1860-аад он
гартал Германы ард түмэн хэдийгээр нэг хэлтэй, бусад олон зүйлийн талаар
нийтлэг шинжтэй боловч том жижиг олон ванлигууд болон бутарсан байлаа.
Тэр үед
Габсбургийн Австри олон зуун жилийн турш германы голлох гүрэн болж байжээ.
Дараа нь Прусс гарч ирж, тэр хоёр улс Германд тэргүүн байр эзлэхийн төлөө
өрсөлджээ.
Зууны дунд орчим
үед зөвхөн Германд төдийгүй, нийт европын бодлогод он удтал давамгайлах нэг хүн
Прусст бий болжээ.
Тэр
бол юнкер, өөрөөр хэлбэл Пруссийн газрын өмчтөн Отто фон Бисмарк байлаа. Тэр
Ватерлоогийн тулалдаан болсон жил буюу 1815 онд төрж, янз бүрийн ордны үед олон
жил дипломат төлөөлөгчийн албан хаажээ.
1862 онд Пруссийн
ерөнхий сайд болж нөлөө нь мэдэгдэхүйц ахижээ.
Тэр
ерөнхий сайд болоод дөнгөж долоо хоносны дараа нэг хэлсэн үгэндээ: «Орчин үеийн
том асуудлыг ихэвчлэн үг яриа, тогтоол шийдвэрээр биш, харин «жад сэлмийн»
хүчээр л шийдвэрлэх болно» хэмээн хэлж байжээ.
Бисмарк өнгөрсөн
хуучны үлдэгдэл боловч маш чадварлаг, шийдмэг хүн байсан учир өнөө үеийг
өөрийнхөө эрхшээлд хүчээр оруулж байжээ. Тэр орчин үеийн Герман улсыг байгуулж,
арван есдүгзэр зууны хоёрдугаар хагас дахь европын түүхийн явцыг тодорхойлж
байлаа.
Гүн ухаантан, эрдэмтдийн Герман
орон хойш орхигдож, дайн хийх бэлтгэл хүчээ улам бүр нэмэгдүүлэгч жад, сэлмийн
шинэ Герман улс Европ тивд ноёрхох болж байлаа.
Бисмаркийн
үеийн германы нэгэн нэрд гарсан хүн: «Бисмарк Германыг их улс болгоод
германчуудыг өчүүхэн амьтад болгож байна» гэж хэлжээ.
Европ хийгээд олон улсын
хзрэг явдалд Германыг их гүрэн болгон хувиргах гэсэн түүний бодлогыг германчууд
таалан үзсэн
учир үндэсний нэр хүнд өссөнийг харгалзан Бисмаркийн учруулж
байсан элдэв хавчилгыг тэд арга буюу эвлэрэн өнгөрөөхөд хүрч байлаа.
Бисмарк засгийн эрхэнд орохдоо хийх ёстой ажлаа нарийвчлан боловсруулсан тодорхой төлөвлөгөөтэй байжээ.
Тэр уг
төлөвлөгөөгөө хатуу баримтлан гайхам амжилт олж чадсан байна. Тэр Германыг, тэгэхдээ
Пруссээр дамжуулан Европт ноёрхох гүрэн болгон хувиргахыг хичээж байжээ. Тэр
үед Наполеон III-ын Францыг европын хамгийн хүчирхэг үндэстэн гэж үзэж байжээ.
Австри бас л
хүчтэй өрсөлдөгчийн нэг байлаа. Бисмарк бусад улс гүрэнтэй яаж харилцаа барьж
дараа нь тэднийг яаж ээлж дараалан аргалж байсныг нягтлан узэх нь хуучин дэг
барилын олон улсын бодлого ба дипломатын урлагийн сонирхол татах сургамж мөн.
Тэрбээр давын
өмнө Германыг тэргүүлэх гүрэн болгох асуудлыг эргэлт буцалтгүй шийдвэрлэх ажилд
орсон байлаа.
Прусс, Австрийн
хоорондын урьдын өрсөлдеөнийг
цааш үргэлжлүүлж болохгүй байжээ. Тэр асуудлыг Прусст ашигтай шийдвэрлэж,
хоёрдугаар хийлийн үүрэг гүйцэтгэх учиртайг нь Австричуудад сайтар ойлгуулах ёстой байжээ.
Тэдгээр засгийн
газар аль нэг хэмжээгээр хаант засаг байсан ба парламентын эрх мэдэл тэнд
хараахан бага байжээ.
Тийм учраас Бисмарк элдэв шуугиан дэгдээлгүй сэмхэн гэгч нь цэргийнхээ хүчийг зузаатгах ажилд орсон байна. Тэр үед III Наполеон Австрид довтолж, түүнд цохилт өгчээ.
Тийм учраас Бисмарк элдэв шуугиан дэгдээлгүй сэмхэн гэгч нь цэргийнхээ хүчийг зузаатгах ажилд орсон байна. Тэр үед III Наполеон Австрид довтолж, түүнд цохилт өгчээ.
