Олон хүний хувьд өдөр бүрийн цаг агаарын мэдээнээс маргааш өдөр нь хэр дулаахан байх, бороотой юу үгүй юу, нартай юу эсвэл бүрэнхий эсэхийг нь голчлон сонирхоод бусдыг нь хайхралгүй орхичихдог биз дээ.
Тэгвэл цаг агаарын мэдээний үг өгүүлбэр бүр цаанаа маш олон мэдээллийг агуулж байдаг юм байна шүү.
Цаг агаарын мэдээг хэдийд радио, телевизээр сонсож болох вэ?
Монгол Улсын засгийн газраас 2000 оны 2 сарын 19-д тогтоол гаргаж цаг уурын мэдээг радио телевизээр доорхи цагаас тогтмол мэдээлж байхаар шийдвэрлэжээ.
Радиогоор өглөө бүр 6.40, 9.10 цагт тэр өдрийн 15.10, 17.10, 19.10, 21.30 цагт ойрын 2 хоногийн мэдээг, 2-3 өдрийн 15.10 цагт сар улирлын урьдчилсан мэдээг зарладаг.
Телевизээр 19.10, 21.30, 22.50 цагт ойрын 5 хоногийн, сарын 23-30 өдрийн 21.30 цагт сар, улирлын урьдчилсан мэдээг тус тус мэдээлж байх болно.
Радиогоор зарлаж буй цаг агаарын урьдчилсан мэдээнд тухайн орон нутгийн шөнийн хамгийн ба өдрийн хамгийн их температурыг заана.
Цаг агаарын мэдээний нэр томъёо
Өдөр болгон цаг агаарын мэдээнд үүлшил, тунадас, салхины зүг чиг, хурд, дулаан, хүйтний хэмжээг заадаг
Үүлшил:
Тэнгэрийг үүл битүү бүрхсэн байвал 10 балл, үүл тэнгэрийн 10 хувийн нэгтэй тэнцэх хувийг бүрхсэн байвал 1 балл үүлтэй гэж ойлгоно.
Үүлшлийн байдал гол төлөв солигдмол гэж хэлдэг.Энэ нь 4-8 баллын үүлшилтэй байна гэсэн үг юм.
Мөн үүлэрхэг, цэлмэг, бүрхэг, цэлмэлттэй үүлэрхэг гэх зэргээр үүлшлийн байдлыг тодорхойлдог.
Хур тунадас:
Хур тунадасны хэмжээг ялимгүй, бага зэрэг гэх мэтийн хэллэгээр илэрхийлнэ.
Цас бороо холилдон орох / хайлмагтсан/ цас орох бол нойтон цастай гэнэ.
Ялимгүй хур тунадас гэдэг нь хагас хоногт 0.2 мм мм-с бага цас 0.3 мм-с бага бороо орох тохиолдолд хэрэглэнэ.
1-Змм бороо 0.1-1 мм хүртэл цас орохоор бол бага зэргийн 4-8 мм бороо 2-Змм цас орох бол цас бороо мэтээр зарлана. Үүнээс их хувь хэмжээний тунадас унах тохиолдолд их бороо/цас/ орно гэж урьдчилан мэдээлдэг. Харин хагас хоногт ЗОмм-с их бороо 10 мм их цас орохоор бол урьдчилан сэрэмжлүүлнэ.
Салхи:
Салхины чигийг үлээж байгаа зүгийн зовхисоор баруунаас, баруун хойноос гэхчлэн мэдээлэх боловч мэдээг үйлчлэх хугацаа салхины чиглэл олон удаа өөрчлөгдөх хурд 7-12м/с хэтрэхгүй бол чиглэл тогтворгүй гэнэ.
Салхины зонхилох чиглэл хоногийн туршид гурван зовхисоос илүү өөрчлөгдөхөөр бол салхи эргэж хэмээх нэр томъёо хэрэглэнэ.
Салхины хурдыг зөөлөн 3-8 м/с, 4-9 м/с гэх мэтээр 4м/с -ийн заагтай хэлдэг. Шороон ба цасан шуургатай тохилдолд эрч хүчийг тусгайлан заана. Зөөлөн цасан шуургатай гэдэг нь 12 м/с -ээс бага ба салхитай байх нь 3 цагаас богино хугацаагаар үргэлжилж 2 км цаанах юм харагдах гэсэн үг юм.
Температур:
Агаарын хамгийн бага температур гол төлөв үүрээр, хамгийн их температур үд дундаас хойнох ажиглагддаг.
Агаарын температур хоног хооронд 10°С ихээр өөрчлөгдөх бол хүйтний эрч чангарна. Эсвэл эрс дулаарна гэсэн нэр томъёо хэрэглэгдэнэ.
Цочир хүйтэрнэ гэдэг нь агаарын хамгийн бага температур 0°С-ээс дээш тогтвортой дулаан байснаа үе үе 0°С-ээс доош бууж хүйтрэх тохиолдолыг хэлж буй хэрэг.
