Monday, March 8, 2010

Өмнөд туйлыг нээсэн нь





/Roal Amundsen-Өмнөд туйлд анх хүрсэн аялагч/
Роберт Скоттын тэргүүлсэн Английн туйлын булэг амь үрэгдсэнтэй холбогдуулан Норвегийн алдартай судлаач Руаль Амундсен 1913 онд мэдэгдэл хийжээ. "Түүнийг дахин амилуулахын тулд би өөрийн нэр хунд, бусад бүх зүйлээ золиослохсон. Түүнд эмгэнэлт зүйл тохиолдсон гэж бодохоор гавъяа минь хэрэггүй мэт болж байна ".
Тэр хүн яагаад тэгж хэлэх болсон юм бол ? Ямар үйл явдалтай холбоотой юм бол ? Өөр орны энэ хоёр хүнийг юу нэгтгэж байсан юм бол ?
Амундсен ба Скотт... Тэр хоёр хэзээ ч нэг бүлэг болон хамт явж байгаагүй.
Харин одоо "Амундсен-Скотт" гэдэг антарктикийн эрдэм шинжилгээний станц ажиллаж байдаг.

/Amundsen-Scott station/


Туйлыг судлаач энэ хоёр хүний нэрэнд Амундсены гавъяа, Скоттын эмгэнэл оршино...
1887 онд арван таван настай бяцхан Норвеги хүү Руаль Амундсен гэгч өөрийнхөө өмнөд туйлын судлаач болно гэж тодорхой зорилго тавьсан юм.
Харин энэ үед арван есөн настай Роберт Скотт Английн усан цэргийн нэгэн онгоц дээр алба хашиж байсан бөгөөд хатуу ширүүн туйлын газруудын талаар бодож ч үзээгүй байлаа.

Гэхдээ нэг зүйл хамгийн их сонирхол татдаг: Ухаалаг, эрч хүчтэй Скотыг Хааны газар зүйн нийгэмлэгийн нарийн бичгийн дарга Клементс Маркхэм анхаарчээ.

/Robert Falcon Scott/


Хөлөг онгоц дээрх сургалтын албаны дарга дээр айлчилж очихдоо тэрээр Антарктид гэгч үл мэдэгдэх тивийн талаар ихээхэн бодолд автсан байлаа. Тэгээд тэр бодлоо залуу Скоттой хуваалцжээ...
Скот ч тэр, Маркхэм ч тэр богино хэмжээний тэрхүү уулзалт ямар их нөлөө үзүүлэхийг хоёулаа таагаагүй биз.
"Бельжика" хөлөг онгоц" дээрх Бельгийн олон улсын антарктидийн экспедицийн бүрэлдэхүүнд 1897 онд Амундсен багтаж чадсан юм.
Тэр хөлөг онгоцоор соронзон туйлын бүсийг судлах ёстой байсан боловч хөлгийн дарга нь туршлага муутай хүн байжээ. Үүнээс болж хөлөг Антарктидын ойр хавьд мөсөнд хашигдаж тэндээ арван гурван сарыг өнгөрүүлжээ. Экспедицийн ихэнх гишүүд үйл явдал ийнхүү өрнөнө гэж огтхон ч төсөөлөөгүй байлаа.
Нэг усан цэрэг нас барж, хоёр нь галзуурч, бусад нь цинга өвчин тусч үхэхэд тун ойрхон ирлээ.

Энд хамгийн сөрөг нөлөө үзүүлсэн зүйл бол далайн хав болон оцон шувууны шинэхэн мах идэж болохгүй гэсэн хөлгийн даргын тушаал байсан юм.
Зөвхөн нас барахын даван дээр тэрээр 25 настай Амундсенд удирдлагын эрхийг шилжүүлжээ. Эрх мэдлийг гартаа оруулсан Руаль тогоочид тэр даруйдаа далайн хаваар хоол төхөөрөхийг тушаажээ.
Ингээд үүний үр дүнд хүмүүс эхний долоо хоногтоо багтаан эрүүл болж өвөлжих боломжийг хангасан юм. Антарктикийн мөсөн дунд өвөлжих болсон анхны сорил нь Амундсены хувьд том шалгуур болон хувирсан бөгөөд дараачийн экспедицид чухал үүрэг гүйцэтгэжээ.
1899 онд гэртээ эргэж ирмэгцээ Амундсен холын замд гарах хөлөг онгоцны ахмадын шалгалт өгч өөрийн гэсэн экспедицийг бэлтгэх ажилдаа орсон байна.
Үүний өмнө хэний ч хийж чадаагүй зүйлийг хийхээр тэрээр бодож боловсруулсан бөгөөд Атлантын болон Номхон далайн хойд талын замаар буюу Канадын Арктикийн архипелагаар туулах шийдвэрийг гаргасан юм.