Тэр ялагдал нь
Өмнөд Италиар явж аян дайн хийх боломжийг Гарибальдид олгож, улмаар Италид эрх
чөлөө олгосон байв. Австри нэгэнт сулран доройтсон болохоор энэ бүхэн нь
Бисмаркт тун таатай завшаан байлаа.
Оросын колони Польшид
үндэсний бослого гарах үеэр хэрэв шаардлага гарвал польшуудыг буудахад оролцох
болно гэж Бисмарк Оросын хаанд туслахаа амлажээ. Энэ бол жигшилтэй үг боловч
түүний зорилгод, тухайлбал ирээдүйд Европт байдал хүндэрвэл Оросын хааныг талдаа
байлгахад хэрэгтэй санал байв.
Дараа нь тэр
Австритай холбоо тогтоон Данийг цохиж, мөн дараахан нь Франц ба Италиас дэмжлэг
авна гэдгээ урьдчилан мэдэж аваад Австрийн эсрэг ханджээ.
Прусс 1866 онд
маш богино хугацаанд Австрийн армийг бут цохижээ. Тийнхүү Германы дотор
хэн толгойлох вэ гэдэг асуудал шийдэгдэж, тэр толгойлогч нь Прусс боллоо гэдэг нь тодорхой
болмогц Бисмарк гомдлыг нь намжаахын тулд Австричуудад их л найр тавин хандах болжээ.
Тэгж Пруссээр
толгойлуулсан Умард-германы холбоо байгуулагдах (түүний бүрэлдэхүүнд Австри
ороогүй байлаа) зам нээгджээ.
Бисмарк
холбооны канцлер (бундестагийн канцлер) болжээ. Өнөө үед зарим эрдэмтэн, улс
төрийн бодлоготон ба хуульчид холбоо байгуулах, үндсэн хуультай болох талаар
сар, жилээр үргэлжилсэн яриа, маргаан болж байхад Бисмарк Умард германы
холбооны шинэ үндсэн хуулийг тавхан цагийн дотор хэлж өгч бичүүлж байсныг
тэмдэглэлтэй.
Тэр үндсэн хууль
бага сага өөрчлөгдсөн боловч дэлхийн дайн дууссаны дараа 1918 онд бүгд
найрамдах улс байгуулагдах хүртэл тавин жилийн турш Германы үндсэн
хууль болон мөрдөгдсөөр байжээ.
Бисмарк тавьсан
том зорилтынхоо эхнийхийг нь биелүүлж чаджээ. Дараагийн алхамд нь Францыг
унагаж Европт зонхилох байр эзлэх ёстой байжээ. Бисмарк Германы нэгдлийг
хангаж, европын бусад гүрнүүдийн хардлагыг арилгахыг хичээн битүүхэн уг ажилд
бэлтгэжээ.
Урьд өөрт нь
ялагдаж байсан Австритай хүртэл огтхон ч хар буруу санаа өвөрлөхийг больсон мэт
маш эелдэгхэн харилцах болжээ.
Англи улс
түүхийнхээ бүх үеийн турш Францтай өрсөлдөж, Наполеон III-ын нэр алдар
хөөцөлдөгч санаархлыг маш их хажиглан сэжиглэдэг байлаа. Тийм учраас Францтай
яаж ч мөргөлдлөө гэсэн Бисмарк Английг өөртөө нааштай хандуулж чадах байжээ.
Тэрбээр дайнд бүх
талаар бэлтгэж аваад маш уран арга хэрэглэн 1870 онд Францын эзэн хаан
Наполеон III-ыг
өөрөөр нь Прусст дайн зарлуулжээ.
Пруссийн засгийн
газар гэм буруугүй мөртлөө Европт Францын түрэмгийллийн золиос болж байгаа мэт
харагдаж байлаа. Парист «Берлин рүү довтлоод! Берлин рүү довтлоод» гэсэн
дуу хоолой цуурайтаж, Наполеон III ч ялгуусан армиа дагуулан Берлин рүү дорхноо
явж орчихно гэж бодож байжээ.
Гэвч байдал огт
урвуугаар эргэжээ. Сайн сургуулилсан Бисмаркийн цэргийн машин Францын
зүүн-умард хил рүү дайран орж, Францын армийг хиар цохижээ.
Хэдэн долоо хоног
өнгөрмөгц эзэн хаан Наполеон III өөрөө армийнхаа хамт Седаны дэргэд
германчуудад олзлогджээ.
Францад тогтнон
байсан Хоёрдугаар Наполеоны эзэнт улс тийнхүү эцэс болсон ажгуу. Парист тэр
дорхноо бүгд найрамдах засаг тогтжээ.
Гуравдугаар Наполеоны унасан явдал
олон шалтгаантай холбоотой
боловч хамгийн гол нь залхаан цээрлүүлэх бодлого явуулж байснаасаа
болж, өөрийн орны ард түмний дотор маш их нэр хүндгүй болсон байжээ.
Аливаа нэг хаад,
засгийн газрууд хүнд байдалд орох үед хэрэглэж сурсан арга болох гадагш дайн
хийж ард түмнийхээ анхаарлыг түүнд хандуулах гэж Наполеон III оролдсон боловч
тэр нь эс бүтэж, дайн түүний нэр алдар хөөцөлдөгч занг эцэс болгожээ.
