Хүн далайд нэвтрэн орохдоо цэвэр практик зорилтыг тавьсан байна. Үүнд усан онгоцны доод хэсгийг засварлах, эсвэл боомтын усан доор байгаа байгууламжуудыг барьж, засварлах гэх мэт.
Зөвхөн олон жилийн дараа хүн эрдэм шинжилгээний зорилгоор далайн гүнд орох болсон юм.
Гэхдээ хүний эртнээс сэтгэлдээ тээж ирсэн мөрөөдөл нь ихээхэн хэмжээний хүндрэлтэй тулгарч байсан юм.
Юуны өмнө хүнийг усны асар их хүчтэй даралтаас хязгаарлах хэрэгтэй болно. 10 метр гүнд нэвтрэх бүрийд л даралт 1 атмосферээр нэмэгддэг.
Усанд дор шумбах анхны аппаратыг 1538 онд Испанийн Толедо хотноо бүтээж Тахо гол дээр туршиж үзсэн байна.
1660 онд Германы физикч И.Х.Штурм, 1717 онд Английн одон орон судлаач, геофизикч
Э.Галлей илүү төгөлдөр усанд шумбагч аппаратыг бүтээлээ. Галлейн шумбагч хэдийгээр модон байсан ч 20 метр хүртэлх гүнд орж агаарыг гаргах тусгай нүхээр хангагдсан юм.
1719 онд Москва орчмын тосгоны тариачин Ефим Никонов бие даасан усанд шумбагч төхөөрөмж санал болгосон бөгөөд түүнийгээ "нууц онгоц" хэмээн нэрийдлээ.
I Петр хааны тушаалаар ийм онгоцыг барьсан боловч туршиж үзэх явцад гэмтээсэн байна. Петр хааныг нас барсны дараа хөрөнгө гаргахаас засгийн газар татгалзсан учир тун удалгүй бүтээлийг мартжээ.
Хожимоо олон шинэ бүтээл бий болсон боловч зөвхөн XIX зууны сүүлчийн хагаст л усан дор ажиллаж болох техникийг бүтээж чадлаа.
1882 онд Орост анхны усанд шумбагчдын сургууль нээгдэн ажиллаж эхэлжээ. 1930 онд оросын усан шумбагчид 100-110 метрийн гүнд орж чаддаг болсон юм.
Харин одоо бол усан шумбах зориулалттай скафандр хүнд 200 метр хүртэл гүнд нэвтрэх боломжийг олгодог.
Их хүнд костюм нь аврах, засварын болон бусад ажил гүйцэтгэхэд зориулагдсан байдаг.
Тэнгис болон далайг судлаачдад хөнгөн шумбагч аппарат хэрэгтэй бөгөөд тэр нь хөдөлгөөнт чанарыг олгож өгөх ёстой юм.
Тиймээс л аквалангийг 40-өөд оны дундуур анх францын инженерүүд санаачлан бүтээсэн байна. Аквалангтай хүн 100 метр хүртэл усанд шумбаж чадна.
Гэхдээ хүнд ч бай, хөнгөн ч бай усан доорхи тусгай өмсгөл нь ихээхэн хэмжээний гүнд орох боломжийг олгодоггүй билээ.
Ийм зорилтыг шийдвэрлэхийн тулд олон орны инженерүүд усан доор ажиллах гидростат ба батисферийг бүтээсэн бөгөөд тэдгээрийг төмөр утсаар доош буулгана. Тэдний гол дутагдал гэвэл гэнэт огцом хөдлөх явдал бөгөөд ингэсэн тохиолдолд төмөр уяа тасрах аюултай байлаа.
ЗХУ-д анхны гидростатыг 1923 онд барьж, Хар тэнгис болон Финны хоолойд тусгай ажил гүйцэтгэж иржээ.
Эх орны дайны дараах жилүүдэд Зөвлөлтөд илүү боловсронгуй ГКС-6, "Хойд зүг-1" гэх мэтийн тоног төхөөрөмжийг барьж байгуулсан юм. Тэдний тусламжтай 600 метрийн гүнд орж байв. АНУ, Итали болон бусад орнуудад ч гидростатыг барьсан байна.
40-өөд онуудад усан доор явагч шинэ аппарат бий болсон ба түүнийг батискаф хэмээн нэрийдлээ. Энэ аппарат бие даан явж, усанд шумбаж, хөвөн гарч ирэх чадвартай юм.
Батискафт агшдаггүй шингэнтэй бөгөөд түүнд балласт бэхлэн, харин зузаан хана бүхий сферт хүн байрлах бүрэн боломжтой юм. Хөдөлгөөнийг тусгай сэнс болон цахилгаан хөдөлгүүр хангаж өгдөг байна.
Хөвөх чадварыг балластыг хаях болон бензинийг хаяснаар хангагддаг. Анхны батискафыг 1948 онд Швейцарийн эрдэмтэн Огюст Пикар бүтээж ФНРС-2 гэж нэрийдлээ.
