Saturday, March 6, 2010

ФОРДЫН УРСДАГ ШУГАМ


Генераторыг цуглуулахын тулд анх удаа урсдаг тогтолцоог Генри Форд 1913 оны дөрөвдүгээр сард ашиглажээ.

Энэ хүртэл нэг ажилчин нэг генераторыг угсрахад 20 минут зарцуулдаг байжээ.
Шинэ шугамын тусламжтай бүх үйл явцыг 29 хэсэгт хувааж, генераторын хэсэг бүрийг олон ажилчин зэрэг хийх агаад түүнийг нь урсаж байгаа шугамаар хүргэж өгнө.
Шинэ арга барилын тусламжтай генератор зангидах ажиллагааг 13 минут хүртэл бууруулж чадлаа.

Жилийн дараа үйлдвэрлэлийн үйл явцыг 84 операц болгон тасдсан бөгөөд нэг генераторыг угсрахад 5 минут зарцуулах болжээ.



Генри Форд Мичиган мужийн Дирборн хотын ойролцоо 1863 оны долдугаар сарын 30-нд төржээ. 1879 оноос эхлээд тэрээр Детройт дахь механикчийн туслахаар цахилгаан техникийн компанид ажиллаж байлаа.

Чөлөөт цагаа тэрээр машйн хийхэд зарцуулсаар ирсэн юм. Орой болгон Форд саравчиндаа ямар нэгэн зүйл хийж өнжинө. Туршиж үзэх үеэр олон дутагдал илэрдэг байжээ. Нэг бол хөдөлгүүр ажиллахаа болино, нэг бол модон ээрцэг дугуй эвдэрч, эсвэл дамжуулах резин тасрана.
1893 онд Форд дөрвөн тактын хөдөлгүүр бүхий дотоод шаталтын машин бүтээсэн бөгөөд тэр нь дугуйг илүү санагдуулахаар байсан юм. Тэр машин ердөө 27 кг жинтэй байжээ.

1893 онд Форд "Эдисон ильюминейтинг компанид" ерөнхий инженерээр, харин 1899-1902 онд "Детройтын машины компанид" ажиллаж эхэлсэн юм.
1903 онд "Форд мотор" компанийг байгууллаа. Тэр нь хожим дэлхийдээ хамгийн томд орох машин үйлдвэрлэгч болон хувирсан билээ.

Өөрийн үйлдвэрүүд дээр Форд стандартчиллыг бий болгож, урсдаг шугам бүхий үйлдвэрлэлийг бий болголоо, "Миний амьдрал ба ажил" /1922 онд хэвлэгдэн гарсан/, "Өнөөдөр болон маргааш" /1926 он/, "Урагшаа хөдлөх нь" /1930 он/ зэрэг номонд хөдөлмөрийг хэрхэн үр ашигтай зохион байгуулах тухай саналаа тусгасан байдаг.

АНУ-д машин бүтээх ажлыг зөвхөн Форд гүйцэтгэж байсангүй.
1909 он гэхэд л энэ оронд 265 пүүс ажиллаж, 126593 машин үйлдвэрлэжээ.
Энэ нь европын орнуудад үйлдвэрлэснээс хамаагүй их байлаа.

/Тамирчин Ольдфилд Г.Фордын хамт 1903 он/
1903 онд Форд уралдааны машин бүтээжээ. Тамирчин Ольдфильд түүнийг нь унан гурван ч удаа тэмцээнд ялалт байгуулсан юм.

Тэр жилээ Форд хувьцаат компани байгуулсан байна. "А" загварын 1700 машин үйлдвэрлэжээ. Тэр машин нь цагт 50 км хүртэл хурдлана. Одоогийн машинуудтай харьцуулахад маш бага.

Гэхдээ 1906 он гэхэд "К" загварын машин цагт 150 километр хүртэл хурдалсан байна.