Парист «үндэсний батлан хамгаалах» засгийн газар байгуулагджээ. Тэр засгийн газар Прусст найрамдал байгуулах санал тавьсан боловч Бисмаркийн болзол даанч хүлцэхүйеэ бэрх доромжлол байсан тул хэрэг дээрээ арми гэж байхгүй болсон ч гэсэн францчууд дайныг үргэлжлүүлэхээр шийджээ.
Гэвч Германы Арми
Версаль хийгээд хотын эргэн тойрныг эзлэн авч Парисыг удтал бүслэн хаажээ.
Парис арга буюу бууж
өгч, Францын шинэ тогтсон бүгд
найрамдах улс ялагдсанаа хүлээн Бисмаркийн нэн хатуу болзлыг хүлээн авахад хүрчээ.
Найрамдлын болзол
ёсоор дайны асар их төлбөр төлөхөөс гадна хамгийн харамсалтай нь, хоёр зуу
гаруй жилийн турш Францын бүрэлдэхүүнд багтаж байсан Эльзас, Лотаринг хоёр
мужийг Германд нийлүүлэн өгсөн явдал байлаа.
Гэвч
Парисыг бүслэн хаасан үеэр Версальд шинэ эзэнт улс бий болж байжээ. 1870 оны
есдүгээр сард Наполеон III-ын Францын эзэнт улс эцэс болж, 1871 оны нэгдүгээр
сард Версалийн ордны Людовик ХIV-ийн үзэсгэлэнт Их танхимд Пруссийн вангаар
толгойлуулсан нэгдсэн Герман улсыг байгуулж, ванг эзэн хаан болгон
өргөмжилснийг зарлан тунхаглажээ.
Германы бүх хаад
ноёд тэнд цугларч шинэ эзэн хаан буюу кайзерийг хүндэтгэж байгаагаа илэрхийлэн
байлаа.
Тийнхүү Пруссийн
Гогенцоллеруудын угсааны ван эзэн хаантан болж, нэгдсэн Герман улс дэлхийн нэг
том гүрэн болон хувирсан ажээ.
Бисмарк
амьдралынхаа эцсийг хүртэл дипломат урлагаа хэвээр хадгалсан бөгөөд тэр үеийн
олон улсын бодлогод том том жүжгийг тогложээ.
Тэр бодлого нь
одоо ч байдаг хооронд нь хатган өдөөх, хууран мэхлэх, айлган сүрдүүлэх арга
ажиллагаа байжээ. Түүнийгээ маш нууцгай өнгөлөн далдалж явуулдаг байлаа.
Тийм бодлого
гэгээн цагаан наранд удаан үргэлжилж чадахгүй нь хэн бүхэнд илэрхий билээ.
Бисмарк францчууд
түүнээс өшөө авах бий гэж айн болгоомжлох учир Австри, Италитай холбоо
байгуулж, түүнийгээ Гурвын буюу гурвалсан холбоо хэмээн нэрлэжээ.
Тийнхүү хоёр тал
хоёул зэвсэглэж, харилцан өдөөн хатгаж, бие биеэ салахгүй мөрдөн ажих болжээ.
1888 онд залуухан
Вильгельм II германы эзэн хаан болжээ. Тэр өөрийгөө их эрх хүчтэй хүн гэж үзэх
учир төдхөн Бисмарктай зөрөлджээ.
Тийнхүү «төмөр
канцлер» насан дээр гарсан хойноо тушаалаасаа огцорч сэтгэл ихэд гонсгор
үлджээ. Сэтгэлийг нь тайтгаруулах гэж түүнд гүн цол хайрласан боловч Бисмарк
хаад эздэд гоморхон албан ажлаа орхин, эдлэн газартаа очиж суужээ.
Тэр өөрийнхөө нэг
анд нөхөрт: «Би хаад эздийг ихэд өргөмжлөн хүндлэх сэтгэл өвөрлөн албан ажил
хийж эхэлсэн юм. Надад хэдийгээр гунигтай ч гэсэн одоо миний тэр санаа улам бүр
арилсаар байна.
Би
нүцгэн гурван хааны нүүр үзлээ. Тэр болтол сэтгэлд тааламжтай биш!» хэмээн хэлж байжээ.
Өвгөн уур
хилэнтэйгээр хэдэн жилийг өнгөрөөгөөд 1898 онд наян гурван насандаа бие баржээ.
Бисмарк тушаалаас огцорч, улмаар нас барсан хойно ч гэсэн түүний нөлөө Германд
хэвээр, залгамжлагчид нь түүний үзэл санааг баримталсаар байжээ. Гэвч түүний
оронд гарч ирэгсэд Бисмаркийг бодвол багахан хүмүүс байжээ.
Ж.Неру:
Ертөнцийн түүхийг сөхөн үзвэл номноос
Илүү ихийг уншихыг хүсвэл энд дарж үзнэ үү
uneheer goy medeelel bn bayrlalaa
ReplyDeleteFrants hedii daind yalagdsan ch gsen ih gurnii statustai uldej chadsan
ReplyDelete