Хэрвээ Японы үндэсний нийт
бүтээгдэхүүн (ҮНБ) 1952 онд Франц эсвэл Их Британийн ҮНБ-ний дөнгөж 1/3-тай
тэнцэж байсан бол 1970-аад оны сүүлч гэхэд Японы ҮНБ-нь Франц, Их Британийн
ҮНБ-ийг нийлүүлсэнээс их болсон төдийгүй АНУ-ын ҮНБ-ний тал хувиас илүү болж
нэмэгджээ:
Японы эдийн засаг 1950-иас 1973 оны
хооронд жилд дунджаар 10,5 хувиар өсөж байсан нь дэлхийн аж үйлдвэржсэн аль ч
орноос хол давсан үзүүлэлт болно.
Энэ бүхэн нь "Японы эдийн засгийн гайхамшиг" Japanese Economic Miracle) гэдгийн тухай ярихад хүргэсэн нь ойлгомжтой.
Энэ бүхэн нь "Японы эдийн засгийн гайхамшиг" Japanese Economic Miracle) гэдгийн тухай ярихад хүргэсэн нь ойлгомжтой.
Японы эдийн засагч Ичимура Шиничи Японы эдийн засгийн өсөлтийг бүрдүүлсэн 10
хүчин зүйлийг дараахь байдлаар тодорхойлжээ.
1. Хөрөнгө хуримтлалын өндөр түвшин
2. Хувийн хадгаламжийн өндөр түвшин
3. Боловсролтой ажил хэрэгч ажиллах хүчин
4. Өндөр үр ашигтай газар тариалангийн үйлдвэрлэл
5. Гадаадын өндөр технологийг нэвтрүүлж, өөрийн болгох чадвар
6. Сайн зохион байгуулалттай менежмент болон хөдөлмөрийн харьцаа
7. Санхүү, мөнгөний цэгцтэй бодлого
8. Засгийн газраас хэрэгжүүлсэн аж үйлдвэрийн бодлого
9. Банкны секторын зүгээс хувийн хэвшлийг идэвхтэй тэтгэж дэмжсэн нь
10. Улс төрийн тогтвортой байдал

Эдгээр 10 хүчин зүйлс тус тусдаа бус, нэгдмэл нэгэн цогц байдлаар үйлчилж байж
л Японы эдийн засгийн өсөлтийг хангасан нь тодорхой.
Иймээс Японы эдийн засагт төрийн үүрэг роль ямар байв, төрөөс хэрэгжүүлсэн төлөвлөлт, аж үйлдвэрийн бодлого чухам яаж хэрэгжив гэдэг нь бидний анхаарлыг гойд татаж байгаа юм.
"Аж үйлдвэрийн бодлого" гэдэг нь Өрнөдийн эдийн засагт тэр болгон ойшоодоггүй, харин Японы эдийн засагт их ач холбогдолтой нэр томъёо болно.
Энэхүү бодлогыг хэрэгжүүлснээр эдийн засгийн хөгжлийн тухайн шатанд дотоодын аж үйлдвэрийг хамгаалж, стратегийн ач холбогдолтой аж үйлдвэрийн салбаруудыг хөгжүүлэх зорилтыг шийдвэрлэдэг байна.
Японы аж үйлдвэрийн бодлого нь макро түвшинд аж үйлдвэрийн газрын үр ашгийг дээшлүүлэх багц бодлогыг илэрхийлдэг.

Тухайлбал, аж үйлдвэрийн бүтцийн бодлого нь нэг талаас нийт эдийн засагт газар
тариалан, уул уурхай, боловсруулах үйлдвэр болон үйлчилгээний салбар тус бүрийн
эзлэх харьцааг зохистой барих, нөгөө талаас боловсруулах салбар дотроо хөнгөн
болон хүнд үйлдвэрийн харьцаа, биеийн хөдөлмөр илүү шингэсэн эсвэл оюуны хөдөлмөр
илүү шингэсэн үйлдвэрийн хоорондын харьцааг зохицуулах үүрэгтэй ажээ.
Аж үйлдвэрийн бодлогыг хэрэгжүүлэх арга хэрэгсэл хөгжлийн шат бүрд өөр өөрийн
онцлогтой байдаг байна.