Эхний үед "Форд мотор" машиныхаа загварыг өөрчилж байлаа. Харин 1908 онд "Т" загвар бий болмогц компанийн бодлого өөрчлөгджээ. "Т" загвар нь урсдаг шугам дээр цуглуулсан анхны машин болсон бөгөөд түүндээ "Свифт энд компани" хэмээх Чикагогийн мах бэлтгэлийн газраас санааг нь анх авсан байлаа.
Машин нь эхлээд зөвхөн хар өнгийн байсан бөгөөд 1927 он хүртэл тийм хэвээр байлаа.
/Форд Т загвар/
1924 онд дэлхий дээрх ихэнх машины тал хувь нь "Форд-Т" загварын машин болон хувирчээ. Энэ машины үйлдвэрлэлд өөрчлөлт оролгүй 20 жилийн турш гарч байсан юм.

"Төмөр Лизи" хэмээх машин 15 сая ширхэг үйлдвэрлэлээс гарсан гэдэг. Хэдийгээр тэр машин тийм сайхан төрх байдалгүй ч гэлээ "Лиззи" мотор нь үнэхээр сайн ажилладаг байлаа.

Түүнээс гадна амжилтын нэг үндэс нь харьцангуй бага үнэ байлаа. Үйлдвэрлэл нь нийтийг хамарсантай холбоотой юм. 850 долларын үнэтэй машин 290 болтлоо буулаа.

Фордын машин Европт ч харагдах болсон байна. Тэр үедээ дэлхийд машины үйлдвэрлэлээр тэргүүлэх байр суурийг эзэлж байсан Францад хүртэл 1907 оноос хойш гарч эхэлсэн юм.
Гэхдээ өөрийн гэсэн үйлдвэрлэлийг энэ оронд бий болголгүй Дагенхем /Англи/ болон Кельн /Герман/ зэрэг орнуудад нээлээ.

Үйлдвэрлэл байнга өргөжсөөр. 1912 оны сүүлээр Дагенхемийн үйлдвэр дээр 3000 машин угсарчээ.

Харин 50 жилийн дараа 670 000 болсон юм. Фордод зориулсан хөшөөг төрсөн АНУ-д нь биш, Англид босгосон байдаг.


Фордын машин улам бүр хямдарсаар. Гэхдээ 20-иод онуудад хуучирсан загварыг "Шевролет", "Плимут" гэх мэтийн загвар шахаж эхэлжээ.

1928 онд "Форд-А" загвар бий болсон юм. Хамгийн сонирхолтой нь ГАЗ-А оросын машины эх загвар тэрхүү машин болсон байдаг. Тухайн үедээ "Форд-А" машин дэлхий дээрх хамгийн сайн машин гэж тооцогджээ.

Ачааны машины үйлдвэрлэлийт Форд 1917 онд эхлүүлсэн юм. Харин 10 жилийн дараа урсдаг шугам дээр хагас тонн хиртэй ачааны машин үйлдвэрлэгдэж эхэлсэн байна.
Тэрхүү машинаа "Форд-АА" гэж нэрийдсэн бөгөөд түүний үндсэн дээр ЗСБНХУ-д ГАЗ-АА машиныг бүтээсэн юм.

1939 он гэхэд "Форд" корпораци 27 сая машин үйлдвэрлэсэн байлаа. Гэхдээ голдуу олон жижиг пүүсийг залгиснаар ийм амжилтанд хүрч чаджээ. Тун удалгүй хөнгөн тэрэгний үйлдвэрлэлийг хориглосон нь дэлхийн хоёрдугаар дайн эхэлсэнтэй холбоотой юм.

Чөлөөлөгдсөн талбай дээр Форд нисэх онгоц бүтээж эхэлсэн байна. Зөвхөн 1946 оноос эхлээд Америкийн машины үйлдвэрүүд дахин хөнгөн тэрэг гаргаж эхэлсэн юм. Тэр нь дайны өмнөх маркийнх байлаа.

Хөдөлгөөний аюулгүй байдлын талаар ч Фордын концерн мартсангүй. 1955 оноос эхлээд түүний үйлдвэрүүд нилээд махир урд дугуйтай машин үйлдвэрлэж эхэлжээ.

Дараа нь үүдний түлхүүрийг ч хүртэл өөрчиллөө. Мөн өөрчлөлтөнд хамрагдсан зүйл бол удирдлагын самбарын гадна тал, тэр ч бүү хэл аюулгүйн бүс хүртэл хамрагджээ.

