1933 оны нэгдүгээр сарын 30-нд 86 настай ерөнхийлөгч Гинденбург Үндэсний социал-демократ ардчилсан намын тэргүүн Адольф Гитлерийг Германы рейхсканцлераар томилов.
Тэр өдрөө маш сайн бэлтгэгдсэн давшилтын ангийнхан цугларалтын цэг дээр төвлөрчээ. Орой нь тэд асаасан бамбар гартаа барьсаар ерөнхийлөгчийн ордны дэргэдүүр өнгөрсөн ба нэг цонхны дэргэд Гинденбург, нөгөө цонхны дэргэд Гитлер зогсож байсан юм.
Албан ёсны мэдээгээр бамбарт жагсаалд 25 мянган хүн оролцсон гэж үздэг. Энэ жагсаал хэдэн цаг үргэлжилсэн юм. Тэрхүү үйл явдал нь 12 жил үргэлжилсэн рейхийн эхлэл болжээ.
1932 оны 2-р сарын 18-нд Гитлер нь Германы иргэн болсон юм. Австрийн иргэн байхдаа ирээдүйн фюрер Германы талд дэлхийн нэгдүгээр дайнд оролцож байлаа.
Үүнийхээ төлөө нэгдүгээр зэргийн Төмөр загалмайн медаль хүртсэн байна. Дайны дараа Австрийн иргэншлээ алдсан бөгөөд Баварид нуугдаж ямар ч иргэншилгүй амьдарсаар ирсэн юм.
Энэ нь 1921 онд Үндэсний социалист намын тэргүүн болоход ямар ч саад болоогүй байна. 1930 онд тэрээр Германы иргэн болох бүх боломжоос “шууд биш” замаар эрс татгалзсан билээ.
Ингэхдээ намын харьяаллын дагуу татгалзаж байгаагаа илэрхийлсэн байна. Брауншвей дэх орон нутгийн засгийн газарт Гитлерийн найз нөхөд дүүрэн байсан болохоор түүнийг төрийн зөвлөхийн албан тушаалд сонгосноор Германы иргэн болох эрхийг олж авсан юм. Ёс суртахууны зарчим яагаад ингэтлээ эрс өөрчлөгдсөн бол?
1932 оны 3-р сард Геббельс тэргүүтэй үндэсний социалистууд сонгуульд 43 настай намынхаа удирдагчийнхаа нэрийг дэвшүүллээ.
3-р сарын 13-нд болсон эхний тойргийн сонгууль нэг ч дэвшигчдэд шаардлагатай санал авчраагүй боловч социал-демократ намын нэр дэвшигч Пауль Фон Гинденбургийн 49.6 хувийн саналд ердөө 170 мянган хүний санал дутагдаж байлаа.
Гитлер 2-р байранд орж 30.1 хувийн санал авсан бөгөөд тэрээр өөрийн гол өрсөлдөгч Германы коммунист намын тэргүүн Эрнест Тельманыг ардаа орхилоо. Э.Тельманы саналын тоо 13.2 хувьтай байсан юм.
4-р сарын 10-нд хоёрдугаар тойргийн сонгууль болж Гинденбург ялалт байгуулсан хэдий ч үндэсний социалистууд ч өөрсдийнхөө байр суурийг зургаан хувиар баталгаажуулжээ.
Ялагдсаныхаа дараа цаг хугацаа үндэсний социалистуудын талд ажиллаж байгаа мэт болсон ба зарим мужуудад ихээхэн ялалтыг байгуулж чадсанаар намын байр суурийг бэхжүүлжээ.
Гэвч засгийн газарт хүчний харьцаа тэдний талд байсангүй. 1932 оны долдугаар сарын 31 -нд Рейхстагийн сонгууль болоход Гитлерын нам ялалт байгуулсан юм.
Гэхдээ энэ бүхэн нь Гитлерийн хувийн ялалт байсангүй. Ерөнхийлөгч фон Гинденбург Гитлерт вицеканцлерын албан тушаал хашихыг санал болгоход бэлэн болсон хэдий ч Гитлер зөвхөн канцлер болно гэж гэдийсэн байна.