Тухайлбал, Японы эдийн засгийн өндөр хурдацтай хөгжлийн үед аж үйлдвэрийн
бодлогыг хэрэгжүүлсэн арга хэлбэрийг хоёр хувааж үзэж болох юм.
Зарим дотоодын аж үйлдвэрийн салбарыг хамгаалахын тулд ялгавартай тариф хэрэглэх,
үндэсний зарим бүтээгдэхүүнээс авах татварыг хөнгөлөх, өрсөлдөх бүтээгдэхүүн
орж ирэх импортыг хязгаарлах, гадаад валютын нөөцийг хяналтандаа авах зэрэг
аргыг хэрэглэжээ.
Стратегийн чанартай зарим салбарыг хөхүүлэн дэмжихийн тулд
хүү багатай удаан хугацааны зээллэг олгох, татаас өгөх, импортын татвараас
чөлөөлөх, гаднаас тоног төхөөрөмж оруулах лиценз олгох зэрэг янз бүрийн аргыг
хослуулан ашигласан байна.
Японы аж үйлдвэрийн бодлого эхний шатанд буюу дайнд сүйдсэн Японы эдийн засгийг
сэргээн босгох шатанд, мөн хүнд болон химийн аж үйлдвэрийг түлхүү хөгжүүлэх
нь 1950-иад оны шатанд тус тус туйлын үр ашигтай үйлчилснийг хэлэх
хэрэгтэй.
Хэрвээ 1950-иад оны эхний хагаст Японы экспортын 30 орчим хувийг нийлэг утас ба
нэхмэл эдлэл, зөвхөн 14 хувийг машин техник эзэлж байсан бол 1960-аад оны эхний
хагас гэхэд экспортын 39 хувийг машин техник, 26 хувийг металл 6а металл
бүтээгдэхүүн, зөвхөн 8-хан хувийг нийлэг утас ба нэхмэл эдлэл эзлэх болж
өөрчлөгджээ.
Японы аж үйлдвэрийн бодлого
Эхний шат буюу 1946-1952 он
Японы аж үйлдвэрийн бодлого
Эхний шат буюу 1946-1952 он
Дэлхийн II дайнд ялагдаж дайны хөлд нэрвэгдэж сүйдсэн Японы хувьд хүнсний
зүйлийн хомсдол, эрчим хүчний тасалдал, цаасан мөнгөний ханшны бууралт хамгийн
ноцтой асуудлууд байлаа.
Хүнсний гол бүтээгдэхүүн цагаан будааны үйлдвэрлэл дайны өмнөх 1935 онд 8 сая 620 мян. тонн, 1939 онд 10 сая 350 мян. тоннд хүрч байсан бол 1945 онд 5 сая 870 мян. болж буурчээ.
Түүнчлэн эрчим хүчний гол эх үүсвэр болох нүүрсний үйлдвэрлэл дайны жилүүдэд 53-55 сая тоннд хүрч байсан бол 1946 онд 20 сая 380 мян. тонн болтлоо хорогджээ.
Ган үйлдвэрлэлийн хувьд ч мөн огцом бууралттай байлаа.

Дайны дараахь Японы эдийн засгийг хэт өндөр инфляц буюу мөнгөний ханшны асар
түргэн бууралт тамирдуулж байлаа.
Хэрвээ 1945 оны 8 дугаар сарын үнийн түвшинг 100 хувь гэж үзвэл мөн оны 9
дугаар сард 346,8 хувь, 12 дугаар сард 584,9 хувь, дараа 1946 оны 3 дугаар сар
гэхэд 1184,5 хувь болж үнийн өсөлт гүйцэгдэхгүй болж байв.
Инфляцийн үндсэн шалтгаан нь дайнд эвдэрч сүйдсэн үйлдвэрлэл бараг бүрэн
зогссонтой нь холбоотой.
Түүнчлэн дайны дараахь Японы засгийн газар дайны жилүүдэд асар ихээр өссөн
цэргийн зардлыг нөхөхийн тулд дайны үеийн засгийн газраас тавьсан өр зээл,
иргэний үйлдвэрлэлийг цэргийн болгосны нөхвөр зардал зэргийг богино хугацаанд
бүрэн төлж дуусгахаар их хэмжээний мөнгийг гэнэт эргэлтэнд оруулсан нь
инфляцийг маш хүчтэй хөөрөгдөж өгчээ.
