Өмнө дэлхийн хамгийн уртад тооцогдох Сибирийн төмөр замын талаар мэдээлэл хүргэж байсан бол энэ удаа хамгийн олон жилийн хугацаанд яригдаж нээлтээ хийсэн Ла Маншийн хоолой доогуурх төмөр замын талаар мэдээлэл хүргэж байна. Францыг Англи улстай тэнгисээр холбох төслийг боловсруулсан хүнд тусгай шагнал олгох тухай зарлалыг Амьений их сургуулиас 1750 онд анх гаргаж байжээ. Хоолой барих үзэл санааг Францын инженер Демаре 1773 онд анх дэвшүүлсэн тэр үеэс энэхүү туйлын сонирхолтой төслийн баялаг түүх эхэлжээ.
Франц улсыг Англитай усан доогуур
тавьсан хоолойгоор холбох санааг дэмжсэн анхны хүн нь хаан Наполеон Бонапарт
байлаа. Францын инженер А.Матьегийн боловсруулсан хоёр улс тал бүрээсээ 15
километр хоолой тавьж Ла-Маншийн хоолойн яг голд бий болгох хиймэл арал дээр уулзах
төслийг 1802 онд нэлээд нухацтай судалж үзжээ.
Техникийн болон санхүүгийн асар
их хөрөнгө шаардсан энэхүү төслийг хэрэгжүүлэхэд Английн засгийн газрын дэмжлэг
хэрэгтэй болсон нь мэдээж. Гэтэл нөгөө тал нь хоолой барьснаар арлын орон болох
Англи улсын аюулгүй байдалд хохирол учирна гэсэн шалтгаан тоочиж төслийг
хэрэгжүүлэхээс татгалзжээ.
1832 онд Францын уулын инженер Томе де Гамон
агааржуулалтын 17 яндан бүхий хоолой ухах эсвэл гүүр тавих санал дэвшүүлжээ.
Тэнгисийн гүнд хайрцаг хэлбэрийн угсармал эд тавьж хоолой барих тухай төслийг
гуравдугаар Наполеон хаан түүний хатан Виктория нар 1860 онд дэмжсэн ч ажил
урагш ахисангүй.
Гэхдээ ХIХ зууны сүүлчээр хоёр талаас газар шорооны ажил
эхлүүлж Францын тал бараг хоёр километр хоолой, английн тал нэг километр хоолой
ухсаны дараа Английн засгийн газар мөн л болгоомжилж төслийг зогсоожээ.
Цаг хугацаа өнгөрсөөр, дэлхийн хоёрдугаар дайны дараа л хоолой барих төсөл
дахин сөхөгдөв. Англи улсыг хуурай газартай тээвэрлэлтийн асуудлыг улам
сайжруулах шаардлага амьдралаас урган гарсан ч англичууд энэ асуудлаар бараг
арван жил цааргалан маргалдсаны эцэст хоолой барих нь зүйтэй гэсэн саналыг сая
нэг зөвшөөрсөн билээ.
Бүр 1876 онд Ла-Маншийн хоолой доогуур төмөр зам барих эрхийг авсан Леруа-Больегийн ач хүүтэй Франц улс 1955 онд гэрээгээ сэргээлээ. Энэ үед Суэцийн сувгийг барих ажлыг дуусгаад байсан компани ч энэ төслийг хэрэгжүүлэхэд оролцоход бэлхэн байгаагаа мэдэгдэв.

Гэтэл өрсөлдөгч нар олноор тодорч
Ла-Маншийн хоолой дээгүүр асар том гүүр барих төсөл дэвшүүлэв. "Засмал
замын эзэд" төмөр замын боссуудаас хоцрохыг хүссэнгүй, мөн төсөл
боловсруулж металлургийн концернуудын дэмжлэгийг авлаа.
Ийнхүү гүүр, хоолой барих гэсэн хоёр талын өрсөлдөөн эхэлж хэвлэлийн бага зохион байгуулж төслөө магтсан илтгэл товхимол хэвлүүлж засгийн газруудын дэмжлэг авахаар элдэв явуулга хийж гарлаа. Хоёр улсын засгийн газар аль төслийг нь сонгохоо мэдэхээ байж эцэст төслийг хойш тавьж байгаагаа мэдэгдэж тэмцлийг хэсэг зуур намдаав.
Гэвч хоолой барих үзэл санаа амьдралын шаардлагаар дахин тавигдаж хэд хэдэн төслөөс эхлээд дөрвийг нь сонгож тэдгээрээс эцэст нь мэдээж нэгийг нь илүүд үзжээ.

Англи-Францын хамтарсан консорциум Ла-Маншийн хоолойн ёроолоор 40 метрийн гүнд
тус бүр нь 7,3 метр голчтой, тус бүр нь ойролцоогоор 50 километр урт, түүнээс
37 километр нь усан доогуур байх төмөр замын хоёр хоолой барих төсөл
боловсруулжээ. Хөнгөн тэрэг, зорчигчид суулгасан автобус, ачих тавцан бүхий
тусгай галт тэрэгнүүд хэд хэдэн минутын зайтайгаар ар араасаа замд гарч цагт
160 километр хурдтайгаар хоолой дундуур ердөө л 30 минут явна.
Энэхүү хоёр хоолойны техникийн ажлыг хангах зорилгоор гол хоёр хоолой руу 375
метр тутамд орох хаалга бүхий албаны гурав дахь хоолойг мөн барихаар
төлөвлөжээ.
Хоолой дундуур засмал зам тавих төсөл байсан ч машины утааг зайлуулах бас нэг том асуудал тулгарсан хийгээд хамгийн гол нь аливаа жолооч хоолой дундуур 50 километр явах замд сэтгэл санааны болон бие бялдрын ихээхэн ачаалалд орж осол гарах магадлалыг улам нэмэгдүүлнэ гэж үзсэн учраас больжээ.
Хоолойг хоёр талаас нь ухсаар нийлүүлэх хүртэлх хугацаанд уурхайн галт тэрэгний 120 толгойгоор 450 машин шороо зөөж сар бүр дэлхийг хоёр удаа тойрсонтой тэнцэх зам туулж байлаа.

Төмөр замын дэр төмөр үйлдвэрлэх
олон улсын тендерт бараг хоёр мянган пүүс оролцож өндөр чанартай металлаар
хийсэн хэдэн мянган тонн дэр төмөр үйлдвэрлэж заасан хугацаанд авчирч чадах
төслөөр хуучнаар ЗХУ-ын нэгэн үйлдвэр түрүүлсэн байна.
Нийт 50,45 км урт хоолойн барилгын ажил 1988 онд эхэлж одоогийн 11
тэрбум еврогийн хөрөнгө зарцуулж 1994 оны 5 сарын 6-нд албан ёсны
нээлтээ хийсэн ба 1994 оны 11 сарын 14-нд зорчигч тээврийн үйлчилгээгээ эхлүүлжээ.
Өнөөдөр "Шаттл"нэртэй галт
тэрэг хөнгөн тэрэг, жуулчдын автобус, чингэлэг чирсэн ачааны машин мөн жирийн зорчигчдыг тээж хоёр хоолойгоор Английн Фолкстон, Францын Кале хотуудын
хооронд хурдлан зорчсоор байна.
No comments:
Post a Comment