1933 оны нэгдүгээр сарын 30-нд шинэхэн Германы иргэн төрийн бүх эрх мэдлийг олж авч чадлаа.
Линдсберг цайзаас Гитлер 1924 оны арван хоёрдугаар сарын 20-нд гарч ирсэн юм. Түүнд төлөвлөгөө байлаа.
Эхний ээлжинд Үндэсний социалист ардын намыг "фракционерүүдээс" чөлөөлөх, хатуу сахилга баттай болгох, "фюрерийн" зарчимд шилжих буюу өөрөөр хэлбэл нэг хүний удирдлага дор төвлөрөх, дараа нь өөрийн арми болох СА-г бэхжүүлэх, тэнд оршиж байсан замбараагүй байдлыг устгах.
Хоёрдугаар сарын 27 гэхэд "Бюргербройколлерт" Гитлер үг хэлж хатуу мэдэгдэл хийлээ. "Хөдөлгөөнийг ганцхан би л удирддаг, тиймээс би л хариуцлага хүлээнэ. Хөдөлгөөнд болж байгаа үйл явцын төлөө би л мөн хариуцлага хүлээнэ... нэг бол дайсан бидний цогцос дээгүүр явна, эсвэл бид алхах болно..."
Яг тэр үед Гитлер нам дотор боловсон хүчний "ротаци" явууллаа. Гэхдээ эхний үед тэрээр өөрийн хамгийн хүчирхэг өрсөлдөгчид болох Штрассер болон Ремаас салж чадаагүй юм. Хэдий тийм ч хойш татаж эхэлсэн байна.
Нам доторхи цэвэрлэгээний үр дүнд 1926 онд "намын шүүх" гэгчийг Гитлер байгуулж дөнгөсөн бөгөөд түүнийгээ УШЛА - мөрдөлт болон гуравдагч этгээдийн хороо гэж нэрийдлээ. Энэ байгууллагыг Вальтер Бух толгойлж 1945 он хүртэл "тэрслүү" үзэлтэй тэмцэж ирсэн юм.
Тухайн үед Гитлерийн нам ялалтын талаар бодоод ч хэрэггүй байлаа. Герман дахь байдал аажмаар тогтворжиж, инфляцийн түвшин буурч, ажилгүйдэл ч багасч эхэлжээ.
Үйлдвэрийн эзэд Германы эдийн засагт өөрчлөлт оруулж эхэлсэн байна. Францын цэргүүд ч Рурээс гарч явсан юм.
Штрезеаны засгийн газар Барууны орнуудтай зарим нэгэн хэлэлцээрт хүрсэн билээ. Нюрнберг хотноо 1927 оны наймдугаар сард болсон намын их хурал энэ үед Гитлерийн хамгийн том амжилт болсон юм.
1927-1928 онуудад буюу засгийн эрхэнд гарахаас таван жилийн өмнө их сул дорой намыг удирдаж байсан Гитлер Үндэсний социалист нам дотор "сүүдрийн засгийн газар" байгуулжээ.
1928 оноос хойш сурталчилгааны хэлтсийн тэргүүнээр Геббельс ажиллаж байлаа.
Гитлерийн бас нэг "бүтээл" бол орон нутгийн гауляйтерууд буюу нацист тэргүүнүүд байсан юм. Гауляйтеруудын штабуудыг 1933 онд засаг захиргааны байгууллага болгон хувиргасан юм.
1930-1933 онуудад Герман даяар сонгогчдын саналын төлөө ширүүн тэмцэл өрнөж байлаа. Нэг сонгууль нөгөөгөөр солигдоно.
Германы хатуу үзэл баримтлал бүхий хүмүүсийн мөнгөөр цадсан нацистууд бүх л хүчээ дайчлан засгийн эрхэнд гарахыг эрмэлзэх болжээ.
1933 онд тэд эрх мэдлийг ерөнхийлөгч Гинденбургийн гараас авахыг хүслээ.