Эрдэм шинжилгээний зөвшөөрлийг авахын тулд Руаль туйлын бүст газрын соронзонг судлах зорилготой хэмээн зарласан байна,
Норвеги дэх хамгийн алдартай судлаач Фритьоф Нансены дэмжлэгийг хүлээсэн Амундсен шаардлагатай мэдлэгийг авахаар Гамбургийн обсерватори руу явжээ. Сургалтаа дуусгаад 1900 онд "Йоа" хэмээх онгоц худалдан авсан бөгөөд түүнтэйгээ анхны экспедицид гарахаар шийдлээ...
Харин энэ үед Роберт Скотт юухийжбайваа ? Олон далайн офицеруудын нэгэн адил тэрээр албан тушаал ахиж байлаа.
1889 онд Скотт дэслэгч болж, хоёр жилийн дараа мин-торпедын сургуульд элсэн суралцах болсон байна.
1893 онд сургуулиа төгсмөгцөө Газрын дундад тэнгист алба хашиж, дараа нь ар гэрийн гачигдлаар гэртээ эргэж ирсэн юм.

Тэр үед Скотт зөвхөн онгоц хэрхэн жолоодох зэргийг мэдээд зогсохгүй лоцман болон мин хэрхэн тавьдаг зэргийг ч хүртэл сайн мэдсэн байлаа.
Түүнээс гадна геодезийн багаж зэвсгийг эзэмшиж, газар нутгийн зургийг авч, цахилгаан болон соронзон орон зайн талаар мэдлэг хуримтлуулсан юм.
1896 онд түүнийг Ла-маншид байрлах эскадрын офицерээр томиллоо.
Яг энэ үед Скотт хоёр дахь удаагаа К.Маркхэмтэй тааралдсан бөгөөд тэрээр Хааны газар зүйн нийгэмлэгийн тэргүүн болсон бөгөөд засгийн газраас Антарктид руу экспедиц илгээхийг байнга хүсэх болжээ.
Ярилцаж байх үедээ Скотт аажмаар энэ үзлийг нь хуваалцаж эхэлсэн бөгөөд түүнээс хойш дахин хэзээ ч тэр үзлээс татгалзаагүй юм.
Гэхдээ бүтэн гурван жил өнгөрсний дараа л Скотт чухал шийдвэрийг гаргасан байна. Маркхэмийн дэмжлэгтэй тэрээр Дэлхийн өмнөд хэсэг рүү экспедиц удирдан явах хүсэлтэй байгаа тухай өргөдөл бичлээ.
Төрөл бүрийн саад тотгорыг хэдэн сарын турш туулсаны дараа 1900 оны зургадугаар сард хоёр цэргийн ахмад Роберт Скотт Үндэсний антарктикийн экспедицийг тэргүүлэх эрх олж авлаа.
Ингээд XIX болон XX зууны зааг дээр ирээдүйн том өрсөлдөөний гол баатрууд бие даасан экспедицийг зохион байгуулахад нэгэн зэрэг бэлэн болсон байлаа.
Гэхдээ Амундсен Хойд зүг рүү явах гэж байсан бол Скотт Өмнөд туйлыг байлдан дагуулах хүсэлтэй байсан юм. 1901 онд Амундсен Хойд Атлантик руу өөрийн хөлөг онгоцоор туршилтын аян зохион байгуулсан бол Скотт Антарктид руу явлаа.
"Дисковери" хөлгөөр явж байгаа Скоттын экспедиц мөсөн тивийн эрэг дээр 1902 оны эхээр очсон юм. Усан онгоцыг өвөлжилтөнд бэлтгэж Росс булангийн хавьд байрлуулжээ.