Амжилтанд хүрэхэд Генри Фордод юу тус болсон юм бол? Юуны өмнө үйлдвэрлэлд урсдаг шугам нэвтрүүлсэн явдал билээ.

Урсдаг шугам гэдэг бол бутархай, бүхэл хэсэг эсвэл ширхэгийн эд зүйлс шилжүүлэгч юм.

Үйлдвэрлэлд урсдаг шугам нь технологийн үйл явцын салшгүй нэгэн хэсэг байдаг. Урсдаг шугам үйлдвэрлэлийн хурдацыг нэмэгдүүлж, технологийн гол үйл явцыг иж бүрэн механикжуулах гол арга болдог билээ.

Урсдаг шугам нь түүнээс гадна хүнд хүчир ажлаас ажилчдыг чөлөөлж байдаг. Мөн ачих, буулгах ажлыг ч урсдаг шугамаар гүйцэтгэж эхэлснээр хүний хөдөлмөрийг үр бүтээлтэй болгох боломжтой болно.


Фордын нэртэй "фордизм" гэх нэр томъёо хамааралтай байдаг. Түүний үндэс нь урсдаг шугам болон хөдөлмөр зохион байгуулалтын шинэ арга байдаг билээ.

Урсдаг шугамын дэргэд зогсох ажилчнаас ямар ч тусгай мэргэжил шаардагдахгүй бөгөөд нэг л үйлдлийг гүйцэтгэнэ.

Нийт ажилчдын 43%-ийг нь бэлтгэхэд ердөө нэг хоног л шаардлагатай, 36% нь нэг хоногоос долоо хоног хүртэл, харин 6% нь 1-2 долоо хоног шаардлагатай болдог бол 14%-д нь нэг сараас дээш хугацаа зарцуулагддаг тухай Форд өөрөө гэрчилдэг байна.

Урсдаг шутам бий болсноор техникийн бусад шинэлэг зүйлийн зэрэгцээ хөдөлмөрийн бүтээмжийг эрс нэмэгдүүлж, бүтээгдэхүүний эцсийн үнийг бууруулж, ихээхэн хэмжээтэй үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх боломжийг олгосон байна.

Зарим нэгэн дүгнэлтийг хийж үзье. Генри Форд урсдаг шугамын зарчмыг үйлдвэрлэлд хэрэгжүүлснээр автомашин үйлдвэрлэлд гайхамшиггай үсрэлт бий боллоо.

Тэр хүртэл гэртээ ажиллаж байгаа юм шиг л машиныг бүтээх агаад үүний тулд үйлдвэр дээр тусгай газар сонгон эхнээс авахуулаад дуустал цуглуулдаг байсан юм. Үүнээс болж өртөг нь өндөр, тиймээс зөвхөн баян хүмүүс л машин худалдан авах боломжтой байлаа.

Олон хүнд хүртээлтэй болгох үүднээс хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх хэрэгтэй хэмээн Форд тооцсон юм.
Үүний тулд:
I/ ажилчин бүрийн гүйцэтгэх үйлдлийг багасгах,
2/ ажлыг гүйцэтгэгчид түүнийг нь ойртуулах,
3/ боломжийн хувилбар болгоноос үйлдлийн хамгийн тохиромжтой дарааллыг үүсгэх.

Урсдаг шугамыг ашиглаж эхэлснээр хэдэн сая гэр бүл машин худалдан авах боломжтой боллоо.
Үүний үр дүнд бүртгэгдсэн машины тоо 1913 онд 944000 ширхэг байснаа 1915 онд 2.5 сая хүртэл өссөн бол 1925 он гэхэд 20 сая болтлоо өсчээ.

Генри Форд эдийн засагч байгаагүй боловч түүний үйлдвэрлэлийн тэргүүлэх стратеги нь өргөн хэрэглээний бараа таваарын үйлдвэрлэлд чухал үүрэг гүйцэтгэсэн байна. Ингэснээр Америкчуудын амьдралын түвшин хүртэл нэмэгджээ.

No comments:

Post a Comment