Гэхдээ үүний тулд өргөн хүрээний ард түмэн үндэсний социалистуудыг дэмжиж байна гэх зүйлийг харуулах ёстой болсон юм.
Эс тэгвээс Гитлер канцлерын суудлын тухай мөрөөдөөд ч хэрэггүй байлаа.
Гинденбургт өөрийн гэсэн ивээлдээ оруулсан хүмүүс болох фон Папен, Шлейхер нар байсан юм. Тэдний тусламжтай 70 сая Германы ард түмнийг захирах нь хамаагүй "тааламжтай" байсан юм.
Гитлер сонгуульд нэг ч удаа олонхийн саналыг авч байгаагүй. Түүний гол саад нь ажилчин ангийн хүчирхэг нам болох социал демократууд ба коммунистууд зогсож байлаа.
1930 онд социал-демократууд сонгуульд 8577000 санал, коммунистууд 4592000 санал тус тус авсан бол нацистууд 6409000 саналыг авсан байна.
1932 оны зургадугаар сард болсон сонгуульд нацистууд оргилдоо хүрч 13745000 саналыг авчээ. Арван хоёрдугаар сар гэхэд байдал ийм байлаа.
Социал-демократууд 7248000, коммунистууд байр сууриа бэхжүүлж 5980000, нацистууд 11737000 санал тус тус авчээ.
Өөрөөр хэлбэл ажилчны намуудын талд давуу тал байнга байсан юм.
Гитлерийн болон түүний намын төлөө саналаа өгсөн байдал нь тэдний оргил үед ч 37,3%-иас давж байгаагүй билээ.
1933 оны нэгдүгээр сарын 30-нд Германы коммунист намын эсрэг арга хэмжээ авах төлөвлөгөө боловсруулагдсан байна.
Маргааш өдөр нь Гитлер радиогоор үг хэллээ. "Бидэнд дөрвөн жилийн хугацаа өгөөч. Бидний зорилт - коммунизмын эсрэг тэмцэл юм".
Гэнэтийн дайралтын үр ашгийг тэрээр сайтар тооцоолсон байлаа. Антифашист бүлгүүдийг хамтран нэгдэх боломж олголгүй, ёстой гайхшралын байдалд оруулан тун удалгүй бут ниргэлээ.
Энэ бол нацистуудын өөрийн нутаг дэвсгэр дээрх анхны блицкриг буюу түргэн давшилт байлаа.
Хоёрдугаар сарын 1 - рейхстагийг тараалаа. Шинэ сонгуулийг гуравдугаар сарын 5-нд товложээ. Задгай тэнгэрийн дор коммунистууд цугларахыг хоригложээ.
Хоёрдугаар сарын 2 - "Германы ард түмнийг хамгаалах тухай" ерөнхийлөгчийн зарлиг гарлаа.
Түүнд нь нацизмыг ямар нэгэн байдлаар шүүмжлэхийг хоригложээ. "Ямар ч мөрдөлтгүй баривчилгаа" явуулах зөвшөөрлийг энэхүү зарлигаар мөн олгосон юм. Хотын болон нийгэмлэгийн парламентыг Прусст устгалаа.
Хоёрдугаар сарын 7- Герингийн "Буудлагын тухай" тушаал, цагдаа нар зэвсэг хэрэглэж болох зөвшөөрлийг олгожээ.
Цагдаа нарт туслахаар СА, СС болон "Болд дуулгынханыг" татан оролцуулж эхэлсэн байна. Хоёр долоо хоногийн дараа СА, СС, "Болд дуулга" туслах цагдаа нарын үүрэг гүйцэтгэх болж Герингийн мэдэлд шилжлээ.
Хоёрдугаар сарын 27 - рейхстагыг шатаалаа. Хоёрдугаар сарын 28-ны шөнө арван мянга орчим коммунистууд, социал-демократууд, дэвшилтэт үзэлтэй хүмүүсийг баривчиллаа. Коммунист нам социал-демократуудын зарим байгууллагыг хориглов.