О.Пикар эхлээд агаар мандлын стратосферийн үе давхаргад хүрэх гэж эхлээд өөрийн зохион бүтээсэн стратостатаар хөөрч байсан юм. Тэрээр 16370 м өндөрт гарч, дараа нь далайн гүнийг сонирхох болжээ.
1953 оны наймдугаар сард Ж. Гуо ба П.Вильм нар ФНРС-3 батискафаар 2100 метрийн гүнд орлоо.
Энэ дээд амжилт ердөө сар хагасын хугацаатай л тогтож чадсан юм.
1953 оны есдүгээр сарын сүүлээр О.Пикар ба түүний хүү Ж.Пикар нар "Триест" батискафаар Баруун Африкийн эрэг хавьд 3150 метрийн гүнд орлоо.
Гэхдээ 1954 оны хоёрдугаар сард Ж.Гуо ба П.Вильм нар мөн энэ хэсэгт 4050 метрийн гүн хүртэл буужээ. Ингэснээр тэд шинэ дээд амжилтыг тогтоосон юм.
1957 онд АНУ-ын судалгааны багийнхан "Триест" батискафыг 250 мянган доллараар худалдан авч, шинэчлэн тоноглоод 1959 онд усны гүнийг эзэмших шинэ амжилтуудыг тогтоож эхэлсэн байна.
1959 оны арван нэгдүгээр сарын 15-нд Марианы арлуудын орчим Номхон далайд "Триест" 5530 метрт хүрлээ.
Харин 1960 оны нэгдүгээр сарын 8-нд -7025 метрийг эзэмшин авсан юм. Эдгээр буулт бүрийд Жак Пикар оролцсон бөгөөд эхний тохиолдолд Андреас Рехнитцерийн хамт, харин удаах шумбалтанд Дон Уолштэй оролцсон юм.
1960 оны нэгдүгээр сарын 23 далайн гүнд хүний орсон хамгийн түүхт өдөр хэмээн нэрийдэж болох биз.
Жак Пикар ба Дон Уолш нар "Триест" батискафаар Номхон далайн Марианы хонхорт 10912 метрийн гүнд орлоо. "Триест" 30 минутын турш тэрхүү гүнд байсан юм. Хэдийгээр усны гүнд даралт маш их байдаг хэдий ч далайн гүнд амьд организм байдаг гэдгийг эрдэмтэд өөрийн нүдээр харсан байна.
Судлаачид усны хэм, цацраг идэвхт байдлыг судалж үзжээ.
ЗХУ, АНУ, Япон болон бусад орнуудад эрдэмтэд болон инженерүүд удирдлагатай усанд шумбагч аппарат бүтээх тал дээр ажиллаж байсан юм.
Ийм аппарат нь далайн судлалд хэрэгтэй бөгөөд мезоскаф гэж нэрлэгдсэн байна.
Одоогийн байдлаар жирийн усанд шумбагч онгоц хамгийн их өргөн далайцтай ашиглагдаж байдаг. Тэдний хамгийн эхнийх нь оросын "Северянка" бөгөөд 1958 онд Баренцын тэнгист судалгаа явуулсан байна.
АНУ-д 1960-аад оны үед хоёр хүний багтаамжтай "Камбарин" ба "Наутилетте" бяцхан завийг биологийн болон геологийн судалгаанд зориулан барьсан байна.
Мөн тийм багтаамж бүхий завийг "Элвин" хэмээн нэрийдсэн ба түүний шумбалт нь 1850 метр болжээ. Түүний тусламжтай Номхон далайн ёроолыг судалсан юм.
"Алюминаут" дөрвөн хүнийг багтаах хүчин чадал бүхий завь 4500 метрт хүрлээ. Японд 1968 онд дөрвөн хүний суудалтай эрдэм шинжилгээ судалгааны "Синкай" завийг бүтээлээ. Түүнийг далайг судлах, загас ан агнуур, 600 метрийн гүнд геологийн судалгаа хийхэд зориулсан юм.
Усанд шумбагч өөр аппарат болон хоёр хүчнийг багтаах "Дениза" шумбагч таваг болсон бөгөөд түүнийг Францад бүтээжээ.
Энэ аппарат нь хавтгай бүтэцтэй 2,85 метрийн диаметртэй өндөр 1,4 метр юм. Түүнийг хөлөг онгоцоор авч яваад шаардлагатай үед усанд шумбана. "Дениза" нь 300 метр хүртэл гүнд орж 3 далайн милийг даван туулах бүрэн чадвартай байлаа.
ЗХУ-д"Аргус"нэртэй усанд шумбагч аппарат тархсан бол"Пайсис XI" Канадад тархсан юм.
Энэ онгоц Байгаль нуурын гүнийг судалсан юм. Далайн ёроолыг судлах нь хүн төрөлхтөний хувьд чухал ач холбогдолтой зүйл бөгөөд ялангуяа амьд организм болон ёроолын геологийг судлахад ач холбогдолтой болсон юм.
