Өмнөд Америкийн Гуарани омгийн хэлээр Игуасу гэж нэрлэдэг энэ газар нь монгол хэлнээ буулгавал *Их усан* гэсэн нэртэй бөгөөд тэд Өмнөд Америкийн хамгийн өргөн, хүчирхэг хүрхрээг бүр эрт дээр үеэс ийнхүү нэрлэсээр иржээ.
Эх газрынхаа бүр гүнд нуугдсан энэ хүрхрээ Колумб Америкийг нээснээс хойш ч гэсэн бүтэн хагас зууны туршид турш европчуудад мэдэгдэлгүй үлдсэн байна.
Цагаан арьстнууд Игуасу хүрхрээтэй танилцсан хэрэг цэвэр тохиолдлоор болжээ. Түүнийг хүрхрээ хайж явсан биш харин огт өөр хэргээр явсан хүн анх олж харжээ.
Кабеса де Вака
1541 оны нэгэн халуун зун Паранын зүүн эргийг бүрхсэн халуун орны чийглэг ойгоор дамжин Бразиль руу очих гэж испаний конкистаторуудын багахан анги аялж явжээ.
Энэхүү аяллын зорилго нь хаа нэгтээ Парагвай болон Перугийн хилийн ойролцоо байдаг гэсэн сурагтай Эльдорадо хэмээх алтны орныг эрж олох явдал байжээ.
Үүнээс өмнө Эльдародаг Венесуэл, Колумб, Амазонийн намаг, хумхаат шугуй гээд дандаа өөр газруудад эрж байсан гэдэг. Гэвч булаан эзлэгчид индианчуудаас нэг бус удаа дуулсан домгийн тэр орныг хаанаас ч олж чадаагүй байжээ.
Нуньес Кабеса де Вака бас л алт олоогүй боловч тэр цагаас хойш таван зууны туршид хүмүүсийг бишрүүлж байгаа алдарт Игуасугийн хүрхрээг олж илрүүлсэн билээ. Энэ хүрхрээ нь Парана голын зүүн цутгалан Игуасу гол дээр байдаг бөгөөд Бразилийн Сан-Паулу хотоос холгүйхэн Атлантын далайн эрэг орчмоос эх авдаг байжээ.
Энэхүү голын 1300 км урт хэсгийн туршид 70 гаруй хүрхрээ байдаг ба тэдгээрээс хамгийн өндөр нь 40 метрийн өндрөөс буудаг.
Гэвч Игуасу гол Паранад цутгадаг хэсгээс 28 км зайтай газарт гол ихээхэн өвөрмөц саадтай учран голын гольдрол нь нэг км шахам өргөнтэй байснаа 80 м нарийхан болох ба түүний хоёр талаар 275 гишгүүр дамжин буух 3600 метрийн өргөн усан хөшиг бүхий хүрхрээ үүсгэдэг.
Энэхүү хүрхрэн шуугисан их усыг нисдэг тэрэг болон онгоцны цонхоор л бүхэлд нь харах боломжтой. Өчүүхэн жижиг усан дуслан үүлнүүд хэдэн арван солонго татуулж хүрхрээний бэлээр ургасан янз бүрийн зүйл зүйлийн ургамал цэцэгс үзэсгэлэн нэмдэг.
Энд олон тоотой байдаг тотьнуудын улаан ногоон, шар өнгийн өднүүд болон колибри шувууд байдлыг улам сайхан харагдуулдаг.
Эргүүд дэзр нь дал модод, хулс, модлог тагнай өвс, хэрэн сүлжилдсэн ороонго өвс бүгд нийлээд үзэсгэлэнт сайхан шугуй болжээ. Энэ бүх аугаа сайхны дээгүүр хүрхэрсэн их ус байдаг.
Игуасугийн хүрхрээ нь хоёр улсын хил дээр оршдог. Нийт 3600 м өргөнийх нь бОО м орчим нь Бразилийн мэдэлд, үлдсэн хэсэг нь Аргентин улсын нутагт багтдаг.
Тэглээ ч гэсэн Бразилийн хэсгээр хүрхрээний усны үндсэн хэсэг урсан өнгөрөх ба хамгийн үзэсгэлэнтэй хэсэг нь ч байдаг.
Гол хүрхрээнүүд 28 байх ба бүгдээрээ л өөрийн гэсэн өвөрмөц сайхац, нэрстэй ажээ.
Харин Аргентинын талд бол Арайагарай, Бельграно, Ривадавия, Шадар гурван цэрэг, Адам, Ева, Эгч дүү хоёр, Рамирес, Митре, Сальто-Эскондидо гэх мэтийн хүрхрээнүүд байдаг.
Бразилийн талаас хамгийн үзэсгэлэнтэй, сүрлэг нь Сальто-Флориано, Унион, Бенжамен-Констан, Босенти зэрэг хүрхрээнүүд юм.