Хоёрдугаар сарын 28 - "Ард түмэн болон төрт улсыг хамгаалах" ерөнхийлөгчийн зарлиг гарлаа. Нэг ёсондоо бүх нутаг дэвсгэрт онцгой байдал тогтоолоо,
Гуравдугаар сарын эхээр Тельман баривчлагдаж, социал-демократуудын байлдааны бүлэг болох Рейхсбаннерыг эхлээд Тюрингэд хориглосон байна. Харин сарын сүүлээр Германы бүх нутаг дэвсгэрт энэхүү хориг үйлчлэх болсон юм.
Гуравдугаар сарын 21-нд "Урван тэрслэх тухай" ерөнхийлөгчийн зарлиг нийтлэгдэж "рейх болон засгийн газрын нэр хүндэд нөлөөлөхүйц" үг хэллэгийг хоригложээ. Онцгой шүүх байгуулагдлаа. Анх удаа концлагерь дурьдагдаж эхэлжээ.
Оны сүүл гэхэд ийм газрууд бараг 100 гаруй байгуулагдсан юм. Гуравдугаар сарын сүүл гэхэд цаазаар авах ялын тухай зарлиг гарсан ба дүүжилж цаазаар авах болно.
Гуравдугаар сарын 31 - зарим орон нутгийн эрхийг хориглов. Орон нутгийн парламентыг тараалаа.
Дөрөвдүгээр сарын 1 - еврей иргэдийг эсэргүүцлээ.
Дөрөвдүгээр сарын 4 - тус орноос чөлөөтэй гарч явахыг хориглов. Тусгай виз олгож эхэлжээ.
Дөрөвдүгээр сарын 7 - Орон нутгийг эрх мэдлээс хумисан хоёр дахь зарлиг. 1919 онд хориглосон цол хэргэм болон одон медалийг сэргээлээ. Түшмэдийн статус, тэдний эрх мэдлийг эргүүлэн олгох тухай зарлиг гарлаа. Гэхдээ түшмэдийн багаас "найдваргүй", ари гаралгүй" хүмүүсийг бүгдийг нь хассан байна.
Дөрөвдүгээр сарын 14 - их, дээд болон бусад сургуулиас профессоруудын 15 хувийг нь хөөлөө.
Дөрөвдүгээр сарын 26 - гестапо байгуулагдав.
Тавдугаар сарын 2 - зарим орон нутагт "хааны орлогч нарыг" бий болгож, тэд зөвхөн Гитлерт л хамаарагдаж байлаа.
Тавдугаар сарын 7 - зохиолчид болон зураачдын дотор "цэвэрлэгээ явуулав. "Жинхэнэ бус герман зохиолчдын" нэрсийн жагсаалтыг хэвлүүлэн гаргалаа. Тэдний зохиолыг номын дэлгүүр болон номын сангаас гаргаж авлаа. Хориотой номын тоо 12409, хориотой зохиолчдын тоо 141-тхүрлээ.
Тавдугаар сарын 10 - хориотой номыг Берлин хотноо болон их дээд сургуулиуд байрладаг хотуудад шатаалаа.
Зургадугаар сарын 22 - социал-демократ намыг хуулиас гадуур хэмээн зарлаж, энэ намын чөлөөтэй байсан идэвхтнүүдийг баривчлах ажиллагаа явагдлаа.
Зургадугаар сарын 25 - Прусси дахь театрын төлөвлөгөөг Геринг хянаж байх болсон юм.
Зургадугаар сарын 27-ноос долдугаар сарын 14 хүртэл хориглогдоогүй намууд сайн дураар тарлаа. Шинэ нам байгуулахыг хориглов. Нэг намын дарангуйлал тогтлоо. Дүрвэгсдийг Германы иргэншлээс хасчээ. Төрийн албан хаагчид Гитлерийн мэндчилгээг заавал гүйцэтгэх үйлдэл болон хувирав.
Наймдугаар сарын 1 - Пруст өршөөл үзүүлэхээс татгалзах эрх. Тэр даруйдаа шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх Цаазын тавцан гаргаж ирлээ.