Засгийн газар зөвхөн 1945 оны 8 дугаар сарын 15-наас 9 дүгээр сарыг дуустал нэг
сар хагасын хооронд иймэрхүү өр төлбөрт 14тэрбум 295 сая иен төлсөн байна.
Энэ нь 1945 оны нийт жилийн урьдчилсан төсвийн 60 хувьтай тэнцэх мөнгө байсныг бодоход хангалттай.
Энэ нь 1945 оны нийт жилийн урьдчилсан төсвийн 60 хувьтай тэнцэх мөнгө байсныг бодоход хангалттай.
Үүнээс гадна мөнгөний ханшны бууралтыг түргэтгэсэн хоёр хүчин зүйл байлаа.
Нэг нь бараа таваарын үнэ өсөж хүмүүс хар захаас юм авахын тулд банкинд хадгалуулсан мөнгөө ихээр буцаан авах болсон, нөгөө нь хөдөлж байгаа хэдэн үйлдвэрээ зогсоочихгүй, хүмүүсийг ажилгүй цалингүй болгочихгүйн тулд банкнаас үйлдвэрийн газруудад зээллэгийг их хэмжээгээр олгох болсонтой холбоотой.

Засгийн
газар 1946 оны 2 дугаар сард мөнгөний реформ хийхээс өөр аргагүйд хүрчээ.
Банкинд
байгаа бүх төрлийн хадгаламжийг олгохыг зогсоон битүүмжилж, гүйлгээнд байгаа
хуучин мөнгийг хүчингүй болгож, нэг шинэ иенийг хуучинтай харьцах харьцаагаар тэгэхдээ нэг хүнд 100 иенээс илүүгүй сольж өгөх шийд гарсан байна.
Ийм эрс шийдвэртэй аргаар инфляцийг түр хязгаарласан боловч 1949
он хүртэл үнийн өсөлт, мөнгөний ханш бууралт үргэлжилсээр байв.
Японы засгийн газар болон тэр үед Японд байсан Америкийн цэргийн захиргаа
хоёрын хооронд мөнгөний бодлогын асуудлаар санал зөрөөтэй байв.
Америкийн захиргаа инфляцийг тогтоон барихын тулд бүх төрлийн өр төлбөр, ялангуяа дайны үед тавьсан өр төлбөрийг төлөхөө зогсоохыг Японы засгийн газраас хүчтэй шаардаж байв.
Америкийн захиргаа инфляцийг тогтоон барихын тулд бүх төрлийн өр төлбөр, ялангуяа дайны үед тавьсан өр төлбөрийг төлөхөө зогсоохыг Японы засгийн газраас хүчтэй шаардаж байв.
Гэвч 1946 оны 5 дугаар сараас 1947 оны 5 дугаар сар хүртэл засгийн эрхэнд
байсан Ёшида-гийн засгийн газар, түүний Сангийн сайд Ишибаши нар үйлдвэрлэлийг
зогсоочихгүй байхын тулд бүхий л хэрэгцээтэй төлбөрийг төлөх, зээллэг татаасыг
олгохын төлөө шаргуу тэмцэж байв.
Засгийн газар инфляц, хүнсний хомсдол, нүүрсний гачигдал зэрэг тулгамдсан асуудлыг
шуурхай шийдвэрлэхийн тулд 1946 оны 8 дугаар сард Эдийн засгийг тогтворжуулах
Товчоог байгуулжээ.
1946 оны намар банкны зээллэг татаасыг зогсоосонтой холбогдуулан Японы эдийн засаг сүйрлийн ирмэгт тулжээ.
1946 оны намар банкны зээллэг татаасыг зогсоосонтой холбогдуулан Японы эдийн засаг сүйрлийн ирмэгт тулжээ.
Японы хэсэг эдийн засагчид хэрвээ байдал энэ чигээрээ үргэлжилбэл байгаа нөөцөө
шавхаж дуусаад 1947 оны З дугаар сар гэхэд үйлдвэрлэл бүрмөсөн зогсоно гэсэн
түгшүүр зарлав.
Ерөнхий сайд Ёшида хүнд байдлаас гарах арга замыг олох үүрэгтэй өөрийн шилдэг
хүмүүсээс бүрдсэн багийг байгуулав.
Энэхүү "нүүрсний хороо" нэр авсан баг нь "бүх нөөцөө
төвлөрүүлсэн үйлдвэрлэл" хийх замаар хямралаас гарах саналыг дэвшүүлэв.
Ерөнхий сайд энэ саналыг хүлээн авч 1947 оны 1 дүгээр сард Сангийн сайд
Ишибаши-г Эдийн засгийг тогтворжуулах Товчооны даргаар томилов.
"Төвлөрүүлсэн үйлдвэрлэл" хийх арга зам нь байгаа бүхий л санхүүгийн нөөц бололцоогоо стратегийн шинж чанартай цөөн хэдэн салбарт төвлөрүүлнэ гэсэн үг болно. Ингэхдээ уг арга хүн амын хэрэглээ болон инфляцид сөргөөр нөлөөлнө гэдгийг тэдгээр эдийн засагчид сайн мэдэж байсан. Эхний ээлжинд нүүрсний үйлдвэрлэлийг онцгой анхаарлын үйлдвэрлэл гэж тооцжээ.
1946 онд 22,8 сая тонн нүүрс үйлдвэрлэсэн тооцоог үндэслэн 1947 онд 30 сая тонн үйлдвэрлэх зорилт тавьжээ.

1947 оны 1 дүгээр сард байгуулагдсан Сэргээн босголтыг санхүүжүүлэх банкинд
нүүрсний үйлдвэрлэлийг эхний ээлжинд зээл татаасаар дэмжих үүргийг засгийн
газраас өгчээ.
Түүнчлэн нүүрсний үйлдвэрлэл нь маш их хэмжээгээр ган хэрэглэдэг, гангийн
үйлдвэрлэл эргээд нүүрснээс их хамааралтай учир хоёрдахь ач холбогдолтойд
гангийн үйлдвэрлэлийг оруулж тооцжээ.
Үүний дараа хүнсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд чухал үүрэгтэй бордооны
үйлдвэрлэл орж байв.
1947 оны 5 дугаар сар гэхэд Эдийн засгийг тотворжуулах Товчоо нь анх 5 тасаг,
316 хүнтэй байсан бол 10 тасаг, 2000 орчим хүнтэй болж өргөжжээ.
Уг товчооноос хэрэгжүүлсэн бас нэг томоохон үйл ажиллагаа бол Парламентээр
батлуулсан хуулийн дагуу засгийн газрын корпорацуудыг олноор байгуулан, тэднээр
дамжуулан үйлдвэрлэгчдээс бараа таваарыг өндөр үнэтэй худалдан авч түүнийгээ хэрэглэгчдэд
хямд үнэтэй зарж байв.
Энэхүү үнийн зөрүүг улсын ерөнхий төсвөөс гаргаж нөхөж өгч байжээ. 1946-1949
оны хооронд улсын төсвийн зарлагын бараг 20-30 хувь нь үйлдвэрлэгчдийг дэмжих
нэг ёсны татаасад зарцуулагдаж байжээ.
Ийнхүү стратегийн шинж чанартай үйлдвэрлэлийг бүхий л талаар тэтгэн дэмжих
явдал нь тодорхой үр дүнд хүрснийг хэлэх хэрэгтэй.
Хэрвээ нүүрсний үйлдвэрлэл 1947 онд 29,3 сая тоннд хүрч нэмэгдсэн бол, дараагийн 1948 онд 34,7 сая тонн болж өсчээ.
Эдийн засгийг тогтворжуулах Товчооноос 1947 оны 7 долоодугаар сард нийтлүүлсэн анхны тайлан номонд "нүүрсний үйлдвэрлэлийг 2 дахин нэмэгдүүлэхэд ерөнхий үйлдвэрлэл 1 дахин өсөж байсан" хэмээн бичжээ.

Засгийн газрын үйлдвэрлэлд зориулсан зээл инфляцийг ташуурдаж өгч байсан боловч
дайны дараахь Японы эдийн засаг түргэн хугацаанд сэргэн босоход ихээхэн түлхэц
үзүүлсэн гэж дүгнэжээ.
