Wednesday, October 30, 2013

Нэгдсэн Герман улс байгуулагдсан түүхээс



1860-аад он гартал Германы ард түмэн хэдийгээр нэг хэлтэй, бусад олон зүйлийн талаар нийтлэг шинжтэй боловч том жижиг олон ванлигууд болон бутарсан байлаа.
Тэр үед Габсбургийн Австри олон зуун жилийн турш германы голлох гүрэн болж байжээ. Дараа нь Прусс гарч ирж, тэр хоёр улс Германд тэргүүн байр эзлэхийн төлөө өрсөлджээ.
Зууны дунд орчим үед зөвхөн Германд төдийгүй, нийт европын бодлогод он удтал давамгайлах нэг хүн Прусст бий болжээ.


Тэр бол юнкер, өөрөөр хэлбэл Пруссийн газрын өмчтөн Отто фон Бисмарк байлаа. Тэр Ватерлоогийн тулалдаан болсон жил буюу 1815 онд төрж, янз бүрийн ордны үед олон жил дипломат төлөөлөгчийн албан хаажээ.
1862 онд Пруссийн ерөнхий сайд болж нөлөө нь мэдэгдэхүйц ахижээ.
Тэр ерөнхий сайд болоод дөнгөж долоо хоносны дараа нэг хэлсэн үгэндээ: «Орчин үеийн том асуудлыг ихэвчлэн үг яриа, тогтоол шийдвэрээр биш, харин «жад сэлмийн» хүчээр л  шийдвэрлэх болно» хэмээн хэлж байжээ.

Monday, October 28, 2013

Хүн орхоодой




                                                                       "Эмийн гурван бүлгийг ялгаж сурах хэрэгтэй — амьдрал тэтгэгч, хамгаалагч, сэргээгч. Бидний дайснуудад дөрөв дэх бүлгийг орхие — сүйтгэгч чанар. Гол анхаарлаа амьдруулах чадварт хандуулцгаая, учир нь эдгээр төрлийн ургамал мэдрэлийн системд нөлөө үзүүлдэг...", - гэж эртний хятадын сургаальд бичсэн байдаг.

Амьдралыг тэтгэгч өвс ургамлыг уламжлалт хятадын анагаах ухаанд дээд зэргийн анагаах бодисод хамааруулдаг.

Тэдгээр ургамал нь бие организмын эрч хүчийг тэтгэж хамгаалалтыг нь сэлбэх, эрүүл мэндийг бэхжүүлж, урт наслах боломжийг олгож байдаг. Өвс ургамлын дундад анги нь эрч хүчний тэнцвэрийн алдагдлыг засч залруулан, харин доод шатных нь өвчинг хөөн зайлуулдаг.

Sunday, October 27, 2013

Токиогийн цамхаг




Японы газар нутаг дээр жилд дунджаар 1000 гаруй удаа газар хөдлөлт болдог байсан нь ХХ зууны дунд үе хүртэл өндөр барилга барихаас болгоомжлоход хүргэж байжээ. 

Иймээс тэр үеийн Япон улсын дүр төрх нь 1-2 давхар жижиг байшингууд тасралтгүй үргэлжлэх агаад 1-р давхарт нь голдуу дэлгүүр, мухлаг, агуулах, жижиг үйлдвэр завод хүртэл байрлан газарт наалдсан навтгар байшингуудаар дүүрсэн тун энгийн байдалтай байв. 
Мэдээж Токио мэтийн томхон хотуудын төв гудамжинд 4-5 давхар байшин үзэгдэнэ.

Ийнхүү газарт "наалдах" нь байнгын хүчтэй шуурга, газар хөдлөлттэй холбоотой байсан нь мэдээж. Мэйжигийн /1868-1912 он/ үед баригдсан ихэнх барилгууд /2-3 давхар/ нь байнгын газар хөдлөлтийг тэсэлгүй оршин суугчдаа дарж унадаг байв.