Tuesday, March 30, 2010

Далайн гүний судалгаа


Хүн далайд нэвтрэн орохдоо цэвэр практик зорилтыг тавьсан байна. Үүнд усан онгоцны доод хэсгийг засварлах, эсвэл боомтын усан доор байгаа байгууламжуудыг барьж, засварлах гэх мэт.

Зөвхөн олон жилийн дараа хүн эрдэм шинжилгээний зорилгоор далайн гүнд орох болсон юм.

Гэхдээ хүний эртнээс сэтгэлдээ тээж ирсэн мөрөөдөл нь ихээхэн хэмжээний хүндрэлтэй тулгарч байсан юм.
Юуны өмнө хүнийг усны асар их хүчтэй даралтаас хязгаарлах хэрэгтэй болно. 10 метр гүнд нэвтрэх бүрийд л даралт 1 атмосферээр нэмэгддэг.

Усанд дор шумбах анхны аппаратыг 1538 онд Испанийн Толедо хотноо бүтээж Тахо гол дээр туршиж үзсэн байна.

Monday, March 29, 2010

АФРИКИЙН ЖИЛ


1959 оны арван хоёрдугаар сард НҮБ-ын шийдвэрээр 1960 оныг Африкийн жил болгон тунхаглажээ. 1960 онд Бельгийн Конго, Английн томоохон колони орон байсан Нигери, мөн Сомали ч тусгаар тогтножээ.

Бүхэлдээ 1960 онд тусгаар тогтносон улсын статусыг Африкийн 17 орон олж авсан байна. 1961 онд Сьерра-Леоне, Танганьика, 1962 онд — Уганда, 1963 онд — Занзибар ба Кени, 1964 онд — Хойд Родези ба Ньясаленд, 1965 онд Гамби тусгаар улс болжээ.

Англичууд өөрсдийн нөлөөгөө эдгээр колони орнуудад хадгалан үлдэхийн тулд чадах бүхнээ хийж байлаа. Ихэнх чөлөөлөгдсөн нутаг дэвсгэр зөвхөн Холбоонд элсээд зогсохгүй өөрсдийн төрийн тэргүүнээр Английн хатан хаан II Елизаветаг тунхаглажээ.

Wednesday, March 17, 2010

"ТИТАНИКИЙН" СҮЙРЭЛ

Титаник хөлөг онгоц:
"Титаник "хөлөг онгоцны сүйрэл нь хүний суут ухааны гайхамшигт зуйлийн сүйрэл хэмээн түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн билээ.
Тухайн үеийн сонинд энэ хөлөг онгоц живэшгүй гэж бичиж байлаа.

Харин 1522 хүний хувь тавилангийн талаар мэдсэн хүн төрөлхтөн цочирдсон юм. Тэр үед 705 хүнийг л аварч чадсан байна.

Saturday, March 13, 2010

Хурдны галт тэрэг Шинкансен




-->Төмөр замын тээвэр бол Японы тээврийн сүлжээнд чухал байр эзэлдэг нэг гол төрөл юм. Эдүгээ зорчигч тээвэрлэдэг 20 гаруй мянган км замтай байгаа ажээ.
Японы төмөр замын сүлжээ, компанийг бүс нутгаар 6 хуваасан байдаг юм.
Түүнчлэн төмөр замыг"Шинкансэн" болон ердийн гэж хоёр ангилалд хуваадаг.
Шинкансэн" бол том хотуудын хооронд алсхан явдаг асар хурдан галт тэрэгний зам юм.

Thursday, March 11, 2010

Тунгусын солир


1908 оны зургадугаар сарын 30-ны өглөөний 7.15-д чулуут Тунгуска голын орчим яг юу болсон юм бол ? Одоо хир нь энд болсон үйл явдлыг тайлбарлах шинжлэх ухааны үндэслэлтэй бодит нотолгоо байхгүй байгаа юм.

Харин энэ *солирын* талаар олон хувилбар тайлбарууд байдаг.

Monday, March 8, 2010

Өмнөд туйлыг нээсэн нь /2-р хэсэг/



1909 оны намар Роберт Скоттын шинэ аялалын тухай албан ёсны мэдээлэл тархаж эхэлжээ. Тэрээр энэ аялалдаа ихээхэн чармайлт гарган бэлтгэж байлаа.
Түүний гол зорилго нь Их Британийн тугийг Өмнөд туйл дээр хатгах явдал байсан юм.

Дараачийн жилийн зургадугаар сард "Терра-Нова" хөлөг онгоцоор экспедиц замд гарлаа.

Харин хоёр сарын дараа Австралийн эрэг хүрсэн Скотт гэнэт цахилгаан утас хүлээн авлаа. Тэрхүү цахилгаан утсаа Амундсенээс авчээ.
Тэрээр Өмнөд туйлыг нээх өрсөлдөөнд ороход бэлэн гэдгээ мэдэгдсэн нь тэр юм. Гэхдээ юу болсон ' юм бол? Яагаад зөрүүд Норвеги эр Хойд туйлд хүрэхээс татгалзсан билээ?

Өмнөд туйлыг нээсэн нь





/Roal Amundsen-Өмнөд туйлд анх хүрсэн аялагч/
Роберт Скоттын тэргүүлсэн Английн туйлын булэг амь үрэгдсэнтэй холбогдуулан Норвегийн алдартай судлаач Руаль Амундсен 1913 онд мэдэгдэл хийжээ. "Түүнийг дахин амилуулахын тулд би өөрийн нэр хунд, бусад бүх зүйлээ золиослохсон. Түүнд эмгэнэлт зүйл тохиолдсон гэж бодохоор гавъяа минь хэрэггүй мэт болж байна ".
Тэр хүн яагаад тэгж хэлэх болсон юм бол ? Ямар үйл явдалтай холбоотой юм бол ? Өөр орны энэ хоёр хүнийг юу нэгтгэж байсан юм бол ?
Амундсен ба Скотт... Тэр хоёр хэзээ ч нэг бүлэг болон хамт явж байгаагүй.
Харин одоо "Амундсен-Скотт" гэдэг антарктикийн эрдэм шинжилгээний станц ажиллаж байдаг.

Saturday, March 6, 2010

ФОРДЫН УРСДАГ ШУГАМ


Генераторыг цуглуулахын тулд анх удаа урсдаг тогтолцоог Генри Форд 1913 оны дөрөвдүгээр сард ашиглажээ.

Энэ хүртэл нэг ажилчин нэг генераторыг угсрахад 20 минут зарцуулдаг байжээ.
Шинэ шугамын тусламжтай бүх үйл явцыг 29 хэсэгт хувааж, генераторын хэсэг бүрийг олон ажилчин зэрэг хийх агаад түүнийг нь урсаж байгаа шугамаар хүргэж өгнө.
Шинэ арга барилын тусламжтай генератор зангидах ажиллагааг 13 минут хүртэл бууруулж чадлаа.

Жилийн дараа үйлдвэрлэлийн үйл явцыг 84 операц болгон тасдсан бөгөөд нэг генераторыг угсрахад 5 минут зарцуулах болжээ.