Хоёрдахь шат буюу 1958-1964
1949-1954 оны хооронд Японы цаашдын түргэн хөгжлийн хөшүүрэг болсон үндсэн механизм бүрэлдэн тогтжээ. Засгийн газраас 1949 оны 9 дүгээр сарын 13-нд "Аж үйлдвэрийг оновчтой зохион байгуулах тухай" гэсэн бодлогын шинж чанартай чухал бичиг баримтыг гаргасан байна.

Уг бичигт
(1) цаашдын аж
үйлдвэрийн бүтцийг хөгжүүлэхийн тулд аж үйлдвэрийн салбар бүрийг хөгжүүлэх чиг
шугамыг тогтоох,
(2) бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ төлбөрийг аль болох богино
хугацаанд дэлхийн зах зээлийн жишигт хүргэх,
(3) хөдөлмөрийн бүтээмжийг
дээшлүүлж, тэргүүний технологийг нэвтрүүлэх зэрэг зорилтыг тусгажээ.
Мөн оны 12
дугаар сард Японы Худалдаа үйлдвэрийн сайдын дэргэд зөвлөх үүрэгтэй Аж
үйлдвэрийг оновчтой зохион байгуулах Зөвлөлийг байгуулсан байна.
Юуны өмнө аж үйлдвэрийн бүтцийн өөрчлөлтийг хэрэгжүүлэхэд зохицохуйц санхүү, мөнгөний шинэ тогтолцоог бүрдүүлэхэд анхаарсан байна.
Юуны өмнө аж үйлдвэрийн бүтцийн өөрчлөлтийг хэрэгжүүлэхэд зохицохуйц санхүү, мөнгөний шинэ тогтолцоог бүрдүүлэхэд анхаарсан байна.
Япон банкны эрх үүргийг өөрчилж Төв банк болгон зохион байгуулжээ.
Аж үйлдвэрийн шинэ ирээдүйтэй салбаруудыг санхүүжүүлэхийн тулд 1951 оны 2
дугаар сард Японы Экспортын банкыг (1952 оны 4 дүгээр сард Экспорт-Импортын
банк болж өргөжсөн),
1951 оны 5 дугаар сард Японы хөгжлийн банкийг тус тус
шинээр байгуулжээ. Ялангуяа Японы хөгжлийн банк нь Худалдаа үйлдвэрийн яамны
бодлогыг хэрэгжүүлэхэд зонхилох үүрэг гүйцэтгэжээ.
Тус яамнаас стратегийн хэмээн тодорхойлсон цахилгаан эрчим хүч, хөлөг онгоц
үйлдвэрлэл, нүүрс олборлолт ба ган хайлуулалтын салбарыг Японы хөгжлийн
банкнаас 1953-1955 онд ихээхэн түлхүү санхүүжүүлжээ.
Энэ хугацаанд хөгжлийн банкнаас олгосон нийт санхүүжилтийн 83 хувь нь уг дөрвөн
салбарт, тухайлбал 23,1 хувь нь эрчим хүчинд, 33,6 хувь нь хөлөг онгоцны
үйлдвэрлэлд, 29,8хувь нь нүүрс олборлолтод, 10,6 хувь нь гангийн шинэ
үйлдвэрүүдэд зориулагдав.
Мөн засгийн газраас 1949 оны 12 дугаар сард батлагдсан Гадаад валютын болон
Гадаад худалдааны хяналтын хуулийн тусламжтайгаар Японы экспортоос орж ирж буй
бүхий л хатуу валютыг төрийн нөөцөд төвлөрүүлж, энэхүү нөөцөн дээр үндэслэн
гадаад валютын төсвийг бүрэлдүүлэн импортыг жолоодож түүнийг хязгаарлах бодлого
явуулах болов.
Ийнхүү гадны бэлэн бүтээгдэхүүн, ялангуяа дотоодын
бүтээгдэхүүнтэй өрсөлдөж болзошгүй импортыг хязгаарласнаар шинээр үүсэж буй
дотоодын үйлдвэрлэлийг дэмжих зорилт тавьсан байна.
Нөгөөтэйгүүр, засгийн газар гадны тэргүүний технологи, сүүлийн загварын тоног төхөөрөмжийн импортыг урамшуулах үүднээс 1950 оны 5 дугаар сард Гадаад хөрөнгийн тухай хуулийг гаргажээ.
Нөгөөтэйгүүр, засгийн газар гадны тэргүүний технологи, сүүлийн загварын тоног төхөөрөмжийн импортыг урамшуулах үүднээс 1950 оны 5 дугаар сард Гадаад хөрөнгийн тухай хуулийг гаргажээ.
1952 оны 4 дүгээр сард Сан Францискогийн энхийн гэрээ байгуулагдсанаар Япон нь
АНУ-ын цэргийн захиргаанаас ангижирч төрийн бүрэн эрхээ сэргээв.
Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайдаас гүйцэтгэх засаглалын бүтцийг хянаж үзэх,
түүн дотор Эдийн засгийг тогтворжуулах Товчоог өөрчлөн зохион байгуулахыг
даалгав.
Тийнхүү уг Товчоог 1952 оны 8 дугаар сард эдийн засгийн дүн шинжилгээ,
прогноз хийх үүрэгтэй Эдийн засгийн зөвлөлдөх алба болгосон нь хожим 1955 оны 7
дугаар сард Эдийн засгийн төлөвлөлтийн алба болж өргөжсөн байна.
1950 оны 6 дугаар сард дэгдсэн Солонгосын дайны 4 жилийн хугацаанд АНУ нь нийт
2,37 тэрбум америк долларын цэргийн зориулалттай тусгай захиалгыг Японы талд өгч
байснаар дайны дараах Японы эдийн засгийг сэргэн хөгжихөд хүчтэй түлхэц
үзүүлсэн байна. Ийнхүү дотоод, гадаад таатай хүчин зүйлийн нөлөөгөөр 1952-53
онд хэрэглээ, хөрөнгө оруулалт дайнаас хойш анх удаа идэвхжлийг олжээ. Үүнтэй
уялдуулан гаднаас орж ирэх хэрэглээний бараа, тоног төхөөрөмжийн импорт ихээр
нэмэгдэв.
1953 оны эцэс болоход Японы төлбөрийн балансын алдагдал 260 сая ам. долларт
хүрч, 1954онд түүнээс ч нэмэгдэх төлөвтэй байв. Төлбөрийн балансыг
тэнцвэржүүлэхийн тулд Сангийн яам болон Төв банк банкны зээллэгийг багасгаж,
засгийн газрын зардлыг хасахаас өөр аргагүйд хүрэв.
Ийм нөхцөлд ХҮЯ-ны сайд Окано-гийн санаачлагаар экспортыг бүхий л талаар
хөхүүлэн дэмжих зорилготой "Эдийн засгийн бие даасан байдлыг хангах
тухай" төлөвлөгөөг Эдийн засгийн зөвлөлдөх албанаас 1954 онд дэвшүүлэв.
Уг төлөвлөгөө нь Япон улс төлбөрийн балансын алдагдалтай байдлаас гарах цорын
ганц арга зам бол хүнд болон химийн аж үйлдвэрийг түлхүү хөгжүүлэх явдал гэж
үздэг ХҮЯ-ныхны үзэл санааг удирдлага болгожээ.
Түүнчлэн Зүүн Өмнөд Азитай эдийн засгийн харилцааг сэргээх, татварын системийг
өөрчлөн зохион байгуулах, импортыг орлох үйлдвэрийг хөгжүүлэх зэрэг асуудлыг уг
төлөвлөгөөнд тусгажээ.
1954 оны 12 дугаар сард ХҮЯ-ны сайдаар томилогдсон Ишибаши экспортыг
нэмэгдүүлэх гол гогцоо асуудал бол бүтээгдэхүүний өөрийн өртгийг хямдруулах
явдал, үүний тулд хангалттай хэмжээнд бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг өргөтгөх
саналыг дэвшүүлжээ.
Үйлдвэрлэлийг тийм хэмжээнд өргөтгөхийн тулд олон сая
хэрэглэгчтэй зах зээл хэрэгтэй байв. Түүнийг хаанаас олох вэ? Японы өөрийнх нь
дотоод зах зээл энэ үүргийг гүйцэтгэж чадна гэдгийг Ишибаши зааж өгчээ.
Хэдийгээр дайны дараахан япончуудын худалдан авах чадвар сул дорой байсан
боловч япончуудын хэрэглээний хүрээ аажим аажмаар өсөж байв.
Хэрвээ 1960-аад оны эхээр телевизор, угаалгын машин болон хөргөгч Японы дундаж
айлын хэрэгцээ болж байсан бол 60-аад оны сүүлчээр суудлын машин, өнгөт
телевизор болон салхин сэнс болж өөрчлөгджээ.
Ишибаши-гийн санал болгосноор ХҮЯ зөвхөн гадагшаа экспортыг хөхүүлэх бус нэгэн
зэрэг дотоод хэрэглээг нэмэгдүүлэх ёстой байв.
Тэгснээр улсын төлбөрийн тэнцэл алдагдалд орсон үед импортыг хязгаарлан
экспортыг өргөжүүлэх бөгөөд харин төлбөрийн тэнцэл сайжирсан үед дотоод зах
зээлийг өргөтгөхөд гол анхаарлаа хандуулах ёстой байв.
Үүнийг хэвшил болгож чадвал эдийн засгийн өсөлт бууралтын аль ч мөчлөгт японы
үйлдвэрлэгчид үйлдвэрлэлээ тасралтгүй явуулах бололцоотой болно гэсэн үг.
1950-иад оны дундуур экспортыг нэмэгдүүлэх үүрэгтэй хэд хэдэн байгууллага
байгуулагдав.
Үүний нэг нь Ерөнхий сайд, худалдаа үйлдвэр, санхүү болон хөдөө аж ахуйн сайд
нар, Япон банкны захирал, Экспорт-импорт банкны захирал болон зарим бизнес
эрхлэгчдийг багтаасан Экспортын Дээд Зөвлөл болно.
Уг Зөвлөл нь тухайн ирж буй онд Японы экспортын хэмжээг төлөвлөж, түүнд хүрэх
зорилгод улс орны бүх хүч бололцоог дайчлах үүрэгтэй.
Удаах нь экспортыг нэмэгдүүлэхэд хэрэгтэй бүхий л мэдээллийг цуглуулах үүрэгтэй Японы
гадаад худалдааны байгууллага буюу товчилбол ЖЕТРО-г 50-иад оны эхээр
байгуулав.
Уг байгууллага нь үүнээс өмнө японы үйлдвэрлэгчид гадаад зах зээлээ нарийн
судлалгүй бүдүүн тоймоор бүтээгдэхүүнээ экспортлож ирсэн явдлыг өөрчлөх
зорилготой байв. ЖЕТРО нь гадаад зах зээлийн талаархи мэдээлэл, ялангуяа үнэ
тарифын өөрчлөлтийг судлах, түүнчлэн Японд үйлдвэрлэсэн шинэ бүтээгдэхүүнийг
сурталчлах, шинэ зах зээлийг эзлэн авахад туслалцаа үзүүлэх болов.
1975 оны эх гэхэд ЖЕТРО нь нийт 55 оронд 24 худалдааны төв, 54 төлөөлөгчийн
газартай том байгууллага болж өргөжжээ.
Японы худалдаа үйлдвэрийн яамнаас шинэ ирээдүйтэй аж үйлдвэрийг тэтгэн дэмжиж
хөл дээр нь босгосон бодлогыг нефть химийн үйлдвэрийн жишээн дээр авч үзье.
Нэгт, Юуны өмнө тухайн аж үйлдвэрийг шинээр үүсгэн бий болгох хэрэгцээг сайтар
судалсны үндсэн дээр яамны Сайдын Зөвлөлөөр авч хэлэлцэн зохих шийдийг гаргадаг
байна.
Нефть химийн аж үйлдвэрийг үүсгэн хөгжүүлэх шийдвэрийг Худалдаа үйлдвэрийн яамны сайдын Зөвлөлийн 1955 оны 7 дугаар сарын 1-нийн өдрийн хуралдаанаас гаргажээ.
Нефть химийн аж үйлдвэрийг үүсгэн хөгжүүлэх шийдвэрийг Худалдаа үйлдвэрийн яамны сайдын Зөвлөлийн 1955 оны 7 дугаар сарын 1-нийн өдрийн хуралдаанаас гаргажээ.