Цаг агаарын эрс өөрчлөлтийн мэдээлэл:
Цаг агаарын байдал эрс өөрчлөгдөх улмаар ард иргэдийн амьдрал ахуй хэвийн үйл ажиллагаанд таагүй нөлөөлөх цаашилбал улс орны эдийн засаг, нийгэмд хохирол учруулахаар нөхцөл бүрдэхээр бол ус цаг уурын хүрээлэнгээс энэ тухай тусгайлан зарлана.
1. Цаг агаарын байдал ихээхэн гол усны түвшин нэмэгдэх их цас бороо орохоор бол ард иргэдийн анхааралд, хөдөөгийн иргэд тээвэрчдийн анхааралд гэсэн анхааруулагатайгаар 5-7 хоногийн дотор монгол орны аль бүс нутгаар тэнгэр муудах гэж байгааг зарлана.
2. Ард иргэдийн амьдрал улс орны эдийн засгийн тодорхой салбарын хэвийн үйл ажиллагаанд ноцтой саатал бэрхшээл учруулж болзошгүй ус цаг уурын үзэгдлийг аюултай үзэгдэл гэх ба ийм үзэгдэл үүсгэх нөхцөл бүрдэхээр бол цаг уурын аюултай үзэгдэлээс урьдчилан сэрэмжүүлэх мэдээ гэж анхааруулан "Цэнхэр залаа" хөгжимийн эгшигтэй радио телевизээр зарлуулна.
Хар ухаанаар бол энэ нь урд /2000 оны 7 сар хүртэл/ харанга дохиотой урьдчилан сэргийлэх мэдээ зарлуулж байсан тийм нөхцөл юм.
Жишээлбэл: Энд дараахи нөхцөл хамрагдана:
- 3 цаг хүртэл хугацаагаар салхины хурд 16м/с-ээс давах,
- 3 цагаас дээш хугацаагаар 12м/с-ээс их хурдтай салхитай цасан шуурга шуурах,
- 16 м/сек -ээс их хурдтай салхитай үед шороон шуурга 3 цагаас дээш үргэлжлэх,
- 3 цагийн дотор ЗОмм-ээс их бороо, 5мм их цас /нойтон цас/ орох,
- хонь хяргах үеэр хүйтэн бороо /цаг агаарын температур 11°С сэрүүн, салхины хурд 6 м/с -ээс 1 үед/ хагас хоногоос илүү хугацаагаар үргэлжилж орох,
- таримал ургамал цухуйснаас хойш хөрсөн дээр 0°С доош орж хүйтрэх гол мөрний ус үерийн түвшиндээ хүрэх /энэ нь гол бүрт өөр, /
- бэлчээрийн цас хайлж мөсөн хальс үүсэх, эсвэл бороо орсоны дараа эрс хүйтрэн бэлчээр мөстөөд 7 хоногоос доош хугацаагаар хадгалагдах,
- хот суурин газрын замд халтиргаа гулгаа үүсэх,
- дараалсан 2 хоногийн дотор хоногийн дундаж эсвэл хамгийн их бага температур 20°С илүү зуурах,
- ургамал ургалтын хугацаанд халуун салхи тавих, их халуун их хүйтэн болох зэрэг орно.
3 . Харин цаг агаарын аюултай үзэгдлийг эрч хүч нэмэгдэн улс орны эдийн засагт ноцтой хохирол учруулах ард иргэдийн амь нас хохироход хүрэх арга хэмжээний үзэгдлийг ус цаг агаарын гамшигт үзэгдэл гэж нэрлэх ба түүнээс урьдчилан сэргийлэх мэдээг цаг агаарын гамшигт үзэгдэлээс урьдчилан сэргийлэх мэдээ гэсэн анхааруулагатай харанга дохиотойгоор радио телевизээр нийтэд зарлана.
Ус цаг уурын гамшигт үзэгдэл гэдэгт:
салхины хурд 28м/с-ээс давах
- 6 цагаас дээш хугацаагаар 16 м/с-ээс дээш салхитай цасан шуурга шуурах,
- Хагас хоногоос бага хугацаанд 50 мм дээш их бороо, 10 мм дээш их цас орох 1 цагаас богино хугацаанд 30 мм их аадар бороо орох,
- тариалангийн бүсэд 10мм буюу /1см -ээс их голчтой мөндөр орох,
- 5мм их хүйтэн бороо агаарын температур 8°С сэрүүн, салхины хурд 6 м/с-ээс их, 12 цагаас удаан үргэлжлэн орох,
- таримал ургамлын ургалтын хугацаанд хөрсний гадарга дээр 5°С -доош хүйтрэх,
- гол мөрний эргээсээ халих, хүн ам шигүү суурьшсан газарт уруйн үер болох зэргийг ойлгоно.
Мэдээллийн эх сурвалж: "Өдрийн сонин " 2001 оны 3 сарын 23. № 68 "
No comments:
Post a Comment