Исландын Strokkur гейзер
Гейзер (geyser) гэдэг нь оргилох, булгилах гэсэн утгатай исланд үг юм. Энэ өвөрмөц халуун булаг нь галт уулшлын мужид магмын голомт гүехэн газар онцгой геотермийн болон гидрогеологийн нөхцөлд үүсдэг.
Гейзер нь газрын гүнээс гадарга руу гарсан сувагтай бөгөөд эргэн тойрных нь хүйтэн ус нэвчин аажмаар түүнийг дүүргэнэ.
Доороос нь халуун ус өргөгдөн, хажуугаас нь хүйтэн ус нэвчих замаар гейзерийн суваг дүүрэх үед гадарга дээрх усны температур буцлах цэгээс арай бага 97,2 - 99,8 хэм хүрч хална.
Суваг усаар бүрэн дүүрсний дараа гадаргын ус нь гадагш хальж, дороос нь халуун ус нэмэгдэх замаар усны бүх масс буцлах температур хүртлээ хална.
Дээд үе нь буцалж уур болоход усны дээд давхаргад даралт эрс багасч асар их хүчээр цацагдан гардаг. /Ус уур болохдоо эзэлхүүнээ 1675 дахин тэлдэг/
Үүнийг гейзерийн оргилох үе гэдэг. Ийнхүү оргилолт болсоны дараа сувгийн дээд хэсэг хоосрон дахин усаар дүүрэх хүртэл гейзер оргилдоггүй байна.
Ихэнх гейзерийн оргилох үе нь аажим холдож байдаг.
Жишээ нь Камчаткийн Их гейзер 1941 онд 2 цаг 52 минутын зайтай оргилж байсан бол 1951 онд 3 цаг 10 минутын зайтай оргилдог болжээ.
Исландын Их гейзер 1810 онд 6 цагт нэг удаа, 1860 онд 4-5 өдөрт нэг, 1907 онд 20 хоногт нэг удаа оргилдог байсан бол одоо бол оргилох нь бүр ч ховор болжээ.
Гейзерийн ийнхүү оргилох үе нь гүний халсан ус ба ул хөрсний хүйтэн усны харьцаанаас хамаарна.
/Дэлхий дээрх гейзерийн тархалтын зураг/
Гейзер олноор орших газрууд нь Камчатка, Япон, Йеллостоуны үндэсний парк, Номхон далайн эрэг орчимд их байдаг. Исландад 30, Йеллостоунд 200, Камчаткад 100 гаруй гейзер байдаг ажээ.
Norris-Geyser-Basin-at-Sunset-Yellowstone-National-Park
No comments:
Post a Comment