Хоёрт, тухайн аж үйлдвэрт зохих хэмжээний гадаад валют олгох шийдвэрийг
ХҮЯ-наас гаргаж, уг санхүүжилтийг Японы Хөгжлийн банкнаас хийдэг байна.
Гуравт, гадаад технологийг импортлох лицензийн зөвшөөрлийг мөн яамнаас олгодог
байна.
Дөрөвт, уг аж үйлдвэрийг стратегийн ач холбогдолтой хэмээн тодорхойлсон учир
хөрөнгө оруулалтын элэгдлийн нормыг хөнгөлөлттэй тооцдог.
Тавд, үйлдвэрийг барьж байгуулах газрыг нэг бол үнэ төлбөргүй эсвэл ёс төдий үнээр олгодог.
ХҮЯ-наас Ёккаичи, Ивакуни болон Токуяма дахь хуучин цэргийн шатахууны барилга байгууламжийг шинээр байгуулагдаж буй нефть химийн 4 компанид худалдах шийдийг 1955 оны 8 дугаар сард гаргажээ.
Зургаад, шинээр үүсэж буй аж үйлдвэрт ч мөн зарим импортыг гаалийн татвараас чөлөөлж өгчээ.
Долоодугаарт, тухайн аж үйлдвэрийн салбарт компаниудьш хоорондох өрсөлдөөн, хөрөнгө оруулалтыг зохицуулах үүрэгтэй Зөвлөлийг ХҮЯ-наас байгуулж зааварлаж өгдөг байна. Нефть химийн салбарт ч мөн ийм Зөвлөлийг ХҮЯ-наас 1964 оны 12 дугаар сард байгуулжээ.

Ийнхүү 1950-иад оны эхний хагаст ган хайлуулалт, эрчим хүч, хөлөг онгоцны
үйлдвэрлэл, химийн бордооны үйлдвэрүүд Японы Худалдаа Үйлдвэрийн яамны шууд
дэмжлэгтэйгээр хөл дээрээ боссон байна.
Дээр өгүүлсэн хүнд ба химийн аж үйлдвэрийг түлхүү хөгжүүлэх ХҮЯ-ны бодлогын
дагуу 1955 онд хуванцарын үйлдвэрийг, 1955 онд нефть химийн үйлдвэрийг, 1956
онд автомашины үйлдвэрийг, 1957 онд цахилгаан хэрэгслийн үйлдвэрийг үүсгэн
хөгжүүлэх шийдийг тус тус гарган уг бодлогыг амжилттай хэрэгжүүлсэн юм.
Мэдээллийн эх сурвалж: Өнөөгийн Япон орныг тоймлон харвал номноос...
Өөрийг үзнэ гэвэл энд дарж сонирхоно уу
Др. Коллинз Рафаэлийн гэр бүлдээ итгэж, яаравчлан бахархалтайгаар эмчлүүлэхийг хүсч байна. Тэрбээр өөрийн өвчтөнд өөрийн бөөрийг нэг доллараар мөнгөөр их мөнгөөр худалдаж авсан юм. Мишель, Лопес нарын бичсэн интернетийн эмчийн нэрийг докторын цахим хуудаст бичсэн захидал бичсэнээр түүнд талархал илэрхийлэхийн зэрэгцээ тэдний бөөрийг худалдан авахад саад учраагүйн улмаас санхүүгийн яаралтай тусламжийн гараагаа хэрхэн аварсан талаараа дэлхий дахинд ярихад би шууд имэйлээр дамжуулан Докторын шаардсан бүх эмчилгээг долоо хоногоос хэтрүүлэлгүйгээр бүх шаардлагыг хангасан бөгөөд миний хагас мөнгөн шилжүүлэлтийг шилжүүлэхийн өмнө миний дансанд орж ирэхэд мөрөөдөж байсан шигээ Dr.Collins-тэй холбоо барихыг уриалж байна. doctorcollins3@gmail.com хэдхэн сарын өмнө бидэнтэй адил төстэй санхүүжилт хийх боломжтой болсон. Би үүнийг эцэст нь дуусгах үед үүнийг хийхээр амласан.
ReplyDeletedoctorcollins3@gmail.com эсвэл whataspp түүнийг ашиглана_ +16106343682
Би Leey joel байна.
Монголоос