Тэр өвөлжилт нь амжилттай болж 1902 оны арван нэгдүгээр сард цэргийн далайчин Эрнст Шеклтон болон эрдэмтэн Эдуард Уилсоны хамт өмнө зүгийг барин явлаа. Тэрээр сэтгэлдээ Өмнөд туйл хүрэх хүслийг агуулж байсан юм.
Гэхдээ хачирхалтай нь нохой хөлөглөн явах гэж байгаа хирнээ урьдчилан хэрхэн арчилж, хөлөглөж явах талаар өчүүхэн ч болтугай мэдлэг хуримтлуулаагүй билээ.
Антарктидын нөхцөлд нохой тийм ч чухал тээврийн хэрэгсэл биш гэж Англичууд бодож байсантай энэ бүхэн холбоотой болов у.у.
Үүний бас нэгэн гэрч байдаг. Скоттын бүлгийн өмнө хүнсний зүйл базаасан туслах бүлэг явахдаа өөрсдийн гараар ачаа бүхий чарга чирч явах бөгөөд түүн дээр "Нохой бидэнд хэрэггүй" гэсэн бичиг байлаа.
Харин 1902 оны арван нэгдүгээр сарын 2-нд Скотт нөхдийн хамт араас нь явахдаа нохой хэрхэн хурдалж байгааг хараад ихэд гайхаж байсан гэдэг.
Гэвч тун удалгүй анхны түргэн байдлаа нохой алдаж эхэлжээ. Хэргийн учир хүнд зам болон гүн цасан доорх довнууд биш байлаа. Ноход амархан эцэж цуцаж эхэлсэний гол буруу нь чанар муутай хоол тэжээл байсан юм.
Нохдын тусламжийг гүйцэт авч чадахгүй байсан экспедиц тун удаан урагшилж байсан билээ. Тэгээд зогсохгүй байнга шуурга дэгдэж, аялагчид майхан босгон хүлээхэд хүрнэ.
Ямар ч үүлгүй цэнгэг өдөр хэт цагаан гадаргуун дээр нарны гэрэл ойж хүмүүсийн нүдийг бараг сохлох шахна.
Хэдийгээр ийм байдалд явж байсан ч Скоттын бүлэг 17 дахь өргөрөгийн 82 хэм хүртэл явж чаджээ. Тэнд хэзээ ч хүний хөл хүрч байгаагүй юм.
Энд анхны хүмүүс эргэх шийдвэр гаргажээ. Тэгээд ч энэ шийдвэр цагаа олсон бөгөөд тун удалгүй ноход ар араасаа цуван үхэж эхлсэн байлаа.
Хамгийн сул доройг нь хороогоод үлдсэн нохдод өгнө. Ингээд тун удалгүй хүмүүс өөрсдөө чаргаа чирэхэд хүрчээ. Тун тааламжгүй цаг уурын байдалд асар их биеийн ажил хийж байгаа хүмүүсийг хүч тамир амархан дуусах нь гарцаагүй.

Скотт болон Уилсон нар хоёулаа чаргаа чирч, Шеклтон цинганд нэрвэгдсэн учир арай л хийж араас нь гэлдрэнэ. Гурван сарын дараа 1903 оны хоёрдугаар сарын эхээр "Дисковери" хөлөг дээр гурвуулаа эргэж ирсэн байна.

Тун удалгүй өвчинд нэрвэгдсэн Шеклтоныг бараг хүчээр гэр рүү нь буцаасан бол, бусад хүмүүс хоёр дахь өвөлжилтөндөө бэлтгэлээ. Эхний нэгэн адил тэр нь амжилттай болж өнгөрсөн юм.
1903 оны хавар Скоттын хоёр бүлэг аялалд гарсан явдал нь мөн л амжилттай дуусчээ. Хэрхэн аялсан тухайгаа бичихдээ уулархаг болон мөсөн туйлын оронд хэрхэн явсан талаар нарийн бичсэн юм.

Үл мэдэгдэх нутаг дэвсгэрийг судлахад хүмүүс хэрхэн тэмцэж байсныг зөвхөн үлдсэн тэмдэглэлээр нь гадарлаж болох биз.

"Вебер нь бидний зовлон биш. Тэр салхи нь биднийг хэдэн хэсэг болгон тасдах шахна. Хамар болон хацар холируутаж, хагарч байна. Уруул ч хагарсан бөгөөд ихэд барзгар болжээ. Бидний хуруу ч аймшигтай байна.
Эвансын хурууны хумсны хоёр талд нь шарх үүссэн ба тэр нь их гүнзгий харагдаж байна" хэмээн Скотт бичиж байлаа.

Хамгийн их аюултай зүйл бол мөсний ан цав юм. Тэдний нэгэнд нь Скотт өөрийн хамт явсан хүний хамт унажээ. Гүн ангал руу унахад зөвхөн чарга саад болсон учир тэд хавцлын ирмэгээс тээглэн амьд үлдсэн юм.
Газар зүйн хувьд Өмнөд туйл нь өндөр уулархаг хэсэгт байрлаж түүнийг эзэмшихэд ихээхэн цаг хугацаа шаардлагатай юм байна гэдгийг 1901-1904 оны хооронд Английн экспедиц тогтоосон байна.
Тиймээс л эсэн мэнд Англидаа эргэж ирмэгцээ Роберт Скотт экспедицийн амжилтын талаарх мэдээллийг нийтлэхэд бэлтгээд зогсохгүй, Өмнөд туйлыг дахин зорих төлөвлөгөө боловсруулж эхэлжээ.

