-->Төмөр замын тээвэр бол Японы тээврийн сүлжээнд чухал байр эзэлдэг нэг гол төрөл юм. Эдүгээ зорчигч тээвэрлэдэг 20 гаруй мянган км замтай байгаа ажээ.
Японы төмөр замын сүлжээ, компанийг бүс нутгаар 6 хуваасан байдаг юм.
Түүнчлэн төмөр замыг"Шинкансэн" болон ердийн гэж хоёр ангилалд хуваадаг.
Шинкансэн" бол том хотуудын хооронд алсхан явдаг асар хурдан галт тэрэгний зам юм.
Эдүгээ энэхүү "Шинкансэн" төмөр замын 3 төрлийн хурдан цахилгаан тэрэг явж байгаа бөгөөд "Хикари" гэх цахилгаан тэрэг бол цагт 237 орчим км-ын хурдтай, "Нозоми" гэдэг цахилгаан тэрэг нь 1 цагт 260 шахам км хурдалдаг байна.
Жишээ нь Токио-Осака хоёрын хоорондох 552 км зайнд замдаа том хотод зогсох хугацааг оруулаад "Хикари" гэдэг цахилгаан галт тэрэг 2 цаг 57 минут, "Нозоми" цахилгаан тэрэг 2 цаг 30 минут явдаг юм.
Ийм хурдан цахилгаан тэрэг томоохон хотод зогсохдоо 1 минут болоод л хөдөлдөг, тэр хугацааанд буух хүмүүс нь буугаад, суух нь сууж амьжина. Энэ бол гайхалтай сайн зохион байгуулалт, журам байгааг харуулж буй хэрэг л дээ.
Үүнд нөлөөтэй нэг чухал зүйл бол төмөр замын буудлын тавцан дээр төддүгээр вагоны хаалга чухам энд таарч зогсоно, онгойно гэдгийг тоогоор тэмдэглэсэн байдаг тул зорчигч хүмүүс өөрсдийн суух вагоны дугаарыг бичсэн тэмдэгтэй газарт урьдаар ирчихээд зогсож байдаг тул галт тэрэг ирэхээр вагоноо эрж ийш тийш гүйлдэх шаардлагагүй, тэгж цаг алдахгүй учир 1 минутад бууж, сууж амждаг байна.
Хурдан цахилгаан тэрэг нь үнэхээр тохилог, үйлчилгээ сайтай байдаг юм. Шинкансэн" төмөр замаар зорчигчдын тоо жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа ажээ. 1996 онд 281 сая хүн зорчсон нь 1980 оныхоос дахин нэмэгджээ.
Ердийн төмөр замыг дотор нь бас том хотын экспресс буухиа төмөр зам, орон нутгийн зорчигчдын төмөр зам гэж ангилдаг байна.
/Анхны Шинкансен галт тэрэг 1964 он/
Энэхvv галт тэрэг нь анх 1964 онд үүсэн бий болсон бөгөөд тухайн үедээ цагт 210 км хурдалж чаддаг байсан бол орчин vед 300 км/цаг хурдалдаг болтлоо хөгжжээ.
Зохион бvтээгчид нь хуучин Японы Үндэсний Арми, Агаарын Цэрэг болон Тэнгисийн Цэргийн инженерүүд юм.
Тэд дайны дараа өөрсдийн мэдлэг чадвараа энх тайвны үйлсэд зориулахаар шийдэн, улмаар зохион бүтээсэн энэхүү тээврийн хэрэгсэл нь Япон орон, Японы ард түмний амьдралын хэв маягийг үндсээр нь өөрчилсөн билээ.
Энэ галт тэрэг нь онгоцны загвараас үүсэлтэй бөгөөд онгоцны технологийг төмөр замд нэвтрүүлж, онгоцны хошууны хэлбэрийг дуурайлган хийсэн байдлаараа бусад галт тэрэгнүүдээс онцлогтой.
Шинкансен зохион бүтээх төсөл нь нийт 19 жил шаардагдсан нvсэр том ажил байсан бөгөөд зохион бvтээгчид нь одоо 90 нас гарсан хөгшчvvд байдаг юм.
No comments:
Post a Comment