Наймдугаар сарын 25 - иргэний эрхээ хасуулсан хүмүүсийн нэрсийн жагсаалт нийтлэгдсэн ба тэдгээрийн дотор коммунистууд, социалистууд, либералууд, сэхээтний төлөөлөл орсон байна.
Есдүгээр сарын 1 - Ялагчдын их хурал" Нюрнберг хотноо эхэллээ.
Есдүгээр сарын 22 - "Соёлын гильдийн тухай" хууль батлагдаж зураачид, зохиолчид, хөгжимчдийн асуудлыг тогтоожээ. Тус танхимын гишүүн бус хүмүүсийн зохиолыг хэвлэх, тоглох, үзэсгэлэн гаргахыг бараг хориглосон байна.
Арван нэгдүгээр арын 12 - нэг намын харъяаллын дагуу рейхстагт сонгууль явагдлаа. Герман Үндэстнүүдийн Лигээс гарах тухай бүх нийтийн асуулга болж өнгөрсөн юм.
Арван нэгдүгээр сарын 24 - "Шийтгэлээ эдэлснээс хойш онц ноцтой гэмт этгээдүүдийг хорьж байх тухай" хууль. "онц ноцтой" гэдэг томъёоны дор улс төрийн хоригдлуудыг нэрлэж байлаа.
Арван хоёрдугаар сарын 1 - "намын ба төрийн эв нэгдлийг хангах" тухай хууль.
Арван хоёрдугаар сарын 16 ~ нам болон үйддвэрчний эвлэлийг байгуулахад засаг захиргаанаас заавал зөвшөөрөл авах боллоо.
Ардчилсан бүхий л зүйлийг бүрмөсөн мартсаны дотор хэвлэн нийтлэх эрх чөлөө, ес зүйн эрх чөлөө, шилжих эрх, ажил хаялт, жагсаал цуглаан явуулах эрх чөлөө.
Эцсийн эцэст уран бүтээл туурвих эрх чөлөө хүртэл боогджээ.
Төрт улсуудаас Герман нь ямар ч хууль үйлчилдэггүй хатуу дэглэмтэй орон болон хувирсан юм.
Ямар ч иргэний талаар худлаа мэдээлэл олж авмагцаа баривчилж, үүрд концлагерьт хорих боломжтой болжээ.
Өмнө нь өргөн эрх мэдэлтэй байсан Германы мужууд ямар ч эрх мэдэлгүй болсон юм.
Том хөрөнгөтнүүдийн дэмжлэгийг авахын тулд 1933 оноос өмнө Гитлер: "Германы аж үйлдвэрийг сүйрүүлэх хүртэл тийм галзуу гэж та нар бодож байна уу? Томоохон хөрөнгө оруулагчид ажил хэрэгч чанарынхаа тусламжтай тэргүүлэх байр суурийгэзэлсэн.
Тиймээс шилж сонгох үндсэн дээр тэд үнэхээр цэвэр хүмүүс гэдгээ нотолсон учир тэргүүлэх ёстой" гэж хэлсэн юм. Аж үйлдвэр, санхүүг өөртөө захируулж, цэрэгжүүлсэн дэглэмийн дагавар зүйл болгохыг мөнөөх 1933 онд Гитлер эрмэлзэж ирсэн байна.
"Үндэсний хувьсгалын" шатанд ойр хавийнхаа хүмүүсээс хүртэл сайтар нууж байсан дайнч төлөвлөгөө нь өөрийн гэсэн хуулийг түүнд тулгаж байлаа.
Юуны өмнө Германыг шүдээ хүртэл зэр зэвсэгтэй болгох нь чухал болсон юм. Харин үүний тулд маш их эрч хүчтэй, тодорхой зорилт бүхий ажиллагаа, тодорхой салбарт хөрөнгө оруулалт шаардагдаж, эдийн засгийн "автаркийн" нөхцлийг бүрдүүлэх шаардлага тулгарч ирсэн билээ.
XX зууны эхний хагаст хөрөнгөтний аж ахуй дэлхий дахинаа тархсан холбоо, хөдөлмөрийн хуваарилалтыг бий болгохыг эрмэлзэж ирсэн юм.