Харин Амундсен энэ үеэр яасан билээ? Тэрээр Скоттын өрсөлдөгч нь байж чадсан уу?
Чадаагүй, яагаад гэвэл Норвеги эр Хойд туйлын мэдэлд орчихсон байлаа. 1903-1906 оны хооронд Баруун Хойд мөсөн замыг туулах өөрийнхөө гол хүслийг биелүүлж чадсан юм. Үүний тулд тэрээр гурван ч удаа өвөлжихөд хүрсэн байна.
Олон жил дасгал сургуулилт хийсэн явдал энд асар их хэрэг болсон нь ойлгомжтой. Канадын Арктикийн архипелагт гурав дахь удаагаа өвөлжиж эхэлсэн тэр агшинд Амундсен Цельсийн 50 хэмийн хүйтэнд ганцаараа цанаар явж хэрхэн амжилтанд хүрсэн тухайгаа дэлхий дахинаа дуулгаж байлаа.

Тэрээр хүн ам суурьшсан тосгон хүртэл 700 км замыг туулсан бөгөөд ингэхдээ 2750 м өндөр уулан дээр авирчээ. Цахилгаан утас илгээсний дараа тэрээр хэсэг хугацаанд амарч байгаад мөнөөх замаараа эргэн явлаа.

1906 ба 1907 онуудад Амундсен Европ болон Америкээр аялан лекц уншихад цаг заваа зарцууллаа.
Гэртээ эргэж ирээд өр зээлээ төлмөгцөө цуцашгүй Норвеги эр шинэ төлөвлөгөө боловсруулж эхэлсэн байна. Энэ удаа тэрээр Хойд туйлыг эзэмшихээр шийдсэн юм.

Өмнөд туйл руу дахиад явах төлөвлөгөөг Скотт боловсруулж байх тэр уед түүний хамт явж байсан Эрнст Шеклтон эх орондоо эрт эргэж ирсэндээ гоморхон саяхан дарга нь байсан хүнээс түрүүлэхээр шийджээ. Шеклтоны эрч хүч нь маш их байж хэд хэдэн лекц уншиж, экспедицийн талаархи өгүүллийг сонинд нийтлүүлсэн юм.

Тун удалгүй амжилт иржээ...
Шеклтон дээдсийн хүрээнд ихэд алдартай болж байх тэр агшинд Скоттын экспедиц хүнд хүчир аянаа үргэлжлүүлсэн хэвээр байлаа. Гэтэл Шеклтон ямар ч үндэслэлгүйгээр "Антарктидыг эзэмшигч" гэх алдар нэрийг өөртөө авсан юм.
Мэдээж хэрэг алдар нэр гэгчийг хүн бүр даахгүй. Шеклтон ч энэ замаас хазайж чадсангүй.

Антарктидын шинэ экспедицийг тэрээр даргалах болсон явдал нь Скоттын хувьд тун санаандгүй хэрэг болон хувирчээ.
Бэлтгэлээ базаасан Шеклтон 1908 оны аравдугаар сарын сүүлээр гурван хамтрагчийн хамтаар Өмнөд туйлыг зорилоо.

Энд 10 манжуур морьд, машин, ердөө есхөн нохой авч явсаныг энд тэмдэглэх хэрэгтэй.
Антарктидад машин ямар ч хэрэггүй зүйл юм гэдэг нь анхны туршилтаас харагдсан бөгөөд дугуй нь цасанд шигдэнэ. Хожим манжуурийн оодой морьд ч Антарктидын нөхцөлд хэрэггүй зүйл юм гэдэг нь тодорхой болжээ.
Оодой морьд ихээхэн хэмжээний тэжээл шаардах бөгөөд нохойтой харьцуулахад үхсэн амьтны махаа идэж чадахгүй.
Түүнээс гадна хөдөгөөний үеэр тэд ихээхэн хөлөрч, харин зогсоход даарч эхлэнэ.
Тиймээс 84-р параллель хүрэхэд бүх оодой морьд үхэж үрэгдсэн байна. Өндөр уул өөд авирах хамгийн хүнд давааны үеэр Шеклтон болон түүний хамтран зүтгэгчид чаргаа өөрсдөө хөлөглөхөөс өөр аргагүйд хүрчээ. Тэд маш их хүч гарган урагшлах бөгөөд секунд бүрт мөсний ангал руу унах аюултай тулгарч байлаа.
Тун удалгүй бүх хүндрэл дээр хоёр хоног үргэлжилсэн цасан шуурга нэмэгдэж салхины хүч заримдаа цагт 130-140 км-рт хүрч байсан гэдэг.
Салхи намжимагц бүлэгт эргэх замд зарцуулах хүнс л үлдсэн байлаа. Өмнөд уртрагийн 88 хэм 23-д хүрсэн хагас өлсгөлөн, хөлдөж үхэх аюулд унасан аялагчид 1909 оны нэгдүгээр сарын 9-нд эргэх замдаа орж туйл хүртэл ердөө 180 км үлдээсэн юм.


үргэлжлэл бий...

No comments:

Post a Comment