа давсан бөх түрүүлж эзэн хааны цом авна. Дараалсан хоёр тэмцээнд түрүүлсэн бөх ёкозүна цол авдаг.
Албан ёсны тэмцээн -башёгийн хувьд 1958 оноос жилд 6 удаа: 1,5,9-р сард Токиод, 3-р сард Осакад, 7-р сард Нагоя-д, 11 -р сард Фукуока-д явагддаг болсон.
Тэмцээн нь жилд 90 хоног үргэлжлэх бөгөөд бөхчүүд энэ хугацаанд бүтэн жилдээ хэрэглэх мөнгөө олж авдаг. Ийнхүү тэмцээнүүд сондгой тоотой саруудад явагддаг нь тэгш тоог шинто шашны ёсоор азгүйд тооцдогтой холбоотой юм.
Бас тэмцээний үеэр тамирчид зөвхөн тахианы махтай шөл иддэг, дөрвөн хөлтэй амьтны мах идэх нь ялагдахын шалтгаан болж болзошгүй, учир нь унаж байгаа бөх 4 мөчөөрөө газарддаг, мөн загас ч гар, хөлгүй учир барилдааны аз хийморьт сайн биш гэж үздэг аж.
Сонирхуулахад
Ёкозуна Коки Найя (Тайхо - Хангарьд) эзэн хааны цомыг хамгийн олон (32) удаа авчээ.
Ёкозуна Мицугу Акимото барилдах бүх хугацаандаа хамгийн олон ялалт (1045), мөн Макүүчи зиндаанд хамгийн олон ялалт (807) байгуулжээ.
Хавайн арлын бөх Акебоно нэрээр алдаршсан Чэд Ровен сумо бөхийн түүхэнд хамгийн өндөр (2.04м) хамгийн хүнд (227 кг) жинтэй Ёкозуно бөгөөд гадаадын бөхчүүдээс хамгийн анх (1993 онд) их аварга цол хүртжээ. Тэрээр 1996 оноос Японы иргэн болсон.
Дараалан хамгийн олон ялалт байгуулсан Ёкозуно бол Футабаяма нэрээр алдаршсан Садажи Акиеси. Тэр 1937-1939 онд дараалан 69 ялжээ.
Ёкозуна Китаноуми 20 настайдаа ёкозуна болсон нь сумогийн түүхэнд хамгийн залуу аварга юм.
Их аварга Давгадоржийн үзүүлсэн амжилтыг энд дарж үзээрэй...
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment