Tuesday, April 16, 2013

Fingal's Gave



Ирландын нутагт дэлхийн байгалийн 7 гайхамшгийн нэг нь оршдог нь "Fingal's Gave" юм.

Одоогоос 60 гаран сая жилийн тэртээгээс эхлэн дэлхийн дотоод хүчний үйлчлэлээр одоогийн Ирланд арал Их британи арлаас зааглагдах үед галт уулын үйл ажиллагаа маш идэвхтэй байж шингэн халуун хайлмаг /магма/ маш их хэмжээгээр ялгарч байжээ.
Шингэн хайлмаг байдалтай үедээ /галт уулсын налуугаар урсах хайлмаг хүрмэн чулуулаг нь 50 км/цагийн хурдтайгаар урсдаг/ амархан урсдаг эдгээр чулуулгууд царцаж хөрсөн үедээ улам хатууран зөв зургаан талт призмийг бий болгосон байна.

Чухамхүү ийм арга замаар Ирландын тэдгээр галт уулсын дунд уулын бэлээс гарч тэнгисийг чиглэсэн 150 метр урт зөв зургаан талт шонгуудаас бүтсэн аварга том далан үүссэн бөгөөд эдгээр зургаан талт шонгуудын хөндлөн огтлол ойролцоогоор 1,5 метр гэнэ.

Далай тэнгис дээгүүр 6 метрийн өндөрт 40000 орчим хүрмэн чулуун шонгуудаас тогтсон юм байна. Үлгэрт гардаг хэн нэгэн аварга биетэн эрийн барьж эхлээд дутуу орхисон гүүр шиг харагддаг харагдах тул "Аварга хүмүүсийн зам" гэж нэрийг авчээ.

Энэ бүхнийг хэрхэн үүсэн бий болсон талаарх халуун маргаан сүүлийн 200 жилийн тэртээгээс эхлэн өрнөж байжээ. Зарим эрдэмтэд энэ бол өмнө нь энд байгаад чулуужиж хатуурсан хулсан ой эргийн давалгаанд цохигдон угаагдсаар ил гарчээ гэж үздэг бол нөгөө хэсэг нь эртний тэнгист үүсч бий болсон аварга том талстууд гэдэг.


Гэвч энэхүү хүрмэн чулуун шонгууд бол галт уулын гаралтай гэдгийг нэлээн хожууд баталсан юм байна.

Мянга гаран жилийн тэртээд Ирланд арал дээр амьдарч байсан эртний кельтүүдийн домгоор бол энэхүү "Аварга хүмүүсийн гүүрийг" Гебридийн арлууд дээр амьдарч байсан заналт дайсан Галлыг довтлохын тулд Финн Маккул гэдэг аварга биетэн эр барьсан гэдэг. 

Харин энэхүү "гүүр"-ийг 17-р зууны сүүлчээр Ирландын хамба ламтан Деррийский байгалийн энэхүү гайхамшигт уран бүтээлийн зургийг хуучны нөгөөх домгийнх нь хамтаар нийлүүлэн анх олонд таниулснаас хойш 100 гаран жилийн дараачаас энэхүү хоолой руу олон хүн бадарчлан ирэх болсон байна.


Белфаст хэмээх ирландын том хот энэ газраас 50 км орчим зайтай байсан хийгээд байгалийн энэхүү гайхамшгийг ирж үзэхэд ойрхон байсан зэрэг нь түүнийг ихээхэн алдаршихад бас нэг дэм болжээ.

Тэгээд ч байгалийн гайхамшигтай бүтээлийг очиж үзэх зам үнэхээрийн үзэсгэлэнтэй газруудаар дамжин өнгөрдөг байна.
Тухайлбал нэг газар тэнгисийн усаар угаагдсаар лавын урсгалын нилээн бат бөх хэсэгт 60 метр гүнзгий  аварга том агуйг ил болгожээ.


Лондонгийн газарзүйн нийгэмлэгийн ерөнхийлөгч, алдарт байгаль судлаач Ж.Бенкс гэдэг хүн энэ агуй орших Стафф арал дээр очиж байсан гэдэг. Аварга том хүн амьдарч болохоор агуйн хэмжээг үзэж гайхсан тэр энэ агуйг нөгөө домогт гардаг Финн Маккуллын нэрээр Грот Фингала гэж нэрлэжээ. 

Фингалагийн агуйн агуу сүрлэг байдлыг магтан биширсэн яруу найрагчдид агуйн тухай олон тооны шүлэг магтаалыг бичсэн байдаг.

Энэ агуй болон гүүр замууд Байрон, Шелли, Теккерь нарын английн олон алдартай зохиолчдын зохиол бүтээлд мөнхрөн байр сууриа үлдээжээ.
Хожим нь 20-р зуун гарахад алдарт хөгжмийн зохиолч Менделсон Фингалаг ирж үзээд "Фингалуудын агуй" хэмээх хөгжимт жүжгээ бичиж байжээ.

Харин бидний дээр өгүүлсэн Ж.Бенкс байгалийн энэхүү гайхамшгийн талаар "Энэ бүхэнтэй харьцуулахад хүний гараар бүтээгдсэн орд харш, сүм дуган юу вэ? Ердөө л хүүхдийн тоглоомон байшингууд гэсэн үг хэмээн бичсэн байдаг.

No comments:

Post a Comment