Сальто-Флориано
Гэвч тэр бүгдийх нь сүр жавхаа нь догшин ширүүн Гарганто-до-Диаблогийн өмнө юу ч үгүй замхран алга болдог. Энэ нь "Чөтгөрийн залгилт"- гэсэн утгатай нэр ажээ.
"Чөтгөрийн залгилт"
Энэ хүрхрээ нь хүрхрээний шаантаг хэлбэрийн ирмэгийн дээр байдаг. Яг тэр хэсгээр Аргентин, Бразилийн хилийн шугам өнгөрөх ба усны үндсэн хэсэг бас доошоо буудаг.
Гэвч өөр бусад хүрхрээнүүд ч олон байгаа.
Игуасугийн бороотой үеийн /арван нэгээс гуравдугаэр сарын хооронд/ усны нийт зарцуулалт нэг секундэд 12 мянган шоо дөрвөлжин метр байдаг.
Энэ нь нэг хоногт хүрхрээний орой дээрээс 1 тэрбум гаруй тонн ус буудаг гэсэн үг юм.
Лужникийн том цэнгэлдэх хүрээлэнг ганцхан минутын дотор дүүргэхээр хэмжээ ажээ.
Хуурай улиралд урсан өнгөрч буй усны хэмжээ бараг 10 дахин багасдаг боловч Игуасу хүрхрээ үзэсгэлэнтэй сайхан хэвээрээ байдаг. Ер нь бол их ховорхон, зуун жилд нэг удаа ихээхэн гантай зун гол бүрмөсөн, хатдаг.
Тэр үед хүрхрээ 2-3 долоон хоногийн турш усгүй болдог ажээ. Ийм явдал хамгийн сүүлд 1978 онд тохиоддсон байна.
Хүрхрээнээс доош олон салаанууд нийлэн нэгэн их урсгал болж галзуурсан мэт ширүүн урссаар ердөө 400 хан метрийн нарийхан хавцлаар шурган орно.
Энэ нь хүрхрээний өргөнөөс 9 дахин нарийхан ажээ. Түүнээс цаашлан эрчимтэйгээр тэмүүлсээр Парана голтой нийлдэг. Хүрхрээний дээд хэсгийг байнга элэгдүүлж байдаг усны нөлөөгөөр энэ хавцал үүсжээ. Дээд ирмэг нь усанд идэгдэн элэгдэж байдгийн улмаас хүрхрээний ирмэг жил тутам 1 -2 метрээр ухарч байдаг.
Энэ нь 20 мянган жилийн өмнө хүрхрээ шууд Парана гол руу буудаг байсан гэсэн үг юм. Өөрөөр хэлвэл энэ хооронд бараг 30 км ээр ухарсан байна.
Парана гол ч бас их догшин ширүүн төрхтэй бөгөөд дээр нь хэд хэдэн хүрхрээ боргионууд байдаг.
Тэдгээрээс хамгийн том нь Игуасу цутгахаас 160 км дээгүүр байдаг Сети-Кедас хүрхрээ юм. Түүний өндөр нь Игуасугийнхаас 40 м намхан ажээ. Гэхдээ өргөн нь 4800 м хүрдэг. Түүний усны хэмжээ ч илүү бөгөөд нэг секундэд 9-13 мянган шоо метр байдаг. Энэ хоёр хүрхрээ хоёулаа манай дэлхийн хамгийн их устай гурван хүрхрээний тоонд багтдаг.
Тэдний өмнө Энэтхэг Хятадын хойг дахь Меконг гол дээрх Кон хэмээх хүрхрээ ордог.
Тэр хүрхрээ 12 км өргөн, 20 метрийн өндрөөс буухдаа бараг 50 мянган шоо дөрвөлжин усыг нэг секундэд өнгөрүүлдэг.
Гэвч хүчин чадал, бууж байгаа өндөр болон салаа хүрхрээнүүдийнхээ олон янз байдлаар Игуасугийн хүрхрээтэй дүйцэх хүрхрээ хаа ч үгүй гэж үздэг.
Хүрхрээг хуваан эзэмшдэг 2 улс ч тэр хэсгийг тусгай хамгаалалттай газар болгон зарласан нь санаандгүй хэрэг биш билээ. Тийм болохоор тэд бүгдээрээ Бразилд ч Аргентинд ч Игуасу гэж нэрлэгддэг.
Халуун орны сайхан ойг үзэх, пекар хэмээх зэрлэг гахайнуудын үргэн давхилдах, капуцина сармагчингууд болон олон өнгөт том хошуутай туканууд хэмээх шувуудыг үзэх гэж жил тутам олон мянган жуулчид энэ нутгийг зорин ирцгээдэг.
Гэвч хүмүүсийг нааш даллан дуудаад байдаг гол зүйл нь 275 ширхэг мөнгөн хүрхрээ бүхий гайхалтай сайхан хүрхэрсэн нум үүсгэдэг Игуасу хэмээх сонсголонтой индиан нэр бүхий үзэсгэлэнт сайхан байгаль гарцаагүй мөн билээ.
No comments:
Post a Comment