Тэдгээр аппаратуудын тусламжтай далайн оптикийн, дуу авианы шинж чанарын талаар мэдээллийг цуглуулахад тус дөхөм болсон билээ.
Харин Марианы хотгорын хувьд гэвэл, зарим эрдэмтдийн үзэж байгаагаар зарим загас судлаачдын үзэж байгаагаар, халуун эх булаг байдаг учир түүний ёроолд түүхээс өмнөх үеийн ан амьтан оршин амьдрах бүрэн боломжтой гэнэ.
1918онд омар загас агнаж байсан хэсэг хүмүүс тунгалаг ягаан өнгийн 35 метрийн урт загас олж харсан байна. Энэ загас ихээхэн гүний уснаас гарч ирсэн нь тодорхой байлаа.
Марианы хотгорын судлагдаагүй гүнд түүхээс өмнөх үед хамааралтай Carcharadon megalodon акулын төрөл амьдардаг хэмээн эрдэмтэд үздэг.
Үлдсэн бага зэргийн ясан дээр тулгуурлан эрдэмтэд мегалодон загасны төрх байдлыг сэргээжээ. Энэ махчин загас 2-2,5 сая жилийн тэртээ амьдарч байсан ба маш том биетэй байлаа: түүний урт 24 метр, 100 тонн биеийн жинтэй, харин 10 сантиметр урт шүдтэй ам нь 1,2-аас 2 Метрийн урттай байсан юм.
Ингээд харахаар мегалодон машиныг өлхөөн залгичих чадвартай бололтой.
Номхон далайн ёроолыг судалж байсан эрдэмтэд маш сайн хадгалагдан үлдсэн мегалодоны шүдийг олжээ.
Ийм шүдний нас нь 24 мянган жил байсан бол өөр нэг олдворын нас 11 мянган жил байлаа. Тэгээд үзэхээр бүх мегалодон амь үрэгдээгүй нь тодорхой.
Марианы хотгорын орчим гүнд орох үед "Хайфиш" эрдэм шинжилгээний аппарат 7 км гүнд байхдаа гэнэт дээш хөвөхөөс татгалзжээ. Ямар шалтгаантай болохыг мэдэх гэсэн хүмүүс хэт ягаан туяа бүхий камер асаалаа.
Тэдний харсан зүйл эхлээд хий юм нийлээд үзээд байна уу даа гэмээр байлаа. Түүхийн өмнөх үеийн үлэг гүрвээтэй төстэй нэгэн амьтан батискафын эх биенд шүдээ зоочихсон түүнийг мэрэх гэж оролдож байлаа... Гэнэт ухаан орсон хүмүүс "цахилгаан их бууг" ажилд оруулсан юм.
Хүчтэй хүчдэлд цохиулсан амьтан аймшигт амаараа зуухаа больж түнэр харанхуйд далдран хөвж алга болсон байна...
Марианы хотгорт Америкийн хүн тээгээгүй батискафын шумбалт ч шуугиан дэгдээлээ. Хүчирхэг прожектор, камер болон асар их мэдрэмж бүхий төхөөрөмжүүдээр тоноглогдсон батискаф төмөр утасны тусламжтай далайн гүн рүү орж эхэллээ.
Ёроолд хүрсэн батискаж хэдэн цагийн турш онцын зүйл харуулахгүй байлаа.
Гэтэл гэнэт экран дээр хачирхалтай том амьтны бие харагдаж эхэлжээ. Үүнээс болж түргэн хугацаанд батискафыг дээш гаргахад зарим эд анги нь нухагдсан байлаа.
"News scientist " сэтгүүлд 2004онд Номхон далайн ёроолд гарч байдаг их сонин авианы талаар бичжээ.
Түүнийг Америкийн Sosus тандалтын системээр мэдэрч авсан байна. Энэ аппаратыг "хүйтэн дайны " үед бүтээсэн бөгөөд голдуу зөвлөлтийн усанд шумбагч онгоцыг тагнах зорилготой байлаа.
Мэдрэмж бүхий гидрофоны бичлэгийг судалсан мэргэжилтнүүд төрөл бүрийн ан амьтны авианы зэрэгцээ ямар нэгэн хүчирхэг авиаг ч мэдэрсэн юм. Тэр авиаг ёроолд амьдрах ямар нэгэн аварга биет амьтан гаргаж байсан бололтой.
Энэ авиаг 1977 онд анх тодруулсан бөгөөд хэдэн зуун километрийн цаана бие биендээ авиа дамжуулдаг халимынхаас ч илүү хүчирхэг байсан гэнэ.
Нэмэлт мэдээллийг доорх холбоосоор орж үзээрэй...
http://en.wikipedia.org/wiki/Bathyscaphe_Trieste

No comments:
Post a Comment