Баримт бол баримт:
Гитлер эдийн засгийг хяналтандаа оруулахыг мөрөөдөж, ингэснээр хувийн аж ахуйн эрхийг хязгаарлаж, төрийн капитализм маягийн зүйлийг нэвтрүүлж байлаа.
1933 оны гуравдугаар сарын 16 буюу засгийн эрхэнд гарснаас сар хагасын дараа Германы хааны банкны тэргүүнээр Шахт томилогдлоо.
"Өөрийн" гэсэн хүн одоо санхүүг хамарч, цэргийн эдийн засгийг санхүүжүүлэх ихээхэн хэмжээний хөрөнгө гаргах боломжтой болно.
Хэдийгээр Шахт төрийн хэргээс их эрт холдсон ч 1945 онд Нюрнбергт шүүхийн өмнө зогссон байна.
Долдугаар сарын 15~нд Германы эдийн засгийн ерөнхий зөвлөл хуралдлаа.
Томоохон 17 үйлдвэрийн эзэд, хөдөө аж ахуйн эзэд, банкны эзэд, худалдааны пүүсийн төлөөлөгчид нийлээд"үйлдвэрийг заавал нийлүүлэх" тухай хуулийн баталлаа. Зарим үйлдвэрийг" нэгтгэж", өөрөөр хэлбэл том концернуудад залгисан юм.
Дараа нь: Герингийн "дөрвөн жилийн төлөвлөгөө" орлоо.
Асар их хүчтэй төрийн "Герман Геринг верке" концерныг байгууллаа. Эдийн засгийг цэргийн зориулалтаар өөрчиллөө.
Гитлерийн засаглалын төгсгөл гэхэд цэргийн захиалгыг Гиммлерийн байгууллагын мэдэлд шилжүүлжээ.
Түүний мэдэлд хэдэн сая хоригдлууд буюу ямар ч үнэ төлбөргүй ажиллах хүч байсан билээ.
Том монополь үйлдвэрүүд Гитлерийн засаглалын үеэд ихээхэн хэмжээтэй баяжиж байсан гэдгийг мартах хэрэггүй .
Эхний үед "ари болгосон" үйлдвэрүүдийн тусламжтай, хожмоо бусад оронд байлдан эзэлсэн үйлдвэр, банк, түүхий эд болон бусад үнэт зүйлийн тусламжтайгаар баяжсан юм.
1934 оны зун гэхэд Гитлер өөрийн намын эгнээнд хүчирхэг сөрөг хүчинтэй тулгарлаа. Э.Рем тэргүүтэй СА-гийн "хуучин дайчид" нийгмийн радикал өөрчлөлтийг шаардаж, "хоёр дахь хувьсгал" хийхийг уриалж эхэлсэн бөгөөд арми дахь тэдний үүргийг хүчирхэгжүүлэхийг шаардах болжээ.
Ийм радикализм болон СА-гийн шаардлагын эсрэг Германы генералууд зогсож байсан юм.
Армийн тусламж Гитлерт хэрэгтэй төдийгүй хуучин довтолгооныхноос эмээж байсан учир хуучны андуудынхаа эсрэг зогслоо.
Фюрерыг хороох гэж оролдсон хэмээн Ремыг буруутгаж 1934 оны зургадугаар сарын 30-нд цуст яргалал үйлдсэн бөгөөд энэ үйл ажиллагааны явцад СА-гийн хэдэн зуун дарга нарыг устгажээ.
Штрассер, фон Кар, рейхсканцлер байсан генерал Шлейхер болон бусад төрийн зүтгэлтнүүдийг хороолоо.
Үүнээс хойш Гитлер хэмжээ хязгааргүй эрх мэдэлтэй болсон байна.
Тун удалгүй армийн офицерүүд Үндсэн хуульд бус, харин Гитлерт үнэнч хэмээн тангараг өргөсөн юм.
"Хууль ба Үндсэн хууль - энэ бол манай фюрерын хүсэл зориг" гэж Германы Ерөнхий шүүгч тунхаглав.
No comments:
Post a Comment