Sunday, March 31, 2013

Гейзер

Үелэг байдлаар оргилж байдаг халуун булгийг гейзер гэдэг.
 
Исландын Strokkur гейзер
Гейзер (geyser) гэдэг нь оргилох, булгилах гэсэн утгатай исланд үг юм. Энэ өвөрмөц халуун булаг нь галт уулшлын мужид магмын голомт гүехэн газар онцгой геотермийн болон гидрогеологийн нөхцөлд үүсдэг.

Saturday, March 30, 2013

Озоны давхаргын цоорхой



ХХ зууны эцэс гэхэд хүн төрөлхтний өмнө хэд хэдэн тулгамдсан асуудал урган гарч ирсний нэг нь озоны цоорхой буюу озоны давхаргын сийрэгжилт юм. Үүнээс үүдэн амьд организмд нэн аюултай нарны хэт ягаан цацраг дэлхийн гадаргад шууд тусахад хүрэх юм.

Эрдэмтэд энэ асуудлыг олж тогтоон дэлхий нийтийн анхаарлыг хандуулж чадсан. Дэлхийн улс орнуудын төр засгийн удирдагчид ч асуудлыг шийдвэрлэх арга хэмжээг авч, озоны цоорхойг өнөөдөр гэхэд тодорхой хэмжээгээр хязгаарлаж чадсан байна.

Friday, March 29, 2013

Цаг агаарын урьдчилсан мэдээг хэрхэн гаргадаг вэ?



Цаг агаарын нөхцөл байдал хүний амьдралын хэв маяг, үйл ажиллагаанд нөлөөлдөг. Тиймээс цаг агаар ямар байхыг урьдчилан мэдэх нь тустай. Орчин үеийн цаг агаарын урьдчилсан мэдээг дэлхий даяар ижил цагт явуулж буй агаар мандлын хэдэн сая ажиглалт, хэмжилтийг нэг дор цуглуулан, тооцож гаргадаг.

Wednesday, March 27, 2013

Цаг агаарын мэдээ



Олон хүний хувьд өдөр бүрийн цаг агаарын мэдээнээс маргааш өдөр нь хэр дулаахан байх, бороотой юу үгүй юу, нартай юу эсвэл бүрэнхий  эсэхийг нь голчлон сонирхоод бусдыг нь хайхралгүй орхичихдог биз дээ.
Тэгвэл цаг агаарын мэдээний үг өгүүлбэр бүр цаанаа маш олон мэдээллийг агуулж байдаг юм байна шүү.

Номхон далайн дайн



Номхон далайд хагас зуун жилийн өмнө болсон дайнаас юуг нь санаж, юуг нь мартвал зохистой вэ? Хөшөө, оршуулгын газрууд, цэргийн жагсаалууд нь өнгөрснийг сануулсан дурсуулсан зүйлүүд юмаа. Тэр дайны үеийг мөрөөдөгсөд болон тэр үеийн тамыг туулан өнгөрүүлсэн, амьд гарсан хүмүүсийн хувьд Батаан, Коррегидор, Айво-Жима, Сайпан, Перл-Харбор, Окинава, Хирошима, Нагасаки, Лейте, Лусон, Уэйкийн арал, Гуадалканал гэсэн нэр толгойноос салахгүй.

Sunday, March 24, 2013

Japanese Economic Miracle





Хэрвээ Японы үндэсний нийт бүтээгдэхүүн (ҮНБ) 1952 онд Франц эсвэл Их Британийн ҮНБ-ний дөнгөж 1/3-тай тэнцэж байсан бол 1970-аад оны сүүлч гэхэд Японы ҮНБ-нь Франц, Их Британийн ҮНБ-ийг нийлүүлсэнээс их болсон төдийгүй АНУ-ын ҮНБ-ний тал хувиас илүү болж нэмэгджээ:
Японы эдийн засаг 1950-иас 1973 оны хооронд жилд дунджаар 10,5 хувиар өсөж байсан нь дэлхийн аж үйлдвэржсэн аль ч орноос хол давсан үзүүлэлт болно.
Энэ бүхэн нь "Японы эдийн засгийн гайхамшиг" Japanese Economic Miracle) гэдгийн тухай ярихад хүргэсэн нь ойлгомжтой.

Saturday, March 23, 2013

Strange maps

Элдэв тайлбар сэлт илүүц гэж бодлоо...

Самурайн харакири


Харакири гэдэг үг Хара-гэдэс, киру-хүүлэх гэсэн 2 үгний үндэснээс бүрдэнэ.

Европт гэдэс, хэвлийг доод зэрэглэлийн бохир, бузар гэж үздэг бол Япончуудын хувьд зүрх гэсэн үгний ойролцоо утгаар ойлгодог ажээ.
Япончуудын ойлголтоор бол хүний оюун ухаан гэдсэндээ оршдог гэж үздэг бөгөөд японоор том гэдэстэй хүн гэдэг нь их өгөөмөр ухаантай гэсэнтэй дүйдэг байна.

Ингэхлээр гэдсээ хүүлэх гэдэг нь сэтгэлээ нээх гэсэнтэй утга нэг агаад эртний япончууд амыг худалч, гарыг бузар нүгэлтэн хэмээн үзэж хэвлийгээ хэзээ ч хуурч мэхлэхгүй үнэнч эрхтэнд тооцож иржээ.
 Хүний хүйсний дор амьдралын цэг оршдог гэж буддизмийн номонд үздэг, тэгээд ч Харакирийг үйлдэхэд тэрхүү цэгийг заавал дайруулах ёстой гэнэ. Ийнхүү гэдсээ хүүлэх нь дотоод сэтгэл мөн чанараа нээж байгаа юм.

Friday, March 22, 2013

Уур амьсгалын өөрчлөлт




Уур амьсгалын өөрчлөлтийг судалдаг ухаан бол эртний уур амьсгал судлал (палеоклиматологи) юм.

Биднийг хүрээлэн буй орчин байнгын өөрчлөлт хөгжилтөнд оршдог болохоор энэ орчны нэг хүчин зүйл болох уур амьсгал бас л өөрчлөгдөж байдаг билээ.
Учир нь уур амьсгал бол газарзүйн бүрхэвчийн нэг хэсэг болох тропосферийн шинж юм. /Тропосфер гэдэг нь агаар мандлын доод хэсэгт 8-18 км хүртэлх зузаан үе давхаргыг хэлэх ба энэ давхаргад цаг агаарын бүхий л үзэгдлүүд явагддаг байна./

Thursday, March 21, 2013

Үүл манан

Үүл хэрхэн үүсдэг вэ?
 
Усны уур өтгөрөх ба мөстөх явцад орсноос болж агаарт үүл үүснэ. Үүл нь агаар дахь усны уур конденсацид орсны үр дүнд үүссэн усан дусал ба мөсөн талстын хуримтлал юм.

Saturday, March 9, 2013

Далайн урсгал






Та бүхний зарим их далайг харж байсан байх. Далайн тэр их ус давалгаалах хөдөлгөөнд орохоос гадна дотроо гол адил урсаж байдаг гэвэл итгэхэд бэрх сонсогдож байна уу.
Тэгвэл *далайн гол* гэж байдаг юм байна. Түүнийг нь далайн урсгал гэж нэрлэх бөгөөд салхи, хүндийн хүчний үйлчлэл, түрэлт үүсгэх хүчний улмаас далайн гадарга дээр урсгал үүсдэг юм байна.